top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спорт (2024 оны 10-р сарын 7-20)

Монголын цахим спортын мэдээ

FaceBook хуудсандаа CS2, Dota2, PUBGM, MLBB болон цахим спортын бизнес, тоон үзүүлэлтүүд, видео тоглоом, Women in Esports төрлийн 90 гаруй мэдээг оруулжээ.

Esportsnews.mn цахим спортын мэдээллийн сайтад дараах нийтлэлүүдийг оруулжээ.

  1. Valorant 9.08 Episode 9 Act 3 шинэ хувилбарт Icebox хасагдана

  2. Бидний араншин буюу цорын ганц The MongolZ минь

  3. BetBoom Dacha Belgrade 2024 тэмцээн өнөөдөр эхэлнэ

  4. ESL 2025: 2026 он хүртэл 22 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

  5. “Thunderpick World Championship 2024”-т The Mongolz оролцоно

  6. Gen.G байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр

  7. Behind the moments: #7 "ЯМАА" майлах цагаар

  8. PUBG Mobile 3.5 бета хувилбарын өнгө, төрх

  9. Perfect World Shanghai Major RMR 2024-н тухай

  10. IEM Рио 2024 тэмцээний үеэр монгол хэл дээрх үзэгчдийн тоо эхний гуравт орж ирлээ

  11. IHC esports Дэлхийн Аваргын тэмцээнд өрсөлдөнө

  12. PUBG MOBILE-ийн ээлжит хамтрал Venom: The Last Dance

  13. Elisa Esports Espoo тэмцээний тухайд

  14. IEM гэж ямар тэмцээн бэ?

Counter-Strike 2

MESA-аас зохион байгуулж байгаа MPS Fall Finals тэмцээнд Stage1, 2-ын онооны жагсаалтаар тэргүүлсэн 4 баг IHC esports, Atox, Clutch gaming, Qube багууд өрсөлдөж IHC esports баг түрүүллээ.

  • 1-р байрт IHC Esports. $7500

  • 2-р байрт ATOX Esports. $2500

  • 3-р байрт Clutch Gaming.

 

ECL Season 48 (ESL Challenger League Season 48) Азийн шалгаруулалтад Монгол улсын IHC esports, The Huns, Atox esports багууд Play Off шатанд шалгарсан боловч The Huns баг Lynn Vision gaming багт ялагдсанаар, IHC esports баг (MPL тэмцээний тоглолтын дараа шууд үргэлжилсэн) Bromo багт ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Atox esports баг 11-р сарын 2-нд Шанхайд болох LAN финалд оролцох эрхээ авч Tyloo багтай Аваргын төлөө өрсөлдөх юм.

 

Elisa Masters тэмцээнд The MongolZ баг урилгаар оролцож, тэмцээний 3-4-р байрт шалгаран 15,000 ам.долларын шагнал авчээ. Тэдний дараагийн тэмцээн нь 10-р сарын 21-нд эхлэх Thunderpick World Championship тэмцээн юм.


Dota 2

Монголын Электроник Спортын Холбооноос (MESA ) зохиож буй 𝗠𝗘𝗦𝗔 𝗗𝗢𝗧𝗔𝟮 𝗜𝗡𝗩𝗜𝗧𝗔𝗧𝗜𝗢𝗡𝗔𝗟 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээн зарлагдлаа. Тэмцээнд Европ, Ази тивийн шилдэг багууд уригдах бөгөөд $100,000 шагналын сангийн төлөө Улаанбаатар хотод өрсөлдөнө.  

Монголын цахим спорт

 

MOBILE LEGENDS: BANG BANG

The Mongolz багын хуучин Jungler Б.Ананд “Xeno” энэ оны 8 сард багийн анд "Carvi"-ийн хамтаар The Mongolz багаас гарч Египетийн Geekay Esports багт нэгдсэн билээ.

Тэгвэл түүний хувьд өчигдөр шөнө нийт 2 сарын турш үргэлжилсэн MPL MENA тэмцээний аваргын төлөөх тоглолтоо Twisted Minds багын эсрэг хийж 4:1 харьцаатайгаар ялагдал хүлээн M6-ийн WidCard шатанд оролцохоор боллоо. Ингэснээр бид M6-ийн WildCard шатанд   Монгол улсын The MongolZ баг, монгол тоглогч “Xeno”-ийн Geekay багуудын тоглолтыг харах нь.


Монголын цахим спорт

 

MESA-аас  AESF -с зохион байгуулж буй Asian Esports Games тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох MLBB-ийн эмэгтэй багийг шалгаруулах Legends Series 7 тэмцээнийг зарлаж байна.


Монголын цахим спорт


PUBG Mobile

PMNC CA Wildcard (PUBG Mobile National Championship Central Asia Wildcard) тэмцээний Плейофф шатны тоглолтууд үргэлжилсээр байна. Одоо өрсөлдөж байгаа хорин багаас арван зургаан баг нь 10-р сарын 30-нд Аваргын төлөө өрсөлдөх юм.


Монголын цахим спорт

Partnership

MESA (Монголын Электроник Спортын Холбоо) саяхнаас эхлэн Kick Streaming Platform-тай хамтран ажиллаж эхэллээ.

Comments


Recent Posts

bottom of page