top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Европын Холбоо “цахим спорт нь спорт биш” гэж үзжээ. Гэхдээ...

Европын Холбооны Соёл, Боловсролын хороо (CULT) Европын Холбоо “Видео тоглоомыг хөгжүүлэх урт хугацааны стратегийн боловсруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх тал дээр санал нэгтэй баталжээ. Ингэснээр Европ тив дэх видео тоглоом, цахим спортын салбарын ирээдүйг үндсээр нь өөрчилнө.

Тогтоолын төсөлд дурдсанаар:

  • CULT Европ дахь видео тоглоомын үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлэхийн тулд цар хүрээг өргөтгөх, санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэхийг Европын Холбооноос хүсч байна. 2022 онд “Бүтээлч Европ” төслийн хүрээнд видео тоглоомын үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд зориулж 6 сая евро хуваарилсан боловч CULT энэ нь хангалтгүй гэж мэдэгджээ.

  • Хэдийгээр санхүүжилт олгох тухай яригдаж байгаа ч, тус нутаг дэвсгэрт байрлах тоглоомын компаниудад ЕХ татварын хөнгөлөлт үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Австрали, Канад зэрэг бусад улс орнууд татварын хөнгөлөлт олгодог жишиг байдаг тул, илүү ээлтэй нөхцөл бүрдүүлэхгүй бол тэдгээр компаниуд өөр газар нутаг руу нүүгээд явчиж чадна гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

  • CULT “Видео тоглоомын хөгжүүлэлт нь маш хурдтай инноваци дээр тулгуурладаг учраас, Европын хувьд ч төдийгүй дэлхий даяар тоглоомын салбар авъяастан, мэргэжилтнүүдээр дутагдаж байна. Иймд видео тоглоомыг зөвхөн тоглоом төдийгүй, хичээл заах, мэдлэг олгох хэрэгсэл болгон судалж, хөгжүүлэх хэрэгтэй" гэж уг тогтоолд заажээ.

COVID нь Европын Холбооны парламентын гишүүдэд видео тоглоомын салбар эдийн засгийн хувьд үнэ цэнэтэй гэдгийг харуулсан. Хямралын үед Европт хөгжсөн цорын ганц бүтээлч, соёлын салбар нь яалт ч үгүй видео тоглоом байв. Хөгжлийн энэхүү өсөлт, инновацийн өндөр чадавхи нь энэ салбарт засаглалын зүгээс илүү их дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийж, энэ салбарт анхаарал тавихыг шаардаж байна.

Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байгаа нөхцөлд ЕПГ-үүд ажлын байр бий болгоход, ДНБ нэмэгдүүлэхэд, видео тоглоомыг илүү бодлогоор дэмжих нь ёстой гэдгийг олж харжээ. Видео тоглоом бол зөөлөн хүч юм.

CULT-ын Европын парламентын гишүүд, тэр дундаа Францын хорооны илтгэгч Лоренс Фарренг видео тоглоом, спорт хоёулаа "ЕХ-ны зөөлөн хүчийг бий болгоход хувь нэмэр оруулах" боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв. Энэхүү тогтоол нь Европын олон улс орнуудын үнэт зүйлс, түүх, олон янз байдлыг

хадгалах, харуулах, сурталчлах; залуу үеийг холбох нэгтгэх, тэднийг сургах, боловсруулах, үе хоорондын холбоог сайжруулах, үндэстэн бүрийг ойлгох, биесээ хүндэтгэх зэрэг хэд хэдэн санаачилгыг дэмжсэн.

Эдгээрийн заримаас дурдвал шийдвэр гаргагчдад нэгдсэн мэдээллээр хангах, тэдэнд зөвлөмж өгөх зорилгоор Европын Видео Тоглоомын дата төв байгуулах, олон үндэстний соёлын ач холбогдолтой тоглоомуудыг хадгалах архивлах, ЕХ-ны орнуудын тоглоом хөгжүүлэгчдийг дэмжих, хэрэглэгчдэд туслах зорилгоор "Европын видео тоглоом" гэсэн label бий болгох зэрэг багтжээ.


Цахим спорт бол спорт биш...

Гэхдээ олон жилийн турш цахим спорт нь спорт мөн, биш гэдэг тодорхойлолтод Европын Холбооны Парламентын гишүүд хариулт өгөхдөө “Европын Холбоо цахим спортыг спорт гэж үзэхгүй” хэмээн тогтоолын төсөлдөө тусгажээ.

Европын Холбооны парламентын гишүүд “тоглоом хөгжүүлэгчид нь цахим спортын төрлийг дангаараа эзэмшиж, арилжааны ашиг сонирхлоор хөгжүүлж, дижитал бүтээгдэхүүн болгож, IP эзэмшигчдэд илүү ашигтай байгаа нь СПОРТ гэдэг тодорхойлолтонд нийцэхгүй” гэж үзэж байгаа юм байна. Хэдийгээр агуулгын хувьд зөрчилдөж байгаа ч Европын Холбоо тогтоолдоо “мэргэжлийн тоглогчдын хөдөлмөр эрхлэлтийг хуулиар зохицуулах, уян хатан тогтолцоог улам боловсронгуй болгох, мэргэжлийн тоглогчдод шинэ төрлийн виз олгох явцыг хөнгөвчлөх, допинг болон matchfixing асуудлаар цаашид хамтран ажиллахыг уриалжээ.

ЕХ-ны тогтоол зарим нэгэн зүйлд бидний санаанд нийцэхгүй байгаа ч засаглалын байгууллага, шийдвэр гаргагч нар видео тоглоомын салбарын эдийн засаг, нийгэм, соёлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Саяхан Саудын Араб цахим спортын төв болно хэмээн зарлаж, 38 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа нь,

Канад улс төсөвтөө цахим спортод зориулан зардал тусгаж байгаа зэрэг нь энэ салбарын хувьд том алхмууд юм.

Европын парламент 11-р сарын 9-10-ны өдрүүдэд CULT-ийн дээрхи тогтоолын талаар санал хураалт явуулна.

Та бүхэнд сонирхуулах үүднээс төслийн багт ажилласан хуульч, цахим спортын хуулийн зөвлөх Nepomuk Nothelfer өөрийн Linkedin хуудаснаа энэ талаар тогтмол бичиж байсан талаар товчлон оруулбал:


תגובות


Related Posts

bottom of page