top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Месси цахим спортод оржээ

Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси цахим спортын байгууллагын эзэн болжээ.

KRÜ Esports-ын гүйцэтгэх захирал, мэргэжлийн хөлбөмбөгчин асан Сержио Кун Агуэро болон бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси нар Кун компанийн 2020 онд үүсгэн байгуулсан цахим спортын байгууллага KRÜ-ийн эзэд болжээ.

Уг түншлэлийн зорилго нь:

  • Цахим спорт, шинээр хөгжиж буй дижитал медиа орчинд уламжлалт мэргэжлийн спортын туршлагыг нэвтрүүлэх

  • Дэлхийн хөлбөмбөгийн алдартай тамирчдын туршлага, авъяас чадварыг видео тоглоомын ертөнцтэй нэгтгэх

  • Өрсөлдөх чадвар өндөр видео тоглоомын ертөнц нь дэлхийн спортын өргөжиж буй зах зээлийн нэг хэсэг гэдгийг харуулах

  • Видео тоглоом, цахим спортын хувьд олон улсын нэр хүндийг өргөх

  • Цахим спортын хувьд өнөөгийн болон ирээдүйн авьяастнуудад урам зориг өгөх

"Би Леотой клубтээ хамтрах болсондоо баяртай байна. Мэдээж одоо шинэ шатандаа байгаа тул бусад олон сорилтууд бидний өмнө байна. Лео KRÜ-ийн нэг хэсэг болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Тэр бол түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчин, бас миний дотны найз. Түүний оршихуй. "Тэвчээр, даруу байдал, тэсвэр хатуужил гэх мэт үнэ цэнэтэй түүний оршихуй нь хүн бүрт урам зориг өгдөг.Тиймээс ч энэ хамтралд асар их хувь нэмэр оруулах болно" гэж KRÜ Esports-ын гүйцэтгэх захирал, мэргэжлийн хөлбөмбөгчин асан Сержио Кун Агуэро хэлэв.

Хэдийгээр саяхан байгуулагдсан ч KRÜ нь дэлхийн цахим спортынхны дунд хүндлэл, хүндэтгэлийг хүлээгээд зогсохгүй, салбарын хувьд, улсынхаа хувьд хамгийн чухал клубуудын нэг болгож чадсан юм. Байгуулагдсан цагаасаа хойш бүс нутгийг холбосон гүүр болохыг эрэлхийлж, хүн бүр өөрсдөдөө тавьсан зорилготоо хүрч, бат бөх, амжилттай зохион байгуулалтын системийг бий болгохын төлөө ажилладаг төдийгүй цахим спортын өндөр стандартыг тогтоож, чанартай контент бүтээх, үйл явдлыг зохион байгуулж, хөгжүүлж, олны өмнө өөрийн гэсэн бүтэц, туршлагыг харуулахыг; LATAM-аас цааш өргөжин тэлэх бүхий л боломжийг эрэлхийлж дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөл бөмбөгийн хорхойтнуудтай холбогдож, тэдний гүүр болохыг зорьж байна.

KRÜ Esports нь одоогоор VCT Americas-д VALORANT-ийн лиг слоттой, 2023 онд болсон Рокет лиг болон VALORANT дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.


Энэ бол хөлбөмбөгчид цахим спортын байгууллагуудыг дэмжиж байгаа анхны тохиолдол биш юм. Урьд нь Бразилийн Неймар Бразилийн FURIA байгууллагыг дэмжиж байсан бөгөөд Английн Бекхэм Guild Esports-ийн хамтран эзэмшигч юм.

Commenti


Recent Posts

bottom of page