top of page
Writer's pictureChinguun Cen

THE MONGOLZ БАГ ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЭЭ.



Нийт $100,000 шагналын сантай ESL Challenger Atlanta 2023 тэмцээн АНУ-ын Атланта хотын Georgia World Congress Center-т явагдаж байна.


Тус тэмцээнд Ази бүсийг төлөөлөн оролцож буй The Mongolz баг маань дэлхийн чансааны #5 Америкийн Complexity багийг хоёр ч удаа буулган аван хагас финалд шалгарсан ч тэд хагас финалын тоглолтод Jame-ээр ахлуулсан ОХУ-ын Virtus.Pro багт 2:0 харьцаатайгаар хожигдож тэмцээнийг өндөрлүүлж байна.


The Mongolz баг маань хэдийн тэмцээнийг өндөрлүүлсэн ч тэд шилдэг 6-т багтаж чадсан тул ESL-ийн Азийн чансаанд Lynn Vision багийг ардаа орхин тэргүүлж IEM Katowice 2024 тэмцээнд оролцох эрхийг баталгаажуулж авч байна.


Ирэх оны эхний хагаст тэднийг ESL Pro League S19, IEM Katowice 2024 мөн CS2-ийн анхны Major болох Copenhagen-ийн Major-ийн азийн RMR тэднийг хүлээж байна.

265 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page