top of page

Монголын цахим спорт

2023.07.09-07.16

Монголын цахим спортын долоо хоногийн тоймыг хүргэж байна.

XSE Pro League. CS: GO

Хятад улсын Шанхай хотод LAN хэлбэрээр Xinsai Esports-с зохион байгуулсан 160,000 юаны шагналын сантай Pro League тэмцээнд Монгол улсын Team NKT баг хоёрдугаар байранд оржээ.

Тэмцээний эрхийн төлөөх тоглолтод нийт 3 мап гарснаас The MongolZ баг хожил авсан 2 мап дээрээ overtime гаргаж 2-1 харьцаатай лан тэмцээний эрхээ авсан боловч IEM Cologne тэмцээнд оролцохоор виз мэдүүлсэн хугацаа, XSE Pro League тэмцээний хугацаатай давхцсан тул тэмцээний эрхээTeam NKT багт өгсөн байна. Тэмцээний нийт шагналын сан 160,000 юань ($22,178), зөвхөн 4 багийн дунд BO3, шууд хасагдах форматаар 2 өдрийн турш үргэлжилсэн.

IESF Ази болон Номхон далайн бүсийн аварга

IESF-с зохион байгуулж буй Ази болон Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 10-13 хооронд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдаж нийт 8 улсын баг оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж

The MongolZ баг CS: GO төрлөөр, LILGUN баг Mobile Legends: Ban Ban төрлөөр, IHC esports баг Dota 2 төрлөөр TEAM MONGOLIA нэрийн доор оролцлоо.

The MongolZ баг хэсгээсээ нэгээр, IHC-Esports гуравдугаар байранд, LILGUN баг

хоёрдугаар байр эзэлж 8.25- 9.3-ны хооронд Румын улсад зохиогдох IESF World Esports Championship 2023 тэмцээнд оролцох эрхээ авлаа.

PMWI (PUBG Mobile World Invitational)

Саудын Арабын Эр-Рияд хотод PMWI (PUBG Mobile World Invitational) 2023 7-р сарын 11-16ны хооронд боллоо. PMWI Allstars Stage-ийн шилдэг 6 баг тус тусын бүсийн шилдэг 10 багтай нэгдэн 3 өдрийн турш өрсөлдлөө. Монгол улсаас Stalwart Esports баг тоглож 8-р байранд орлоо.

Дэлхийн чансаа

esportsgen.com сайтаас PUBGM төрлийн багуудын энэ оны эхний хагас жилийн дэлхийн чансааг тогтооход Монгол улсын Stalwart Esports баг Өмнөд Азийн бүсээс 928 оноогоор нэгт, Бразил улсын Alpha7 Esports Америкийн бүсээс 879 оноогоор хоёрт, Монгол улсын 4Merical Vibes баг 840 оноотойгоор гуравт тус тус жагсжээ.

Giveaway

1XBET Mongolia болон Esportsnewsmn байгууллагын зүгээс Наадамд зориулсан giveaway-ийн ялагчийг тодрууллаа. Ялагчаар;

Chinguun Masterpiece- (SteelSeries Aerox 5 Wired Mouse)

Temuun Teo – (SteelSeries Apex Pro TKL Wireless Mechanical Keyboard) тус тус авахаар болжээ.




Эх сурвалжууд: esportsnewsmn, kr0's conner, MESA, META gaming

74 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page