top of page
Writer's pictureChinguun Cen

ДЭЛХИЙН АВАРГЫН ХЭСГИЙН ШАТНЫ ТОГЛОЛТУУД ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО.

Moonton-ээс жил бүр зохион байгуулагддаг M цувралын 5 дахь тэмцээн Филлипин улсын Манила хотод эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн M5-д шинээр Wild Card шат нэмэгдэж, оролцох багуудын тоо 12-аас 16 болж шагналын сан $800K-$900K болж нэмэгдсэн билээ.


Тус шатанд анх удаа Монгол улсад анх удаа эрх олгож, Wild Card шатанд Монгол улсын төлөөлөн оролцсон Team Lilgun баг нэг ч хожигдолгүй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд амжилттай шалгарч чадсан юм.

Манай улсын Team Lilgun баг M5-ийн хэсгийн шатанд C хэсэгт AP.Bren, Team Flash, Burmese Ghouls багуудтай нэг хэсэгт хуваарилагдсан ба тэд эхний тоглолтоо 12 сарын 4нд 14 цагаас Сингапурын Team Flash багийн эсрэг хийх болно. Сонирхуулхад Team Flash баг нь Камбожийн Burn багтай хамтардаг бөгөөд тус Камбожийн Burn x Flash багийн дасгалжуулагч ZMitch нь Team Lilgun багын дасгалжуулагчаар Дэлхийн Аваргын хүрээнд ажиллаж байгаа билээ.


Манай хэсэгт багтаж буй Мьянмарын Burmese Ghouls баг нь анхны дэлхийн аварга буюу M1-д оролцож 4-р байрыг эзэлж байсан юм. Гэвч тухайн үеийн дэлхийн аваргад оролцож байсан тоглогчидоос нэг ч тоглогч одоогийн бүрэлдэхүүнд үлдээгүй байгаа юм. Мьянмарын улсын багууд олон улсын тавцанд Филлипин болон Индонезын багуудын дараа орох хэмжээний амжилт үзүүлдэг ч сүүлийн жилүүдэд улс орны дотоод нөхцөл байдлаас үүдэн MPL зохиогдоогүй байгаа. Манай багийн хувьд өмнө нь Phygital Games тэмцээнд Мьянмарын Falcons Esports багийг Гранд Финалд 3:1 харьцаатай буулган авч байсан билээ.


Team Lilgun-ийн хэсгийн шатанд дахь хамгийн том өрсөлдөгч нь Филлипиний алдарт AP.Bren баг юм. Тэд M2-д түрүүлж, Филлипинчуудын анхны дэлхийн аваргын түрүүг авчирч байсан ба тухайн үеийн дэлхийн аварга авч байсан бүрэлдэхүүнээс FlapTzy, KyleTzy, Pheww нар одоогийн бүрэлдэхүүнд үлдээд байгаа юм. Team Lilgun хэсгийн шатны хамгийн сүүлчийн тоглолтоо AP.Bren-тэй хийх бөгөөд түүнээс өмнө Team Flash, Burmese Ghouls багуудыг буулгаж авах нэн шаардлагатай байна.


Хэсгийн шатны бүх тоглолтууд Bo3 журмаар явагдах ба хэсэг бүрээс хамгийн их ялалт авч чадсан шилдэг хоёр багууд хасагдах шатанд шалгарах болно.

Энэ жилийн дэлхийн аваргын гол таамгуудын нэгээр Индонезийн Onic Esports баг нэрлэгдэж байна. Тэд өнгөрсөн дэлхийн аваргаас хойш оролцсон бүх тэмцээнүүддээ түрүүлсэн амжилттай байгаа ба багийн гол тоглогчдын нэг Kairi нь нутагтаа болж буй дэлхийн аваргадаа түрүүлэхийг ихэд хүсэж буй нь ойлгомжтой биз. Тэд хэсгийн шатанд A хэсэгт Bigetron Sons, See You Soon, Triple Esports багуудтай нэг хэсэгт хуваарилагдаад байгаа ба маргааш эхний тоглолтоо 20 цагаас Бразилын Bigetron Sons багийн эсрэг хийх болно.

Credit to Moonton

Нийтлэлийг: Centillion






Komentáře


Recent Posts

bottom of page