top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спорт

2023.07.17-23

Монголын цахим спортын долоо хоногийн тоймыг хүргэж байна. #esportsnews #esportsinmongolia #монголынцахимспорт

IESF World Esports Championship 2023

IESF World Esports Championship 2023: Asian-Oceania Qualifier амжилттайгаар өндөрлөж Монгол улсаа төлөөлөн 3 төрлөөр оролцсон бүх багууд 8.25- 9.3-ны хооронд Румын улсад зохиогдох IESF World Esports Championship 2023 тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа.

CSGO TEAM: 2ND PLACE

MLBB TEAM: 2ND PLACE

DOTA2 TEAM: 3RD PLACE


CS: GO

PWA Premier League Season 5

Хятад улсын Perfect World-с зохион байгуулж буй PWA Premier League Season 5 ирэх 8.29-9.3-нд сард болно. Энэхүү тэмцээний LAN-гаар болох Professional шатанд:

TYLOO

Lynn Vision

Rare Atom

багууд оролцохоор болсон бол тэрний өмнөх Challenger шатанд Монгол баг тамирчдаас Team NKT баг эрхээ авсан байгаа юм.

Challenger шатанд мөн Азийн бүсийн шалгаруулалтаас ахин нэг өөр баг оролцох боломжтой бөгөөд уг шалгаруулалт нь ирэх амралтын өдрүүдэд болох юм.

Энэхүү Азийн бүсийн шалгаруулалтад нийт 8 баг уригдаж байгаа бөгөөд манай улсаас:

GEUD Gaming

Цэцэгчид гэх 5 баг оролцохоор болсон байна.

Тэмцээний формат нь шууд хасагдахаар Bo3 тоглох бөгөөд эхний 4 тоглолт 15 цагаас зэрэг тоглож, шөвгийн дөрвийн тоглолт нь 19 цагаас зэрэг явах юм байна.


CS2 MAJOR

Valve компани 2024 оны хувьд Ази тивд зохион байгуулагдах анхны MAJOR

CS2-ийн 2р дахь MAJOR буюу 2024 оны сүүлчийн MAJOR-ийг Хятад улсын Шанхай хотод зохион байгуулахаар болжээ. Уг MAJOR-ийг CSGO-ийн Хятадад дахь Publisher болох Perfect World болон PGL зохион байгуулах юм.

Shanghai Major-ийн Хуваарь:

RMR Qualifiers: 10/16-11/13

Shanghai Major: 12/1-12/15

Харин 2025, 2026 оны MAJOR-ийг дараах байдлаар зохиохоор төлөвлөжээ.

2025 оны хувьд:

Эхнийх: 6/9 ~ 6/22,

Удаах: 12/1 ~ 12/14ны хооронд таарч байгаа бол

2026 оны мажорын хувьд:

Эхнийх: 6/8 ~ 6/21,

Удаах: 11/30 ~ 12/13ны хооронд болохоор болж байгаа юм байна.


IEM Cologne 2023

IEM Cologne 2023 тэмцээний Play-In шат 7-р сарын 26-нд эхэлнэ. Уг шатанд манай улсаас The MongolZ баг оролцох бөгөөд эхний тоглолт нь 7/26ны 20:30-с MOUZ багийн эсрэг Bo1 тоглох бөгөөд ялсан ялагдсан эсэхээс хамаарч дараагийн баг нь Into the Breach/ Ninjas in Pyjamas багийн аль нэгэнтэй нь таарах юм.

Энэхүү тэмцээн нь ESL-ийн зохион байгуулдаг цуврал тэмцээнүүд дотроо Championship буюу хамгийн том зэрэглэлд ордог 2 тэмцээний нэг бөгөөд нөгөө нэг нь өнгөрсөн 2-р сард болсон IEM Katowice юм.


PUBGM

PMPL SA fall 2023

2023.07.25-08.20-ны хооронд PUBGM мэргэжлийн лигийн Өмнөд Азийн намрын тоглолт эхэлж байна. Энэ лигт Монгол улсын Stalwart esports, NB esports, 4Merical Vibes, Mabetes esports, IHC esports, Highvoltage DC, Stronger Fakelove, Seal esports, Venom Deadeyes багууд оролцож байна. Тэмцээний шагналын сан $80,000.

4Merical Esports

PUBGM төрлийн эмэгтэйчүүдийн Goddess баг нь 4Merical Esports багт нэгдэж 4Merical Goddess нэрээр цаашид тоглохоор боллоо.


Mobile Legend: Ban Ban

ОXУ-ын Казань хотод болж байгаа CHAMPIONS OF PHYGITAL GAMES 2023 тэмцээнд М4 Дэлxийн аварга шалгаруулаx тэмцээний 5 дугаар байрыг эзэлсэн Falcon Esport багийг хожсоноор Монгол улсын Team Lilgun аваргын цомыг авлаа.

Эх сурвалжууд: esportsnewsmn, kr0's conner, MESA, team Lilgun


Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page