11-р сарын 11-ээс эхэлсэн Азийн RMR (Regional Major Ranking) тэмцээнд The MongolZ баг Alter Ego, Drillas багуудыг хожсоноор 11-р сарын 30-аас 12-р сарын 15-ны хооронд болох Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд оролцож, The MongolZ багийн гурав дах стикэр гарах нь тодорхой боллоо. The MongolZ багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu”
CS2 төрлийн тамирчдын хувьд Мажор тэмцээнд оролцож “стикэр”-ээ гаргах нь тэдний мөрөөдөл, амжилтын илэрхийлэл юм. “Sticker” буюу стикэр нь Мажорт өрсөлдсөн тамирчны гарын үсэг бүхий дижитал наалт бөгөөд тоглогчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчид өөрийн хайртай баг, тамирчны стикэрийг худалдан авч, өөрийнхөө зэвсгийн хаана нь ч байрлуулж болдог.
Стикэр гэж юу вэ?
Тамирчин хүний хувьд амжилтын үзүүлэлт; тоглогч, дэмжигчийн хувьд “гангараа” цуглуулга, мөн арилжаа ч байж болох; харин хөгжүүлэгчийн хувьд эдийн засгийн эргэлтэд ордог, орлогын эх үүсвэр юм.
Стикэрүүдийн төрөл
энгийн, гялтгар, холо (солонгорсон гялтгар), алтан гэсэн дөрвөн зэрэглэлд хуваадаг. Энгийн төрөл нь багийн логоны хажууд тоглогчийн гарын үсгийг цагаанаар харуулдаг бол дараагийн зэрэглэлүүд нь өвөрмөц онцлогтой. Гялалзсан загварууд нь бяцхан од, сарны дүрстэй, Холо өнгүүд нь тод өнгөний солонгорсон байдаг бол алтлаг наалт нь гялалзаж гэрэлтдэг.
Стикэрүүдийн зэрэглэл
Өрсөлдөгч (Contenders). Мажор тэмцээнд 17-24-р байр эзэлсэн багуудад өгдөг.
Сорилын шатныхан (Challengers). Мажор тэмцээнд 9-16 байрт шалгарсан багуудын тамирчдад өгдөг.
Домгууд (Legends). Counter-Strike-ийн шилдэгүүд буюу хасагдах шатанд шалгарсан "шилдэг найм" багт өгдөг.
Аваргууд (Champions) гэсэн дөрвөн ангилал бүхий Мажор тэмцээнд оролцсон 24 багийн 120 тоглогчийн гарын үсэгтэй, 600 орчим өвөрмөц “наалт” зах зээлд гардаг.
Монгол тамирчдын стикэрийн түүх
IEM Katowice 2019
Монгол улсын Counter Strike төрлийн тамирчдаас Г.Эрдэнэцогт “erkaSt” 2019 онд болсон IEM Katowice-ээс анхны стикэрээ авч байсан юм.
PGL Major Antwerp 2022
2022 оны 5-р сарын 9-22-нд болсон PGL Major Antwerp-т IHC esports баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “techno4K”
Б.Бат-Энх “kabal”
Г.Есөнтөмөр “nin9”
Б.Тэнгис “sk0R”
Intel Extreme Masters Rio Major 2022
2022 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 13-ны хооронд болсон Intel Extreme Masters Rio Major-т IHC esports баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “techno4K”
Б.Бат-Энх “kabal”
Б.Тэнгис “sk0R”
Н.Түвшинтөгс “ANNIHILATION”
BLAST.tv Paris Major 2023
2023 оны 5-р сарын 8-21-нд болсон -т BLAST.tv Paris Major 2023 тэмцээнд The MongolZ баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ. (Тайлбар: IHC esports багийн бүрэлдхүүн The MongolZ байгууллагат орсон.) Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “techno4K”
Б.Баатархүү “Bart4k”
Н.Түвшинтөгс “ANNIHILATION”
Б.Тэнгис “sk0R”
Б.Чингүүн “hasteka” (орлон тоглогч байсан тул стикэр аваагүй)
PGL Major Copenhagen 2024
2024 оны 5-р сарын 8-21-нд болсон -т PGL Major Copenhagen 2024 тэмцээнд The MongolZ баг Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байжээ.Багийн бүрэлдхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu”
Дээрхи баг, тамирчид стикэрээ авах бүрд Б.Эрдэнэдалай “maaRaa” дасгалжуулж байсан гэхээр “maaRaa” ямар чадварлаг дасгалжуулагч болох нь харагдаж байна.
Ийнхүү Монгол улсын баг 5 удаа Мажор тэмцээнд оролцож, харин тамирчин "bLitz", "techno4K" нар тав дахь стикэрээ авч байна.
Comments