top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ баг дэлхийн чансаагаар эхний тавд орлоо

Саяхан болсон Thunderpick World Championship тэмцээнд The MongolZ баг түрүүлснээр VRS-ээр 8-р байранд байсан бол 1711 оноогоор тав дугаар байр луу ахисан юм.


Counter Strike төрлийн хувьд ESL (Esports Super League), HLTV (hltv.org) болон Valve-ийн өөрийнх нь гаргасан чансаагаар багуудыг эрэмбэлдэг байсан.

Цахим спортын нэг онцлог нь тухайн төрлийн хөгжлүүлэгч, нийтлэгч нь давуу эрхтэй байдаг тул хөгжүүлэгч Валв корпораци CS:GO-ийн хувилбар CS2-ыг гаргасны дараа нэгдсэн үнэлгээний системтэй болсон.

Valve Ranking System (VRS) гэж юу вэ?

Valve Rankings Sysmtem гэдэг нь Counter-Strike 2 (CS2) төрлийн багуудын албан ёсны тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлдэг систем юм. Энэ системийг 2025 оноос эхлэн мөрдөж, багуудыг энэхүү чансаагаар тэмцээнүүдэд оролцуулна.

Чансааг яаж тогтоодог вэ?

• Сүүлийн тоглолтууд: Тухайн багийн хамгийн сүүлийн үеийн тэмцээнүүдийн амжилтын үзүүлэлтээр эрэмбэлнэ.

• Шагналын мөнгө: Багуудын аливаа тэмцээнд хожсон мөнгөн шагналын хэмжээгээр эрэмбэлнэ.

Ялагдсан багуудын хувьд ялсан багийн авсан шагналын хэмжээ тэдний зэрэглэлд нөлөөлнө.

·  Чансаа долоо хоног бүр шинэчлэгдэж, тухайн баг ямар тэмцээнд оролцох вэ гэдгийг тодорхойлох тул багуудын хувьд их чухал юм.

The MongolZ баг дэлхийн чансаагаар эхний тавд орлоо. Саяхан болсон Thunderpick World Championship тэмцээнд The MongolZ баг түрүүлснээр VRS-ээр 8-р байранд байсан бол 1711 оноогоор тав дугаар байр луу ахисан юм.

The MongolZ баг дэлхийн чансаагаар эхний тавд орлоо

Чансаа нь дараах хэлбэрээр ангилна.

Дэлхийн чансаа (Global Ranking system)

Бүсийн чансаа (Regional Ranking system): Европ, Америк, Азийн бүсүүд гэж ангилна.

Github дээр бүс нутгийн чансааг хэрхэн гаргах талаар нэлээд тодорхой бичсэнийг товчлон хүргэвэл:

Regional Standings- Бүс нутгийн чансааг гаргахдаа дараах хүчин зүйлсийг харгалзана.

1. Багуудын хувьд

  Шагналын мөнгө

2. Ялагдсан багуудын хувьд

Шагналын мөнгө

Хожигдсон багийн тоо

3. Тухайн багийн бүх үзүүлэлтүүдийг толгой дараалан харгалзаж оноо өгнө.

Нэгдсэн чансааны систем оруулснаар ямар ач холбогдолтой вэ?
  • CS2 төрлийн экосистемийг эрүүлээр хөгжүүлэх, цахим спортын тавцанд тогтвортой байхад нөлөөлөх

  • багуудын тогтвортой байдал, амжилтын тогтвортой байдалд нөлөөлөх

  • тэмцээнүүдийн нэр хүндийг өргөж, өрсөлдөөнийг эрүүл болгох

  • нэгдсэн систем, ойлголт бий болж, хэзээ хаана тэмцээн болох нь тодорхой болох

  • зохион байгуулагчид тэмцээнүүдийн хуваарийг нэг жилийн өмнө гаргаснаар тэмцээн давхцахаас сэргийлэх

  • багт тамирчдын ачааллыг жигдрүүлж, тамирчдын эрүүл мэндэд анхаарах

  • мэргэжлийн багуудыг илүү хүчирхэг болгох, нөгөөтэйгүүр “битүү морь”-дод боломж олгох

  • журмыг мөрдсөнөөр баг тамирчдыг шагналаа авахгүй байх явдлаас сэргийлэх

  • баг, тоглогчид, зохион байгуулагчид зэрэг бүх оролцогчдыг илүү мэргэжлийн түвшинд авч ирэх

Тэмцээний журмууд

Valve тэмцээний журамдаа ч мөн өөрчлөлт оруулж 2025 оноос мөрдөхөөр болж байгаа юм. Шинэ журамд зааснаар:

  • Invitational шатны тэмцээнд Valve-ийн гаргасан чансаагаар оролцох багуудыг тогтоох, эсвэл нээлттэй сонгон шалгаруулалтыг ашиглах ёстой

  • Тэмцээнийг зохион байгуулагчид багуудад олгох урамшуулал, шагналын мөнгө болон орлогын бусад эх үүсвэрийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлаж

Түүгээр ч зогсохгүй тэмцээнийг ангилж

Эрэмбэлэгдсэн  (Ranked) тэмцээн

  • Эрэмбэлэгдсэн тэмцээнүүд нь баталсан дүрмийн дагуу Valve-ийн гаргасан чансаагаар багуудыг эхэлж урих

  • Ингэснээр тэмцээнээс гарсан багууд Мажорт орох эрхийн төлөө өрсөлдөх зам нь нээгдэх

Эрэмблэгдээгүй (Unranked) тэмцээний

·      шагналын санг тодорхой заах

·      багууд цаашид өндөр зэрэглэлийн тэмцээнд орох аргыг ч мөн зааж өгсөн юм.

Анх удаа Valve тэмцээний чансаа болох Tier-ийг тодорхойлж өгсөн. VRS-ийн үнэлгээгээр эхний 16 баг оролцдог тэмцээн нь Tier1 гэсэн ангилалд багтана.

Tier 1 тэмцээн зохион байгуулагчид Valve-ийн гаргасан Бүсийн Чансааны (Valve Regional Standing) шилдэг 16 багийг урьсанаар найман баг үндсэн тэмцээнд оролцох боломж нээгдэнэ. Ингэснээр Tier 1 тэмцээнд өндөр зэрэглэлтэй багууд байнга уригдана.


Valve-аас өчигдөр “зохион байгуулагчдын журам”-даа засвар оруулж

  • багуудыг тэмцээнд урихдаа хоёр долоо хоногийн өмнөх чансааг ашигладаг байсан бол хамгийн сүүлийн чансааг ашиглах

  • Tier-2 түвшний тэмцээн зохион байгуулахдаа чансааны жагсаалтыг тив, улс зэргээр нь шүүж багуудыг урина. Ингэснээр Азийн жагсаалтаар Valve Tier-2 тэмцээн зохион байгуулж Монгол багууд оноо цуглуулах боломжтой.

1 Comment


Guest
Nov 07

nice

Like

Related Posts

bottom of page