The Mongolz баг өөрсдөдөө болон эсрэг багийнхаа туршлагад ялагдлаа.
IEM Katowice 2024 тэмцээний play-in шатны цааш дэвших тоглолтонд The Mongolz баг ENCE багийн эсрэг тоглож 2:1 ын харьцаатайгаар ялагдал хүлээж тэмцээнийг өндөрлүүллээ.
Эхний мап Mirage дээр 11:5 гэсэн давууг үүсгэсэн ч тоглолтоо дуусгаж чадалгүй 16:13 ялагдав. Тоглолтын дараах ярилцлага дээр Techno4k бид B split хийсэн айлын 2 чухал раундыг алдсанаас болж хожигдсон гэж ярилцлага дээрээ хэлэв.
Хоёр дахь мап Nuke дээр адилхан 11:6 гэсэн байдлаас бариулж эхэлсэн ч Mzinho-ын entry frag-ууд амжилттай болж map point-г авч мөн үргэлжлүүлэн раундаа авснаар Nuke дээр ялалт байгуулав.
Шийдвэрлэх мап дээр Anubis тоглосон ч ENCE баг хийгүй тоглосноор 13:5 аар ялалт байгуулж хэсгийн шатанд шалгарав.
Анзаарагдсан зүйлээс гэвэл The Mongolz багийнхан эхний мап дээр сэргэлт авахгүйгээр ялагдаж болох байсан ч Nuke дээр ялсан нь сэтгэл зүйг нь бага зэрэг өргөсөн байж болох ч сүүлийн мап дээр биеэрээ ч сэтгэлээрээ ч эцэстээ тулсан байдалтай тоглолтыг үзүүлэв. Тэд 3 том тэмцээнд дарааллан оролцож нилээн ачаалалтай яваа. Бас сэтгэл зүйн тал дээр хэцүү байгаа, магадгүй үүнд бидний буруу ч байгаа байх. Гэхдээ энэ тэмцээний хамгийн залуу багийн хувьд жинхэнэ утгаараа туршлага болж залуу баг болгоны тулдаг ханатай туллаа даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Glaive болон Kuben нар ямар ч нөхцөлд багаа тайван байлгаж тоглоомонд төвлөрүүлж байсныг бүгд анзаарсан байх. Энэ бол тоглолтын тактикаас гаднах багийн IGL, coach-ын ач холбогдол байв. Хэрэв магадгүй багийн IGL нас залуу хүн байсан бол энэ цуврал эрт 2:0 ээр The Mongolz-ын талд дуусах байсныг үгүйсгэхгүй.
Харамсалтай нь тэдэнд туршлагатай Glaive болон Kuben байсан бол The Mongolz-д toxic фенүүд л байлаа.
Ярилцлагынхаа төгсгөлд Techno4k: Энэ хүртэл дэмжиж байсан фенүүддээ баярлалаа. Бид дахиад л хүлээлтэнд хүрч чадсангүй. Цаашид биднийг дэмжээрэй.
Эх сурвалж: Two Sentries
Comments