Two Sentries хуудсанд бичигдсэн The International 2024 тэмцээний тухай бичсэн цувралуудыг нэгтгэн хүргэж байна.
Нэгдүгээр хэсэг
North America бүс
Энэ бүсийн Dota2 үхсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүн хичээвэл болохгүй зүйл байхгүй гэдгийг энэ Nouns баг харуулав. Байрлал тогтоох цуврал дээр Team Spirit-ын аманд орсон Nouns баг Team Spirit-д зориулан бэлдсэн гэрийн даалгавраараа ялж дээд хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлэх болсон нь энэ TI-ын хамгийн том эхний сенсаци байв. Тэдний энэ хожил ч бусад багуудын TI-ын амжилтанд шууд нөлөөлсөн. Хэрэв Team Spirit баг Nouns-д хожигдоогүй байсан бол тийм эрт Xtreme Gaming-тэй таараач уу үгүй ч үү. Гэхдээ тэд ганц л зүйлийг гэртээ бэлдсэн байсан нь хангалтгүй байж BetBoom-д 2:0- оор ялагдаж энэ жилийн TI-г эрт орхисон.
NA дээр тоглож байгаа нөгөө баг нь Cloud9 ба байгууллага ч шинэ Dota2-ын багтаа их анхаарал тавьж тоглогч бүрийг өөрсдөөсөө мөнгө гарган тусдаа өрөөнд оруулсанд “Fishman” болон багийнхан нь их л сэтгэл хангалуун байлаа. Дээд хүснэгтээс тэмцээнийг эхлүүлж Aurorа багийг эхэлж хожин, шилдэг зургаад үлдсэн нь тэдний дээд хүчин чадал байсан болов уу, Team Liquid багт хожигдож доошоо Team Falcons-ын аманд унасан нь түвшин өөр, харьцангуй цуврал болж 0:2 оор ялагдснаар Cloud9 баг тэмцээнээ өндөрлүүлэв. Ер нь багийханд ч, фенүүдэд нь ч сэтгэл хангалуун л тэмцээн болсон байх. Угаасаа Team Liquid нь финалд үлдчихлээ. Team Falcons нь шилдэг 4-т үлдсэн. Нээх азгүй байдлаар хожигдоод мултарсан юм ерөөсөө байсангүй. Угаасаа дийлэхгүй байгаа юмыг чинь одоо яалтай билээ дээ.
South America бүс
Энэ бүсийн Dota2 бол ерөөсөө л дайн дайн бас дахин дайн. Өнгөрсөн жилийнхээс нэг илүү сайжирсан юм нь тоглогчдын хувийн чадвар нилээн дажгүй болсон мэт санагдав. Гэхдээ агуулгын хувьд South America багуудын Dota2 бусад бүсийнхнээсээ хамгийн муу нь хэвээрээ л байна. Ядаж байтал шалгарсан 2 баг нь хоёулаа доод хүснэгтэнд таараад нэгнээ дэвсээд гаргасан. Гэхдээ энэ жилийн TI-ын хамгийн үзүүштэй тоглолтуудын нэгийг үзүүлсэн гэдэгтэй санал нэгдэх буй за. Aurora-г хожчоод Dota2 тоглоно гэж ярьсан дээр байх аа SA багууд...
South East Asia бүс
Нутаг усны амжилт яг л байдгаараа. Нэг том босстой, босс нь 8-д үлдээд хасагддаг. Сонгон шалгаруулалтаас гарч ирсэн баг нь шал арчаад дуусдаг. Энэ жилийн хувьд босс нь Aurora, шал арчигч нь Talon Esports байлаа. Гэхдээ үнэхээр л удаан темптэй, уйтгартай тоглодог ч NA, SA-aacaa дээр л амжилттай байгаа нь сайн хэрэг. Гэхдээ жоохон хөдөлдөг, сэтгэдэг болчихвол манайханд чадвараар нээх дутаад байх юм байхгүй дээ. Хятадуудаа бардаг болчиход л шилдэг 6 шүү дээ уул нь. Ойрхон байна даа...
