TI12 дуусахад ердөө ганцхан долоо хоног буюу шөвгийн 8н баг үлдээд байгаа. Тэгвэл энэ жилийн Compendium доторхи контентууд, бараг TI3 - тай ижил хэмжээний шагналын сан зэрэг нь Dota2 Fan - уудын дургүйцлийг нилээд хүргээд байгаа ч дуртай юм аа үзэхгүй байж чадахгүй гэдэг шиг TI - н тоглолтуудын peak үзэлт тийм ч бага биш байгааг хэлэх нь зүйтэй. Мөн Valve - н зүгээс жил бүрийн дээр танилцуулж ирсэн уламжлалаа энэ жил бас үргэлжлүүлэх талаар хүмүүс жиг жуг хийгээд эхэлжээ.
Энэ жил Valve Dota2 - н шинэ баатар эсвэл ямар нэг том бүтээгдэхүүн танилцуулах нь баараггүй гэж зарим эх сурвалжаас мэдээллээд байна. Юу байхыг нь таах гээд үзье.
Valve TI 12 - н төгсгөлд нэг эсвэл бүр 2 ч ширхэг шинэ баатар танилцуулах уу?
TI бүр дээр танилцуулж ирсэн шинэ баатрууд тэмцээн дууссанаас хойш бага зэрэг удаж байж тоглоомонд нэмэгддэг ч ямар ч гэсэн тоглоомонд орж ирдэг нь сайшаалтай. Энэ удаад шинэ баатрын таамаг маш олон байгаа ба үүнээс хамгийн өндөр магадлалтай нь Ring Master ( Puppet Master ) хэмээх баатар бөгөөд нэрийг нь сонсход л Magical damage сууритай , шид ашиглаж дайснаа удирддаг эсвэл олон төрлийн хүүхэлдэй гаргаж дайснууд руугаа довтлох чадвартай гэж орж ирж байгаа юм. Мөн бидэнд Dota2 - н өмнөх Patch - ын танилцуулга бүхий Screenshot болон Game Files дунд хальт харагдаад буй Bird Samurai эсвэл Black King гэх баатрууд ч байх магадлалтай аж.
Ice Frog - н шинэ тоглоом - Neon Prime TI - н үеэр зарлагдах уу?
Valve өмнө нь TI - н үеэр Underlords, Artifact гэх тоглоомнуудыг сүр дуулиантайгаар танилцуулж байсан ч тэдгээр тоглоомнууд санаа авсан оригнал тоглоомнуудаа гүйцэхгүй байсан тул төд удалгүй тоглогчдоо алдан нэг ёсондоо Fail - дсэн гэж хэлж болно. Тэгвэл Ice Frog - той ойр байдаг эх сурвалжаас ирсэн мэдээгээр Dota2 - н түүхээс сэдэвлэсэн Neon Prime нэртэй шинэ тоглоом дээр Ice Frog өөрөө гол Designer - г нь хийж байгаа ба TI 12 дээр Closed Beta хувилбарыг цацах магадлалтай гэсэн шуум гараад байна.
TI - н дараагаар Compendium - д шинэ In-Game Event нэмэгдэх үү?
Dataminers буюу элдэв янзын тоглоомнуудын update болон цаашдын өнгө төрхийг урьдчилан таамаглагчид Dota2 - т шинээр орж ирсэн File - ууд дотроос Crownfall гэх нэртэй novel бүхий event маягийн зүйл олсон ба үүнийг Vengeful Spirit болон Skywrath Mage - н хоорондох түүхийг харуулсан Event байж болзошгүй гэж тайлбарлаад байгаа аж. Энэ нь Valve Dota2 - н тоглогчдыг татах арга барилаа тэр чигт нь сольсон буюу элдэв янзын Cosmetics Skin - үүдээр татах бус хөгжилтэй болон сонирхолтой Event - үүдийг олшруулахаар шийдсэнтэй холбоотой байж ч болох юм.
Ерөнхий ивээн тэтгэгч: Stora
Stora.mn-ээр дамжуулан Америкаас, amazon.com дахь 350 сая гаруй бараанаас хүссэнээ сонгон, найдвартай, шуурхай худалдан авах боломжтой.
https://www.stora.mn/ Нийтлэлийг: Sase the Netrunner
Comentários