top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Г.Эрдэнэцогт erkaSt дасгалжуулагчтай FlyQuest баг ESL Challenger тэмцээнд аваргаллаа

10-р сарын 4-6-нээс АНУ-ын Жиоржиа мужийн Атланта хотод болж байгаа DreamHack арга хэмжээний үеэр болж байгаа ESL Challenger Atlanta 2024 тэмцээнд Монгол улсын CS2 төрлийн тамирчин, анхны стикертэй тоглогч Г.Эрдэнэцогт erkaSt дасгалжуулагчтай FlyQuest баг аваргаллаа .

Г.Эрдэнэцогт erkaSt
Credit: ESL
Тэмцээний явц

Тэд энэ тэмцээнд BetBoom багийг 13:3 оноогоор; SAW багийг 13:9 оноогоор хожиж Play Off шатанд оролцох эрхээ авсан билээ.


Play Off шатанд WildCard багтай тоглож

  • Nuke map 13:11

  • Dust map 9:13

  • Anubis map дээрх шийдвэрлэх тоглолтоо 13:3 оноогоор ялж, 2:1 харьцаагаар аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.

Харин аваргын төлөө тоглолтоо Герман улсын BIG багтай хийлээ.

  • Ancient map дээрхи тоглолт FlyQuest баг илт давуу байдлаар эхэлж, 10:2 оноогоор байраа солин, BIG баг маш ширүүн тоглолтыг хийсэн боловч 13:10 оноогоор FlyQuest баг эхний хожлоо авлаа.

  • Vertigo map дээрх тоглолт эхний матчийг 7:5 оноогоор, FlyQuest багийн онооны илүүтэйгээр байраа сольж, дараагийн раунд дээр багуудын оноо ээлжлэн аль нэг талдаа илүү гарсаар 16:14 оноогоор BIG баг хожиж тоглолтын харьцаа 1:1 болж дараагийн шийдвэрлэх тоглолт Dust II map дээр өрнөлөө.

  • Dust II map дээр FlyQuest илт давуу байдлаар тэмцээнийг эхлүүлж 9:3 оноогоор эхний раундыг дуусгалаа. Дараагийн раундыг 13:9 оноогоор тэргүүлж тэмцээний аварга боллоо.


 

Шагналын сан

Шагналын сан 100,000 ам.доллар нь дараах байдлаар хуваарилагдлаа.

  • 1-р байр. 50,000 ам.доллар. ESL Pro League S21 тэмцээнд оролцох эрх. FLYQUEST баг.

  • 2-р байр. 20,000 ам.доллар. BIG баг.

  • 3-4-р байр. 10,000 ам.доллар. SAW болон WildCard багууд

  • 5-6-р байр. 3,000 ам.доллар. BetBoom болон M80 багууд

  • 7-8-р байр. 2,000 ам.доллар. Rooster болон ODDIK багууд

 

Тэмцээний формат

Хэсгийн шат:

  • Хэсэг бүр 4 багтай.

  • Хоёр хожигдсон баг нь тэмцээнээс хасагдана.

  • Эхний тоглолт Bo1 байна.

  • Хасагдах шатны болон шийдвэрлэх тоглолтууд Bo3 байна.

  • Хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг плей-оффт шалгарна.

Плей-офф:

  • Нэг хожигдсон нь хасагдана.

  • Дээд доод хүснэгтийн хожсон хоёр баг нь аваргын төлөө өрсөлдөнө.

  • Бүх тоглолтууд Bo3 байна.

 

FLYQUEST багийн бүрэлдэхүүн  болон амжилт 
  • Joshua “INS” Potter                   

  • Alistair“aliStair” Johnston                     

  • Jay “Liazz”Tregillgas                  

  • Declan “Vexite” Portelli                            

  • Christopher “dexter” Nong                   

  • Erdenetsogt“erkaSt” Gantulga (дасгалжуулагч)       

Энэ оны 3-р сарын 28-нд Австрали улсын  Grey Hound багийн бүрэлдэхүүнд байсан тамирчид FlyQuest багт орсон билээ.

Тэр цагаас хойш

2024.09.29-нд болсон BLAST Premier World Leaderboard 2024 тэмцээнд 31-р байр

2024.09.07-нд болсон ESL Pro League Season 20 тэмцээнд 21-28-р байр      

2024.08.08-нд болсон Intel Extreme Masters Cologne 2024 тэмцээнд 21-р байр

2024.07.18-нд болсон Esports World Cup 2024 тэмцээнд 12-15-р байр

2024.06.09-нд болсон ESL Challenger League S47 тэмцээний Далайн бүсээс шалгарсан

2024.05.28-нд болсон Intel Extreme Masters Dallas 2024 тэмцээнд 13-16-р байр

2024.05.08-нд болсон ESL Pro League Season 19 тэмцээнд 9-12-р байр            

2024.04.10-нд болсон Intel Extreme Masters Chengdu 2024 тэмцээнд 7-8-р байр

10-р сарын 4-6-нээс АНУ-ын Жиоржиа мужийн Атланта хотод болж байгаа DreamHack арга хэмжээний үеэр болж байгаа ESL Challenger Atlanta 2024 тэмцээнд Монгол улсын CS2 төрлийн тамирчин, анхны стикертэй тоглогч Г.Эрдэнэцогт erkaSt дасгалжуулагчтай FlyQuest баг аваргаллаа .

428 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page