Хоёрдугаар хэсэг
Commonwealth of Independent States (CIS) бүс
Энэ бүсийн Dota2 багууд энэ жилийн TI-aap хамгийн хүлээлтэнд хүрээгүй тоглолтуудыг үзүүллээ. Бид 1WIN-ээс амжилт хүлээгээгүй ээ. Гэхдээ BetBoom, Team Spirit хоёр дэндүү муу байлаа. 1WIN бүсийн сонгон шалгаруулалтаас гарч ирсэн. TI-д тоглох хүн бол сэтгэл зүйгээ маш сайн л бэлдэх хэрэгтэй. 1WIN бол бараг тоглолт эхлэхээс өмнө сэтгэл санаагаар унаад хожигдсон байртай л харагдаж байлаа. Тийм хүмүүс яаж хожихов дээ. Гэхдээ Team Zero-тойгоо шүү.
Түрүүлэх магадлал өндөртэй хэмээн яригдаж байсан BetBoom хэсгийн шатнаас л муу тоглож эхэлсэн. Хэсгийн шатанд ам авч чадалгүй амлуулаад, өөрсдөө ам авсан бол Team Liquid-тэй тийм эрт таарахгүй шүү дээ. Тэгээд яалтачгүй Team Falcons-той таарч хожигдоод тэмцээнээс хасагдсан. Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм байналээ шүү дээ.
Team Spirit баг энэ удаагийн TI-ын гол фаворитуудын нэг яалтачгүй байсан. Тиймдээ ч хэсэгтээ нэг ч одоо алдаагүй. Гэтэл яг байрлал тогтоох цуврал дээр Dota2 нь сөнөсөн гэх NA-ын Nouns-д турсагаа хуулуулсан. Энэнийхээ горонд Xtreme Esports-той доод хүснэгтэнд таарч драфтын алдаануудаасаа болж 1:2 ялагдаж энэ жилийн TI-г маш эрт орхилоо. Хэдийгээр энэ TI-ын дараа Team Spirit баг бүрэлдэхүүнээ өөрчилнө гэсэн яриа гарч байсан ч түрүүлсэн бол байдал өөр болж болохоор байв. Одоо CIS-ын багууд хоорондоо үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд шиг хөдөлж эхлэх ба 11 сард Team Spirit баг шал өөр бүрэлдэхүүнтэй болсон нэг тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтан дээр тоглосон явж байж ч болох юм. Юу л болдог бол доо....
Хятадын бүс
Хятад бүсийн Dota2 TI-ын дэвжээн дээр цаг үргэлж хүчтэй байсаар ирсэн. Гэтэл энэ жил тийм байж харайхан чадсангүй. Энэ жил Хятадын Dota2 TI-ын түүхэн дэхь хамгийн муу амжилтаа үзүүлсэн ба энэ жил шилдэг 4-т Хятадын нэг ч баг багтаж чадсангүй.
Сонгон шалгаруулалтаас гарч ирсэн Team Zero баг нь хэсэгтээ сайн тоглосон Aurora-г дийлэлгүй доод хүснэгтээс тэмцээнийг эхлүүлээд 1WIN-д үзээгүй 2:0-дуулсан. Team Zero-г бол ойлгож болно. Гэтэл энэ G2.IG гэдэг баг арай дэндүү байлаа. Энэ багт олигтой тоглож байгаа хүн нь ганц “NTS” л харагдсан. Гэхдээ юу болсоныг эргүүлээд харахад азгүй байсан ч юм шиг. Хэсгийн байраа шийдэх Tundra Esports-ын эсрэг хийсэн цуврал дээр илүү явж байгаад гацаж гацаж дайн хийгээд ялагдсан. Тэрнээсээ болж байрлал тогтоох дээр Gaimin Gladiators-тэй таараад 1:2-оор хожигдоод, доод хүснэгтээс тэмцээнийн эхлүүлж шууд Team Spirit-тэй таарсан. Энэ 3 баг нь TI-д түрүүлэх магадлал өндөр 3 баг байв. Гэхдээ л товч даралтууд нь утаа саагиулж байсан нь үнэн. Энэ бүсийг харахад цус сэлбэх цаг хэдийнээ болсон нь харагдав. Гэхдээ stream хийж илүү их мөнгө олоод байхад хэн л мэргэжлийн Dota2 тоглож өөрийгөө стресстүүлэн бага мөнгө авч тоглохов дээ...
