top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын Цахим Спорт (2024.09.02-09.08)

ESL Pro League Season 20 тэмцээний Хэсгийн шатнын тоглолтууд явагдаж байна. Манай улсын The MongolZ баг B хэсэгт, Atox Esports баг D хэсэгт хуваарилагдсан.

Энэ долоо хоногт B хэсгийн шатны тоглолт явагдаж

The MongolZ  0:2 3D MAX

The MongolZ 2:0 KOI

The MongolZ 1:2 Team Spirit

The MongolZ 2:0 9Z Team

The MongolZ 2:0 3D MAX гэсэн тоглолтуудыг хийж Үндсэн тоглолт буюу Play Off-д шалгарлаа.

 

IESF-ээс зохион явуулдаг Дэлхийн Цахим Спортын Аваргын Азийн бүсийн шалгаруулалтад Монгол улсын  The Huns Esports баг шалгарчээ. Тэд 11-р сарын 11-нд Саудын Арабын Рияад хотноо эхлэх IESF World Esports Championship 2024 тэмцээнд оролцоно.

 

PMSL CSA намрын тоглолтын Финалд өрсөлдөх 16 баг тодорхой болж, Монгол улсын 4 баг Финалын тоглолтод орох эрхээ авлаа.

Тэмцээний нийт үзүүлэлт (League Ranking Points)

  • 4Merical Vibes 55 оноогоор 1-р байр

  • Falcons Force 44 оноогоор 4-р байр

  • Stalwart Esports 36 оноогоор 9-р байр

  • IHC Esports 30 оноогоор 12-р байр эзэлсэн бол Stronger Esports баг тэмцээнээ өндөрлүүллээ. 9-р сарын 12-14-ний хооронд финалын тоглолт болно. Эндээс шилдэг дөрвөн баг нь 11-р сард болох Дэлхийн Аваргын тэмцээнд өрсөлдөнө.


Монголын Цахим Спорт (2024.09.02-09.08)

 

MESA Valorant Tour 3: Stage 1 тэмцээнд нийт 25 баг бүртгүүлсэнээс 5 баг нь, нээлттэй сонгон шалгаруулалтаас гарч, өмнөх MVT2 тэмцээний шилдэг 3 баг, нийт 8 баг өрсөлдсөн. Шөвгийн 4-т шалгарсан The MongolZ, Kobolds, Breakpoint, Trinity багууд аваргын төлөө өрсөлдөх болно.

 

ESN National Championship MLBB "Road to M6" тэмцээнд нийт 603 багаас шалгаран, нээлттэй шатнаас 32 баг Play In шатанд өрсөлдөж, шилдэгийн шилдэг 4 баг Play-Off шатанд шалгарлаа. 9-р сарын 16-с эхлэх Play-Off шатанд өрсөлдөх багууд болох Team IHC, The Mongolz, Aquille, The Impostors, Vulfinic, Virtus esports, Team Loud, Nowadays нар Grand Final 09 сарын 29-нд UG Arena-д болно.


Comments


Recent Posts

bottom of page