top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ болон Vitality

Өнөөдөр болсон ESL Pro League S19 тэмцээний тоглолтондоо дэлхийн чансаагаар хоёрт жагсдаг Франц улсын Vitality багтай тоглов.

Эхний тоглолт дээр The MongolZ баг Mirage-ийг сонгосон бол Vitality баг Nuke-ийг сонгож шийдвэрлэх map нь Overpass. Тоглолт 9:3-ийн харьцаатай байхад The MongolZ баг тоглолтыг эргүүлж 9:9 болсон хэдий ч Mirage map дээр Vitality 13x7 харьцаагаар хожлоо.
Хоёр дах map Nuke дээр эхэллээ. Энэ map дээр өмнө нь Copenhagen Major дээр тоглож The MongolZ баг T талаасаа 7:5-аар хожиж байраа сольсон боловч Vitality зөрүүлээд 8:2-аар хожиж байсан. Ер нь багууд энэ map-ний хувьд T талаасаа илүү байдаг. Энэ тоглолтонд Vitality баг хожив.
Ийнхүү The MongolZ болон Vitality тоглолтонд Vitality баг 2:0 харьцаагаар хожиж Play Off шатанд нэгээр гарч ирж байгаа бол The MongolZ баг Round 2 ангилалд дараагийн тоглолтоо 5-р сарын 8-нд хийнэ.

Өмнөх тоглолтуудын талаар дурдвал:

  • Play In шатанд эхний учраа дэлхийд чансаагаараа 13 бичигдэж буй Саудын Арабын цахим спортын байгууллага Falcons багийг 2:1 харьцаатай хожсон юм.

  • Дараа нь HLTV-ийн чансаагаараа дэлхийд 5-д, ESL-ийн чансаагаар 4-т эрэмблэгддэг G2 багийг 2 :0-ийн харьцаатай хожиж The MongolZ баг Play Off шатанд шалгарлаа. Харин Vitality баг Sharks esports, BetBoom багуудыг хожиж Play Off шатанд орж ирсэн юм.

Энэ хоёр багуудын тоглолтын талаар дурдвал:

  • Энэ хоёр баг 3-р сард болсон Copenhagen Major-ийн хасагдах шатанд Nuke map-дээр өрсөлдөж Vitality 13 х 9 харьцаатай хожсон билээ.

  • Copenhagen Major-ийн эхний шатанд Amkal, Lynn Vission, Legacy багуудыг хожиж Elimination шат руу ахисан билээ. The MongolZ Elimination шатанд орсоноор дараагийн Шанхай Мажорт Ази Номхон далайн бүс 3 эрхтэй болсон юм.

  • Харин Vitality баг Копенхаген Мажорт хагас шигшээд өрсөлдсөн юм.

.

The MongolZ багийн бүрэлдэхүүн:

Б.Гарьдмагнай 'bLitz'

·       М.Содбаяр 'Techno'

·       Б.Өсөхбаяр '910'

·       Б.Аюуш 'mzinho' 

·       М.Азбаяр 'Senzu'

·       Б.Эрдэнэдалай "maaRaa" 


Тэмцээнийг MESA, META-гийн YouTube сувгуудаар шууд дамжуулж байна.


Тэмцээний B хэсэгт

  • Team Vitality

  • Sharks Esports

  • BetBoom Team

  • M80

  • Team Falcons

  • The MongolZ

  • TYLOO

  • G2 Esports багууд өрсөлдөнө.

Тэмцээний хугацаа

Group Stage

  • 4-р сарын 23-аас 4-р сарын 28-нд

Play Off

  • 5-р сарын 7-оос 5-р сарын 12-нд болно.

  • Тэмцээний нэгдүгээр байранд орсон байг 170,000 долларын шагналын сан, IEM Cologne 2024-т орох эрхээ авна.

  • Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

Comments


Recent Posts

bottom of page