Бүсийнхээ итгэл найдварыг дааж яваа “Ame”-ын Xtreme Gaming баг Team Liquid-д хожигдож доошоо маш эрт унасан. Унаад таарсан баг нь Team Spirit байлаа. Энэ бол TI-ын финал байж болохуйц цуврал байсан ба тэд толгой тархи, бүх юмаа дээд цэгтээ ажлуулсны эцэст Team Spirit-ыг 2:1 харьцаатай буулгаж авсан. Энэ цувралын дараа Xtreme Gaming доод хүснэгтийн финалд гарчихсан хүлээж байх нь дээ гэсэн бодол хүн болгоны дотор байсан биз. Дараа нь Aurora-g skill diff хийж амархан 2:0 ээр буулгаж аваад Tundra Esports-той таарах нь тэр. Нөгөө л нэг “Topson”.... Гэхдээ Topson-д гэхээсээ илүү draft-даа асуудал байсан болов уу. Topson-ны баатруудыг нь бандчихад л Tundra Esports тоглолтондоо орж чадалгүй хожигдчоод байгаа харагдаад байхад л Pure дээр анхаарч ban хийсээр байгаад хожигдсон. Тоглолт хийж найруулдаг хүн нь “Topson” болохоос “Pure” биш шүү дээ. Уул нь буцаад харахад Xtreme Gaming бусад бүсийн төлөөллүүдтэй бүгдэнтэй нь тоглож, зөвхөн WEU-ын багуудыг баралгүй хожигдсон харагдаад байна. Тэгэхээр Tundra Esports-доо биш, зүгээр Хятад Dota2, WEU Dota2-оо дийлэхгүй байгаа юм биш үү дээ...
Гуравдугаар хэсэг
Western Europe бүс
WEU бүс Dota2-ын хамгийн шилдэг гэх статусаа хадгалж үлдлээ. Тэд энэ жилийн TI-г дөрвүүлээ эхлүүлсэн. (Cloud9-г оруулбал 5). Гэтэл тус 4 баг дөрвүүлээ эхний 4 байрыг эзэлсэн гэх сүрдэм амжилтыг үзүүллээ.
4-т орсон Team Falcons баг энэ улирал сүпер байсан ч энэ жилийн TI-aap Tundra Esports багт бүрэн зодуулсаар энэ жилийн TI-г өндөрлүүлсэн. Гэхдээ тэдэнд хугацаа байгаа, нөөц бололцоо, авьяас, чадвар бүх зүйлс байгаа тул санаа зовох зүйл тэдний хувьд алга.
3-т орсон Tundra Esports энэ тэмцээний хамгийн үзүүштэй баг байлаа. Тэд Xtreme Gaming-г хожиж “Ame”-г дахин TI-ын цомгүй гэр лүү нь буцаасан, энэ жилийн эхний хагасыг бүтэн эзэрхийлсэн Team Falcons-г дээд, доод хүснэгтэн дээр 2 удаа тоглож хоёулан дээр ялснаар тэдний бахархал, сүр хүчийг дарсан. Доод хүснэгтийн финал дээр энэ тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтыг үзүүлсэн ба финалын цувралаасаа илүү үзүүштэй тоглолтыг Tundra vs Gaimin Gladiators багууд үзүүлснийг нь онцлон хэлмээр байна. Энэ тэмцээний туршид carry байрлал дээр хамгийн шилдэг нь миний хувьд “Pure” байв. Өмнөх багаасаа жийгдэж орон зайгүй болсон “Pure” энэ жил TI-д түрүүлж чадаагүй ч дараа дараагийн TI-д түрүүлэх бүрэн бололцоотой тийм тоглогч гэдгээ дэлхий нийтэд нотлон харуулав. Бас “Whitemon” гэдэг хүн манай нутаг усны жинхэнэ бахархал байжээ. Ингэж драфт хийж, өөрөө тоглолт хийдэг хүн манай нутаг усанд ус агаар мэт хэрэгтэй байгаа билээ.
