top of page
728x90.gif

Virtus.pro Marvel Rivals-ийн багтай боллоо

Writer's picture: Masha MnnMasha Mnn
Virtus.pro баг Marvel Rivals-ийн тэмцээнд оролцох шинэ бүрэлдэхүүнтэй болсноо зарлалаа.
Marvel Rivals

Virtus.pro-н мэдээлснээр, шинээр байгуулагдсан баг Marvel Rivals Championship Season 1 зэрэг томоохон тэмцээнүүдэд өрсөлдөх болно. Тус шинэ баг нь Overwatch тоглоомын мэргэжлийн тоглогчдоос бүрдсэн бөгөөд өнгөрсөн оны 12-р сард Marvel Rivals нээлтээ хийсний дараа шилжин тоглож эхэлжээ.

Шинэ бүрэлдэхүүнд Duelist тоглогчид болох William ‘SparkR’ Andersson, Philip ‘phi’ Handke, Strategist тоглогчид Mikkel ‘Sypeh’ Klein, Arthur ‘dridro’ Szanto болон Vanguard тоглогч Andreas ‘Nevix’ Karlsson нар багтсан байна. Эдгээр таван тоглогчид нь TeamCats багийн гишүүд байсан бөгөөд Marvel Rivals Championship Season 0 тэмцээнд Европын аварга болсон. Эдгээр тоглогчид дээр нэмэгдэн Finnbjörn ‘Finnsi’ Jónasson багт орсон байна.

Virtus.pro багт нэгдэж байгаадаа маш их баяртай байна. Бид хамтдаа хөгжиж, Marvel Rivals-д хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж Nevix хэлжээ.

Virtus.pro 2003 онд байгуулагдсан Counter-Strike 2, Dota 2, Rainbow Six: Siege, Apex Legends зэрэг олон төрлийн тоглоомуудад өрсөлддөг. Тус байгууллагын түншүүдийн дунд электроникийн Thunderobot брэнд болон хувцасны Kappa компани багтдаг.

Virtus.pro-ийн гүйцэтгэх захирал Nikolai Petrossian шинэ бүрэлдэхүүнээс өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн. “Бид томоохон тэмцээнүүдэд дээгүүр байр эзлэх чадвартай маш хүчирхэг багийг эгнээндээ нэгтгэлээ. Манай багийн зорилго бол нээлтийн тэмцээнд түрүүлэх бөгөөд ирээдүйн тоглолтуудад өндөр амжилт үзүүлэх явдал юм.” гэжээ.

Marvel Rivals тоглоом гарснаасаа хойш энгийн тоглогчдоос эхлээд мэргэжлийн esports тоглогчдын дунд маш эерэг үнэлгээ авч байгаа.

2024 оны 1-р сард Marvel Rivals Championship Season 1 тэмцээн зарлагдсанаас хойш Virtus.pro-оос гадна бусад esports багууд тэмцээнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, энэ сарын эхээр алдартай стриймер FPS, Counter-Strike-ийн домогт тоглогч Michael ‘Shroud’ Grzesiek Marvel Rivals-ийн esports баг байгуулснаа зарласан байна.


9 views0 comments

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page