Хиймэл оюуг цахим спортод хэрэглэж байгаа олон жишээний нэг нь Esports World Cup-ын дараа 2024 нь 8-р сарын 24-25-ны өдрүүдэд болсон NGSC (New Global Sport Conference)-д Хятад улсын, цахим спортын арга хэмжээ зохион байгуулагч VSPO-ийн үүсгэн байгуулагчдын нэг Данни Танг хиймэл оюу ухааныг цахим спортын салбарт хэрхэн хэрэглэж байгаа тухайгаа ярьжээ.
800 сая гаруй онлайн үзэгчдэд зориулж жил бүр 80 гаруй тэмцээн, 7000 тоглолт зохион байгуулдаг Хятадын цахим спортын оператор VSPO компани тэмцээний үеэрх онцлох явдлуудыг (highlights), тоглолтын дараа үзүүлдэг давталт зэрэг ажлуудын үр ашгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашигласнаар ажлын ачааллыг 50 хувиар бууруулж байна.
AIOB болон AICam зэрэг хоёр төрлийн хиймэл оюун ухааныг ашиглаж байна.
AIOB нь тэмцээний өргөн хүрээний мэдээлэл дээр бэлтгэгдсэн алгоритмын тусламжаар тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бодит цаг хугацаанд таньж, дамжуулахад тусалдаг.
AICam нь тухайн болон онцлох (highlights) клипийг автоматжуулан хэдэн секундын дотор боловсруулж бичлэгийг сошиал медиа контент болгон хувиргах боломжийг олгодог. Эдгээр хэрэгслүүд нь VSPO-д тоглолтын үеэр болон дараах контентийг хийх цагийг багасгах, үйл ажиллагааг ихээхэн хялбарчилж, контентын хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хөгжөөн дэмжигчидийн оролцоог сайжруулж боломжийг олгодог. Энэхүү хөгжүүлэлт нь VSPO-д Ази дахь байр сууриа бэхжүүлж, контент хүргэх зардал, хурдыг сайжруулах боломжийг олгоно.
VSPO-ийн өөр нэг хиймэл оюу ухааны төсөл бол Qualcomm-тэй хамтран ажиллаж, тамирчдын нүүрний хувирал болон зүрхний цохилтыг судлан түүний сэтгэл хөдлөлийн байдлыг бодит цаг хугацаанд нь ажиглаж, цахим спортын тамирчдын сэтгэл хөдлөлийг илрүүлэх систем юм. Энэ хиймэл оюу ухаан нь King Pro League-ийн шилдэг 18 багийн 175 мэргэжлийн тоглогчдын өгөгдөлд сургасан бөгөөд гүйцэтгэлийг сайжруулахын тулд байнга хөгжүүлсээр байна.
Дараагийн бас нэг сонирхолтой төсөл нь "4K OB Truck" хэмээх явуулын дамжуулах станц бөгөөд аль хэдийн патент аваад хэд хэдэн цахим спортын арга хэмжээг шууд дамжуулсаны нэг нь 2023 онд Ханжоу-гийн Азийн Наадмын үеэрх цахим спортын тэмцээнүүдийн дамжуулалт юм.
VSPO нь өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэг найман цахим спортын цэнгэлдэх, дэлхийн 14 улсад офистой, тэмцээний зохион байгуулалт, маркетингийн шийдэл, олон нийтийн хөгжил болон бусад олон төрлийн эспортын цогц үйлчилгээг санал болгодог.
800 сая гаруй онлайн үзэгчдэд зориулж жил бүр 80 гаруй тэмцээн, 7000 тоглолт зохион байгуулдаг Хятадын цахим спортын оператор VSPO компани.
Comments