Gaimin Gladiators өмнөх жилийн TI-aap 0:3 гэх хар бараан дурсамжтайгаар энэ жилийн TI-г эхлүүлсэн. Gaimin Gladiators баг харьцангуй дажгүй учраануудтай таарч явсаар дээд хүснэгтийн финалд Team Liquid-тэйгээ таарсан ба “TL.33”-ын Doom, Visage баатрыг давж гарч чадалгүй 0:2 оор хожигдож доод хүснэгт рүү унасан. Доод хүснэгтэнд тэдэнд өмнө нь арчуулсан Tundra Esports хүлээж байсан ба өмнөх цувралын дүр зураг давтагдах вий хэмээн бодож байсан ч Tundra Esports шал өөр тоглолтыг үзүүлсэн ба бүүр эхний мапаа авснаар Gaimin Gladiators-г шахаанд оруулав. Гэтэл 2 дахь мап дээр “Quinn”-ын Pangolier, “Ace”-ын Underlord орж ирснээр 2 дахь мап эхлэхээсээ өмнө дууссан гэж хэлж болохоор байв. Харин 3 дахь мап дээр энэ тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт явагдсан ба “Pure”-ын Slark, “Saksa”-ын Tusk тэмцсээр байсан ч арга үгүй ялагдснаар, Gaimin Gladiators финалд шалгарсан. Мөн энэ тоглолтонд Gaimin Gladiators багийн support-ууд item-тай байх late game дээр ямар их ашигтай байдгийг бүрэн утгаар нь харуулсан гэдгийг хэлье. Ингээд тэд финалд хожоод сурсан Team Liquid-тэйгээ тоглохоор болоход, цуврал эхлэхээс өмнө финалд Gaimin Gladiators баг Team Liquid-д нэг ч хожигдож байгаагүй гэж статистик гарч байв. Гэсэн ч энэ удаа Team Liquid баг өөрсдийнх нь эсрэг өөрсдийнх нь арга барилаар тоглосоор Gaimin Gladiators-г бүрэн дээрэлхэж 3:0 харьцаатай ялснаар Gaimin Gladiators хоёр дахь удаагаа TI-ын финалд шүүрдүүлэн дэд байранд оров. Dyrachyo-ын ирээдүй энэ амралтаар яригдах болов уу яах бол гэдэг л сонирхолтой байна. CIS бүс энэ амралтаар тэр чигээрээ хөдөлгөөнд орно. Бүүр “Satanic” хүртэл баггүй болсон гэхээр CIS бүс энэ амралтын дараа орвонгоороо эргэх юм шиг байна. Энэ их хөдөлгөөн дундаас гайгүй carry тоглогч шүүрээд авчихвал ч ирэх жил бас л үзээтэй байхдаа.
Team Liquid баг финалд хүрэхээсээ өмнө 3 мап алдсан ба хэсгийн шатанд Team Spirit багт 0:2 оор хожигдсон, BetBoom багийн эсрэг байрлал тогтоох цуврал дээр 1 мап алдсан. Хоёулаа CIS-ын багууд....
Хасагдах шат эхэлснээс хойш тэд нэг ч мап алдалгүй явсаар аварга авсан нь үнэхээр гайхалтай байлаа. Тэдний хамгийн удаан үргэлжилсэн тоглолт нь 49:34 секунд үргэлжилсэн бол хамгийн хурдан тоглолт нь ердөө 19:02 секунд үргэлжилсэн нь тэд ямар хүчирхэг байсны нотолгоо буй за. Тэдний фактуудаас дурдахад
“boxi” TI-д аварга болсноор анх удаа Tier1 түвшний тэмцээнд түрүүлж үзсэн байна. “INSaNiA” TI-д түрүүлсэн хамгийн хөгшин тоглогч болсон. Тэрээр өнөөдрийн байдлаар 30 нас 90 хоногтой.
“.33” хоёр өөр бүрэлдэхүүнтэйгээр TI-д түрүүлсэн анхны тоглогч болсон.
“INSaNiA”, “Micke”, “boxi” гурав хамтдаа хамгийн удаан тоглосон гурвал болж бүртгэгдсэн. Тэд 2017 онд Alliance багт нэгдсэнээс хойш огт салалгүй явсаар ийнхүү 7 жилийн дараа TI-д түрүүлсэн. Тэдний энэ цуврал ирэх жил ч үргэлжлэх биз ээ.
Гэснээс энэ жилийн шилдэг 5-ыг гаргаж үзье гэж бодлоо. Миний хувьд:
-Carry: Tundra багийн “Pure”
-Midlaner: Gaimin Gladiators багийн “Quinn”
-Offlaner: Team Liquid багийн ”33”
-Soft support: Team Liquid багийн “boxi”
-Hard support: Xtreme Gaming багийн “Dy”
Ирэх жилийн The International ч хол байна даа...
Эх сурвалж: Two Sentries.
Энэхүү мэдээллийг 2024 оны 9-р сарын 15-нд нийтэлсэнийг уншигч Тандзөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай)
Comments