TI 2023 тэмцээн хаяанд ирлээ! Хэдэн сарын турш үргэлжилсэн тэмцээний дараа нийт арван хоёр баг TI-д оролцох урилгаа авсан бөгөөд удахгүй болох бүсийн сонгон шалгаруулалтын дараа тэдэнтэй нэгдэх найман баг тодрох болно.
Dota2 - н хамгийн том тэмцээний тоглолтыг энгийн тоглогчдоос эхлээд туршлагатай тоглогчид, мэргэжлийн тоглогчид гээд сая сая хүн үздэг. Valve жил бүр The International-ыг урьд өмнөхөөсөө илүү сонирхолтой, зугаатай, хүртээмжтэй болгох шинэ боломжуудыг эрэлхийлдэг гэж хэлж болно. Энэ жил Valve илүү өргөн хүрээнд үзэгч сонирхогчдод зориулсан Watching Experience - г сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Valve - аас өнгөрсөн хугацаанд үзэгчдэд таатай байсан зүйлс болон ирээдүйд илүү гоё байх боломжтой зүйлсийн хоорондын тэнцвэрийг хадгалахыг хичээв.
Тэмцээний хуваарь:
Энэ жилийн нэг ялгаа нь арга хэмжээний хуваарь юм. Шууд тэмцээнийг хүмүүс хэдэн цаг, хэдэн өдрийн дараа биш бодит байдлаар нь харж чадвал илүү сэтгэл хөдөлгөм байдаг бөгөөд зохион байгуулагчид үүнийг илүү олон хүнд хүртээмжтэй байдал дээр төвлөрөн ажиллана гэдгээ амлаж байгаа юм.
Үүний тулд Valve бараг бүх тоглолтыг баасан гарагаас ням гараг хүртэлх амралтын өдрүүдээр хийхээр төлөвлөж байна.
Хэсгийн шат 10-р сарын 12-15 - нд
Плей-офф шат 10-р сарын 20-22 - нд
Финалын шат 10-р сарын 27-29 - нд буюу дандаа амралтын өдрүүдээр болохоор төлөвлөгдөөд байна.
Хэсгийн шатны формат:
Хуучин хэсгийн шатны формат нь арван багтай хоёр группыг Раунд Робин форматтай дөрвөн өдрийн турш үргэлжлэн нэг удаад таван тоглолт хийдэг байв. Энэ нь тухайн баг бүр маш олон тоглолт хийж байсан тул эхний тоглолтууд утга учиргүй мэт санагдаж байсан гэж хэлж болно. Мөн хэсгийн шатны сүүлийн өдрүүдэд болсон олон тоглолтууд эцсийн шатанд нөлөөлөхгүй учраас утгагүй байсан гэсэн үг.
Тэгвэл хэсгийн шатны шинэ форматаар 5н багтай 4 группд хувааж 2 өдөр тоглуулахаар шийджээ. Групп тус бүрээс хамгийн муу байсан баг тэмцээнийг өндөрлүүлэх юм. Хэсгийн шатанд багууд нийт 9н тоглолт хийдэг байсан бол энэ жил ердөө 4н тоглолт хийхээр болсон нь тоглолтуудын чанарт сайнаар нөлөөлж илүү үзүүштэй гал гарсан тоглолтууд өрнөх болно хэмээн тооцооллож болох юм.
Хэсгийн шатны 2 дахь хэсэгт багууд бусад хэсгийн багуудтай BO3 аар тоглож дараагийн шатний дээд эсвэл доод хүснэгтээс үргэлжлүүлэхээ шийдэх болно.
Плэй-Офф шат:
Плэй-оффын тоглолтууд 10-р сарын 20-ны Баасан гарагт Seattle Convention Center's Summit гэх газар эхлэх бөгөөд 8н баг Дээд хүснэгтээс эхлэнэ. Бямба болон Ням гарагуудад хэд хэдэн хасагдах тоглолт болж тэмцээнд үлдсэн дөрвөн баг TI-ийн доод хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлнэ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь бүх тоглолтыг BO3 форматаар явуулах юм.
The International Үндсэн арга хэмжээ:
Cүүлийн 8 баг Double Elimination форматаар тоглох ба 10-р сарын 27-ноос 29-ний хооронд Climate Pledge Arena-д дэлхийн аль баг нь шилдэг вэ гэдгийг тодруулах юм. Баасан, бямба гаригуудад нийт 4ш BO3 тоглолт болох бөгөөд ням гарагт дээд доод хэсгийн финал BO3 тоглох бол хамгийн сүүлд бидний хүсэн хүлээсэн тоглолт болох Гранд финалын тоглолт BO5 аар явагдсанаар тус тэмцээний аварга баг тодрох юм.
Дараагийн мэдээгээрээ бид оролцох багуудын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.
By the way:
Энэ жилийн TI дээр Battle Pass - г Valve - ийн зүгээс гаргахгүй гэдгээ аль хэдийн мэдэгдсэн байгаа бөгөөд шагналын сан хэд байх болон хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Нийтлэлийг: Sase The Netrunner
コメント