top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The MongolZ баг дэлхийн шилдэг 12 багийн бүрэлдэхүүнд орлоо

hltv.org сард хоёроос гурван удаа багуудын чансааг гаргадаг билээ. Хамгийн сүүлд, 5-р сарын 13-ны байдлаар The Mongolz баг дэлхийн шилдэг 12 багийн жагсаалт руу 172 оноотойгоор орлоо.

 

Саяхан болсон ESL Pro League-т The MongolZ баг Play Off шатны тоглолтод Virtus Pro багтай өрсөлдөж 1:2 харьцаагаар Virtus Pro багийг хожлоор өндөрлөлөө. Ингэснээр The MongolZ баг тэмцээний 9-12-р байрт орсон юм.

2024 оны 5-р сарын 13-ны байдлаар The Mongolz баг дэлхийн шилдэг 12 багийн жагсаалт руу 172 оноотойгоор орлоо.
 

kRo’s conner-ийн мэдээлсэнээр тэдэнд нэлээд хэдэн тоглолтыг нөхөж тоглох шаардлагатай байгаа юм.

The MongolZ багийн ESL Challenger League S47-д дутуу байгаа тоглолтууд:

The MongolZ vs. Lynn Vision

The MongolZ vs. -72C

The MongolZ vs. TYLOO

The MongolZ vs. GR Gaming

The MongolZ vs. MIRAI (5/14нд)

The MongolZ vs. God's Reign (5/15нд)

The MongolZ vs. The QUBE (5/22нд)

Тэд энэхүү 7 тоглолтоо 5/22ны дотор бүгдийг нь хийж дуусгах шаардлагатай. Үүнээс гадна тэд давхар MESA Pro Series: Finals тэмцээнд 5/15, 5/17, 5/18-ны өдрүүдэд оролцоно. Тэгэхээр ирэх 10 хоногт 10 гаруй тоглолт хийх нь дээ. (Эх сурвалж: kRo’s conner)

 

CS2 төрлийн багуудыг эрэмбэлпэг өөр нэг байгууллага нь ESL (Esports League) юм.

ESL World Ranking  чансаагаар The MongolZ баг 151 оноотойгоор 22-р байранд байсан бол ESL Pro League S19 тэмцээний Round of 12-т үлдсэнээр дэлхийн чансааны байр дээшилж, 341 оноогоор дэлхийн шилдэг 15 багийн жагсаалт руу орох нь тодорхой.

3,043 views0 comments

Commentaires


Recent Posts

bottom of page