top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спорт (2024.09.16-09.22)

Монголын цахим спортын хувьд ESL Pro League тэмцээн, Esports Network байгууллагаас зохиож байгаа MLBB төрлийн Үндэсний аваргын төгсгөлийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо.

 

"ESN National Championship: MLBB" тэмцээний UG ARENA-д өрсөлдөх шилдэг гурван баг тодорлоо. 09-р сарын 29-нд дараах тоглолтууд явагдах болно.

Доод хүснэгтэд Impostors болон The MongolZ  багууд тоглож, ялсан баг нь IHC Esports багтай аваргын төлөө өрсөлдөх болно.

 

Global Esports Federation-оос зохион байгуулдаг "Global Esports Games" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг шалгаруулах "MESA Circuit" тэмцээний ялагчаар Отгонсүрэнгийн Төгсбаяр 'TAKUMI' тодорлоо.


MESA Pro Series FALL : Stage 1 тэмцээнд урилгаар оролцох багуудыг танилцуулж байна.

Stage 1; Stage2; MPS FINALS тэмцээний шалгарсан баг нь ZOWIE e-Sports "eXTREMESLAND 2024" тэмцээнд оролцох эрхтэй болно

 MPS FINALS : Stage 1 тэмцээнийг 9 сарын 25-аас 27-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

The Huns багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, "sk0R" болон "Tamiraarita" нар багаас гарчээ.

IHC багийн "Wonderz" дөнгөж сая The Huns багт орсон.

 

ESL Pro League S20 тэмцээнд Atox Esports баг 21-28-р байрыг эзэллээ.

The MongolZ баг ESL Pro League S20 тэмцээнд 9-12-р байранд орж $23,500-ийн эзэд боллоо.

 

WAOW.GG байгууллагаас зохиох PMSC season 2 тэмцээнд урилгаар орох багууд.

 

PMNC CA Wildcard тэмцээн 9 сарын 28 наас 10 сарын 1 ны хооронд зохион байгуулагдана. Тэмцээн нь 20,000 шагналын сантай бөгөөл түрүүлсэн баг нь PMSL CA Qualifiers шатанд оролцох эрх авна.


Гар утасны REDMAGIC брэнд PUBG BEST HIGHLIGHT" шалгаруулах тэмцээнийг PUBG спорт сонирхогч залуусынхаа дунд зохион байгуулах гэж байна. Тоглоомын эгзэгтэй сонирхолтой мөчүүдээ 90 секундын хугацаанд багтаан бичиж шалгаруулах комиссд илгээж,  шилдэг 2 бүтээл 600.000₮ үнэ бүхий RedMagic, GameSir хамтарсан бэлгийн багцийн эзэн болох болно.



Σχόλια


Recent Posts

bottom of page