top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Yalla Compass тэмцээнд The MongolZ баг аваргалж, 200 мянган долларын шагнал авлаа

CS2 төрлийн шилдэг 12 багийн дунд зохиогдож байгаа Yalla Compass 2024 тэмцээнд Монгол улсын The MongolZ баг аваргаллаа.


Тэмцээний мэдээлэл

updated

6-р сарын 9-нд Швед улсын Ninjas In Pyjamas багтай тоглов. Тооны харьцаа:

  • Эхний тоглолт Ancient map дээр өрсөлдөж 12:16 харьцаагаар Ninjas In Pyjamas баг цувралыг ялалтаар эхлүүлсэн юм.

  • Дараагийн тоглолт MIrage map дээр өрнөж 13:7 харьцаагаар The MongolZ баг цувралыг тэнцүүллээ.

  • Шийдвэрлэх тоглолтоо Nuke map дээр хийж 13:6 харьцаагаар The MongolZ баг аваргалж тэмцээний цом болон 200,000 долларын шагналыг хүртлээ.


6-р сарын 8-нд The MongolZ баг Astralis багтай тоглов. Дани улсын Astralis баг нь дэлхийд чансаагаараа 7-р т жагсдаг баг юм.

  • Эхний тоглолт Nuke map дээр өрсөлдөж 13:7 харьцаагаар цувралыг хожлоор эхлүүллээ.

  • Дараагийн тоглолт Mirage map дээр өрсөлдөж 13:6 Astralis баг цувралыг тэнцүүлэв.

  • Шийдвэрлэх тоглолтоо Ancient map дээр маш өрсөлдөөнтэй болж, 22:19 харьцаагаар хожлоо. Ancient map дээрхи тоглолтын оноог үзүүлбэл: The MongolZ 22 : 19 Astralis The MongolZ 21 : 19 Astralis The MongolZ 21 : 18 Astralis The MongolZ 20 : 18 Astralis The MongolZ 19 : 18 Astralis The MongolZ 18 : 18Astralis The MongolZ 18 : 17 Astralis The MongolZ 17 : 17 Astralis The MongolZ 16 : 17 Astralis The MongolZ 16 : 16 Astralis The MongolZ 15 : 16 Astralis The MongolZ 15 : 15 Astralis The MongolZ 15 : 14 Astralis The MongolZ 14 : 14 Astralis The MongolZ 14 : 13 Astralis The MongolZ 13 : 13 Astralis The MongolZ 13 : 12 Astralis The MongolZ 12 : 12 Astralis The MongolZ 12 : 11 Astralis The MongolZ 12 : 10 Astralis The MongolZ 11 : 10 Astralis The MongolZ 10 : 10 Astralis The MongolZ 10 : 9 Astralis The MongolZ 9 : 9 Astralis...


Монгол улсын The MongolZ баг энэ тэмцээнд Дани улсын Sashi багийг 16:14 харьцаагаар, Финланд улсын Ence багийг 13:7 харьцаагаар, Норвегийн Herioc багийг 13:9 харьцаагаар Швед улсын Ninjas in Pyjamas багийг 13:6 харьцаагаар хожиж хэсгээсээ нэгээр хагас шигшээд шалгралаа. Тэмцээний форматын дагуу Дани улсын Astralis багт 8:13 харьцаагаар хожигдсон боловч, хагас шигшээ тоглолтын хуваарилалтад өөрчлөлт орохгүй юм.


Тэмцээний багууд болон хэсгийн хуваарилалт

А хэсгийн багууд (эхний 3 баг хагас шигшээд шалгарсан)

  • The MongolZ         

  • Ninjas in Pyjamas         

  • Astralis        

  • HEROIC      

  • Sashi Esport         

  • ENCE            

Б хэсгийн багууд (эхний 3 баг хагас шигшээд шалгарсан)

  • FURIA Esports

  • BetBoom Team  

  • Fnatic           

  • Complexity                          

  • BIG                  

  • Eternal Fire                         

Тэмцээний ерөнхий мэдээлэл

Нийт шагналын сан $400,000.

Шагналын сан болон байр

1-р байр $200,000 The MongolZ

2-р байр $56,000 Ninjas In Pyjamas

3-4-р байр тус бүр $28,000

  • Astralis

  • Furia esports

5-6-р байр тус бүр $20,000

  • Betboom team

  • Fnatic

7-12-р байр баг тус бүр $8,000

  • HEROIC

  • Complexity Gaming

  • ENCE

  • Eternal Fire

  • Sashi Esport

  • BIG Тэмцээний өдрүүд:

2024 оны 6-р сарын 5-аас 6-р сарын 9-ний хооронд.

Тэмцээний формат

Хэсгийн тоглолт

  • Тойргийн журмаар тоглоно.

  • Багууд хоёр хэсэгт хуваагдана.

  • Хэсэг бүр 6 багтай.

  • Бүх тоглолтууд Bo1 (best of 1) байна.

Хагас шигшээ

  • Хэсэг тус бүрээс эхний гурван байр эзэлсэн баг шалгарна

  • Хэсгийн ялагчид хагас шигшээд шууд шалгарна.

  • Хэсгийн 2-р байрт шалгарсан багууд шөвгийн дөрөвт шалгарна.

  • Хэсгийн 3-р байр эзэлсэн багууд шөвгийн дөрөвт шалгарна.

Аваргын төлөөх тоглолт

  • Нэг хожигдсон баг нь тэмцээнээс хасагдана.

  • Бүх тоглолтууд Bo3 байна

 

Yalla Compass тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабид болж байна.

YaLLa Esports байгууллага аль дээр 2016 онд Klasu үүсгэн байгуулсан мэдээлэлийг Liquipedia-аас оллоо.  Ойрхи дорнодын Yalla Esports байгууллага CS2-оос гадна PUBG Mobile, VALORANT төрлүүдийн багтай, АНЭУ-ын Абу Дабид байдаг. 2023 оны 10-р сард 250,000 долларын шагналын сантай Yalla Compass тэмцээнийг зохиож эхэлсэн.

1,048 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page