top of page

Ti12-д оролцох LGD багийн спонсорууд

TI12-ын нэлээд “юм дуулгах” багийн нэг LGD Gaming дараагийн ивээн тэтгэгчтэйгээ гэрээгээ баталгаажууллаа.

  • Шинэ албан ёсны ивээн тэтгэгчтэй болсон бөгөөд энэ нь Jiasheng групп гэнээ.

  • За тэгтэл нөгөөдүүл чинь Хятад улсын тоглоом хөгжүүлэгч HoYoverse-ийн бүтээсэн сансрын уран зөгнөлт RPG тоглоом болох Honkai: Star Rail-тай хамтран ажиллахаа зарлалаа.

Зүгээр ч үгүй, Azure Ray-г бас ивээн тэтгэж байгаа юм байна.

LGD болон Azure Ray нар Honkai: Star Rail-тай хийсэн хамтын ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч тоглолтын үеэр хоёр багийн тоглогчдын өмсгөл дээр лого нь ямар нэгэн хэлбэрээр гарч ирэх нь тодорхой боллоо.

LGD гэж хэн бэ?

LGD бол 2009 оноос эхлэн, бүүр WarCraft II байх үеэс байсан байгууллага, Dota 2-ын хамгийн урт хугацаанд, хамгийн амжилттай явж байгаа багуудын нэг юм.

LGD нь PSG.LGD брэнд нэрийн дор таван жил ажилласны эцэст Францын хөлбөмбөгийн Парис Сен-Жермен ФК-ийн цахим спортын нэг салбар болох PSG Esports-той хамтын ажиллагаагаа эхэлж байжээ. (аанхаа, сонирхолтой. энэ тухай мэдээлэл байвал бидэнд илгээгээрэй)

PSG.LGD баг бол гурван удаа TI-ийн шилдэг 3-т шалгарч байсан, TI 2018, 2021 онд 2-р байр, TI 2019-д 3-р байр эзэлж байсан гээд....

TI12-д орох багийн бүрэлдэхүүн:

  • Guo "shiro" Xuanyan;

  • Chen "NothingToSay" Jinxiang;

  • Li "niu" Kongbo;

  • Lin "pLAnet" Hao;

  • Zhang "y`" Lipin.

Comments


Recent Posts

bottom of page