top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ баг тэмцээнээ өндөрлүүллээ

10-р сарын 6-13-ны хооронд Бразил улсын Рио Де Жанейро хотод болж байгаа Intel Extreme Masters (IEM) тэмцээний энэ оны сүүлийн тоглолт болж байна.

Манай улсын The MongolZ баг ESL-ийн дэлхийн чансааны оноогоор оролцож байна.

The MongolZ баг Хэсгийн шатанд B хэсэгт Astralis, G2 Esports, Team Vitality, Virtus.pro, 9z Team, Eternal Fire, HEROIC багуудын хамт хуваарилагдсан.

The MongolZ баг

Доод хүснэгтийн финалын тоглолт

Eternal Fire багийг хожсон The MongolZ дахин Virtus.Pro багтай таарч тоглов.

ESL Pro League Season 19, ESL Challenger Atlanta 2023 тэмцээнүүдэд таарч Virtus.Pro баг хоёуланд нь хожиж байсан.

Харин IEM 2024- энэ тэмцээний Хэсгийн шатанд таарч Virtus. Pro баг хожигдсон.

Тоглолтын явцыг үзүүлбэл:

The MongolZ 10:13  Virtus.Pro  (Ancient map)

The MongolZ 3:13  Virtus. Pro  (Dust  map)


Ийнхүү The MongolZ багийн IEM Rio 2024 тэмцээнд 7-8-р байр эзэлж 6,000 ам.долларын шагнал авчээ.

Доод хүснэгтийн хагас шигшээ

Энэ удаа тэд Турк улсын Eternal Fire багтай өрсөлдсөн. Тоглолтын формат нь мөн л Best of 3 тул аль аль тал нь өөр өөрийн map-аа сонгож, хэрвээ тооны харьцаа тэнцвэл шийдвэрлэх map дээр тоглодог.

Тоглолтын явцыг map-аар харуулбал

The MongolZ 13:2  Eternal Fire  (Anubis map)

The MongolZ 8:13  Eternal Fire  (Mirage map)

The MongolZ 13:4  Eternal Fire  (Inferno map), тоглолтын харьцаа 2:1 болж The MongolZ баг доод хүснэгтийн финалын тоглолтоо Virtus.Pro багтай дахин хийх болов.


Дээд хүснэгтийн хагас шигшээ

Энэ удаагийн тоглолтын формат нь Best of 3 тул аль аль тал нь өөр өөрийн map-аа сонгож, хэрвээ тооны харьцаа тэнцвэл шийдвэрлэх map дээр тоглодог.

Тоглолтын явцыг map-аар харуулбал

The MongolZ 17:19  Vitality (Inferno map)

The MongolZ 8:13  Vitality (Nuke map) оноотойгоор тоглолтын харьцаа 2:1 болж Vitality баг Play Off шатанд өрсөлдөх эрхээ авсан бол The MongolZ баг хэсгийн доод хүснэгтийн хагас шигшээд тоглохоор боллоо.

 

Эхний тоглолт

Эхний тоглолтоо ESL-ийн чансаагаар 7-рт жагсдаг, Орос улсын Virtus.Pro багтай хийж 13:10 оноогоор ялж дээд хүснэгтийн хагас шигшээд ESL-ийн чансаагаар 3-рт жагсдаг, Франц улсын Team Vitality-тэй тоглохоор болсон.

The MongolZ багийн бүрэлдхүүн

Б.Гарьдмагнай “bLitz” 

М.Содбаяр “Techno4K” 

Б.Өсөхбаяр “910” 

Б.Аюуш “mzinho” 

М.Азбаяр “Senzu” 

Б.Эрдэнэдалай “maaRaa”(дасгалжуулагч)

Comentarios


Recent Posts

bottom of page