top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Valve корпорацын ажилтны жилийн дундаж цалин 1.3 сая ам.доллар

2021 онд Valve корпорацын ажилтны дундаж цалин 1.3 сая ам.доллар, нэг ажилтанд ногдох орлого нь ойролцоогоор 19 сая ам.доллар байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нэг ажилтанд ногдох хамгийн өндөр орлоготой компаниудын нэг болгов.

Юун Apple, юун Google!

“Humble Bundle” тоглоомын хөгжүүлэгч Wolfire Games -ээс Valve корпорацын эсрэг “тоглоомын зах зээлд хэт монополчилж байна” хэмээн нэхэмжлэл өгсний дагуу шүүх  Wolfire Games-ийн талд шийдвэр гаргасан.

Хамгийн чухал нь шүүх ажиллагааны явцад Valve корпорацын ажилтны тоо, цалингийн хэмжээ, нийт ашиг, шимтгэлийн талаарх мэдээллүүд ил болжээ.

2021 онд Valve-д 336 хүнийг ажиллаж байсны ердөө 79 нь Steam-д ажилладаг.  200 орчим ажилчдаас бүрдсэн баг нь тоглоомын хөгжүүлэлтэд анхаардаг бол 41 ажилтан нь техник хангамжийн багт ажилладаг. Тэр жилд Steam платформ дээр 10,000 гаруй тоглоом гаргаж, 8.5 тэрбум долларын орлого олсон.  

Valve корпорацын ажилтны дотоод соёл

Ажлын орчин нь мэдээж дээд зэрэглэлийнх. Шинэлэг, уян хатан ажлын орчин бас цаг. Ажлын байран дээр бүүр өөрийн гэсэн массажист, хувийн дасгалжуулагчид байдаг.

Ажилчдын зоогийн газар нь тухайн ажилтны захиалгын дагуу хоол ундыг нь бэлддэг.  Ажилчид мөн ажлын байраа сонгодог. Хамгийн гол нь төслүүд дээр ажиллах ачааллыг жигд тарааж өгдөг.

Valve нь богино хугацаанд өндөр орлого олох гэж улайрдаггүй, урт хугацааны төслүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг нь компанийн амжилтанд нөлөөлдөг.

Дээрхи онцлогууд нь уламжлалт компаниудаас эрс ялгаатай бөгөөд Valve корпорацын амжилтын эх үүсвэр юм.

Valve тоглогчдоос 30%-ийн, гэтэл Epic Games Store тоглогчдоос 12.5%-ийн шимтгэл авдаг, бага хураамжтай өрсөлдөгчид гарч ирснээр Steam-ийн ноёрхол, ашиг орлогыг бууруулж болзошгүй.

 Гэхдээ Steam дээр гаргаж байгаа тоглоомын амжилтанд нөлөөлөхүйц үнэ цэнэ, тоглогчдод зориулсан хүчирхэг engine; ашиг орлого, ажлын соёлын энэхүү өвөрмөц хослол нь Valve-ийг технологийн болон тоглоомын салбарт шилдэг компани болгож байна.

2021 онд Valve-д 336 хүнийг ажиллаж байсны ердөө 79 нь Steam-д ажилладаг.  200 орчим ажилчдаас бүрдсэн баг нь тоглоомын хөгжүүлэлтэд анхаардаг бол 41 ажилтан нь техник хангамжийн багт ажилладаг. Тэр жилд Steam платформ дээр 10,000 гаруй тоглоом гаргаж, 8.5 тэрбум долларын орлого олсон.  Эх сурвалж: upptic.com сайт дээр 2024 оны 7-р сард Casey Rock нийтэлснийг товчлон хүргэж байна.

Valve корпорацын ажилтны
Credit: Valve

Эх сурвалж: upptic.com сайт дээр 2024 оны 7-р сард Casey Rock нийтэлснийг товчлон хүргэж байна.

410 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page