top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын Цахим Спорт (2024.09.28-10.6)

Монголын цахим спортын энэ долоо хоногийн онцлох мэдээгээр Г.Эрдэнэцогт “erkast” дасгалжуулагчтай FlyQuest баг ESL Atlanta Challenger-т түрүүлснийг нэрлэж байна.

CS2

Монголын Электрон Спортын Холбоо буюу MESA-аас Намрын улирлын эхний хоёр шатны тэмцээнийг зохион байгууллаа.

MESA Pro Series : Fall тэмцээний Stage 1-ийн аваргаар  IHC esports баг тодорч Qube баг удаалжээ.

MESA Pro Series : Fall тэмцээний Stage 2-ийн аваргаар Atox esports баг тодорч Clutch Gaming баг удаалжээ.

Тэмцээний төгсгөлийн тоглолт Fall Final нь 10-р сарын 15 - 18-ны хооронд 10,000 ам.долларын шагналын сантайгаар  болно. Энэ тэмцээнд сая болж өнгөрсөн MPS Stage 1; 2 тэмцээнийн эхний байруудад орсон ATOX , ClutchGaming , IHC, Qube багууд өрсөлдөнө.

 

2025 оны 1-р сард Хятад улсын Шанхай хотод зохиогдох, 100'000 ам.долларын шагналын сантай "eXTREMESLAND 2024" тэмцээнд Монгол улсаас гурван баг оролцоно.

The MongolZ (түрүү жилийн аварга болсон тул)

IHC esports (MESA Pro Series : Fall тэмцээний Stage 1-ийн аварга)

Atox esports  (MESA Pro Series : Fall тэмцээний Stage 2-ын аварга)

Энэ тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Хятад болон Монгол улсаас хамгийн олон багууд оролцдогоороо онцлог.


Монголын Цахим Спорт

 

ESL Challenger Atlanta 2024 тэмцээнд Г.Эрдэнэцогт “erkast” дасгалжуулагчтай FlyQuest баг BetBoom, SAW  багуудыг хожиж Play Off шатанд шалгаран WildCard, BIG багуудыг хожиж аварга боллоо. Тэмцээнд нийт 8 баг оролцох бөгөөд шагналын сан нь 100,000 ам.доллар.

 

Abyss цахим спортын төвөөс Баянгол дүүргийн залуучуудын CS2 төрлийн,  3,500,000  төгрөгийн шагналын сантай тэмцээнийг 30 багийн дунд зохиожээ. Тэмцээний аваргын төлөө Horjoon, Jangum багууд өрсөлдөж Horjoon баг түрүүлэв.

 

Dota 2

Dota 2 төрлийн PGL Wallachia Season 2 тэмцээнд  Монгол улсын тамирчин Р.Нармандах “NARMAN”-ы MOUZ баг Apex Genesis багийг хожиж амжилттай эхэлсэн ч AVULUS, NAVI, Nouns багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

 

ESN eSport Network-оос зохиох "ESN | National Championship: DOTA2" тэмцээний Play Off шатны тоглолтууд эхэллээ. Тэмцээний шагналын сан 30 сая төгрөг.

64 views0 comments

Commentaires


Recent Posts

bottom of page