Цахим спортын Dota 2 төрлийн дэлхийн аваргын Зүүн Өмнөд Азийн шалгаруулалтад Монгол улсын 2 баг өрсөлдөнө.
6-р сарын 19-23-нд болох Зүүн Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтад найман баг шууд урилгаар сонгогдож, дөрвөн баг нээлттэй шалгаруулалтаас эрхээ авсан.
Ингэснээр Зүүн Өмнөд Азийн бүсийн шалгаруулалтад Aurora, Blacklist International, Talon esports, Neon esports, Execration, Bleed esports, Manta esports, Salvation gaming, Yangon galacticos, TNC predator, Монгол улсын IHC esports, Prizm esports багууд тоглоно.
Бүсийн шалгаруулалтад оролцох Монгол улсын баг, тамирчид
IHC esports багийн бүрэлдэхүүн
О.Ялгуунсүрэн “FortuneSoul”
Н.Түвшинбаяр “Ikigai”
Б.Мөнх-Эрдэнэ “11”
Н.Батбаясгалан “Ace12”
Б.Хишигбат “khishka”
Lee “Forev” Sang-don дасгалжуулагч
Prism esports багийн бүрэлдэхүүн
А.Билгүүн “423”
Б.Мөнхжин “seimei”
Д.Мөнхбат “tsukimoto”
“carlo” Филиппин улсын тамирчин
“bob” Филиппин улсын тамирчин
Зүүн Өмнөд Азийн бүсэд урилгаар оролцож байгаа Bleed esports багт Монгол улсын тамирчин Д. Төгстөр “Se" тоглодог.
Баруун Европын бүсэд урилгаар оролцож байгаа MOUZ багт Монгол улсын тамирчин Р.Нармандах "NARMAN" тоглодог.
Зүүн Европын бүсэд урилгаар оролцож байгаа Natus Vincere багт Монгол улсын тамирчин О.Сүхбат "sanctity" тоглодог.
Дэлхийн аваргын тэмцээн буюу Дота-чдын баяр The International-д Баруун Европ, Зүүн Европ, Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Америкаас тус бүр хоёр баг, харин Өмнөд Америкаас нэг баг шалгаран оролцох юм. Одоогийн байдлаар Team Spirit, Xtreme Gaming, Team Falcons, Team Liquid, Gaimin Gladiators, Betboom багууд уригдаад байна.
The International (TI 13) энэ оны 9-р сарын 4-өөс 15-ны хооронд Дани улсын нийслэл Копенхаген хотод болно.
АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод болсон The International 12 тэмцээнд esportsnews.mn сурвалжлах эрхтэйгээр оролцож байсан билээ.
Comments