top of page

The International 2023 зориулсан богино хэмжээний бүтээлийн уралдаан

The International 2023 болоход хэдхэн сар үлдэж байгаа энэ үед Dota 2-ийн тухай богино хэмжээний киноны уралдаанд оролцох материалуудыг авч эхэллээ. Кино бүтээгчид 2023 оны 9-р сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл 90 секунд ба түүнээс доош хэмжээний кино бүтээлээ Dota 2 Steam Workshop-д илгээж, хэлэлцүүлэх эрхтэй болно.

Dota 2 тоглоомын шүтэн бишрэгчид, үзэгчид The International 2023 тэмцээний үеэр үзүүлэх, хөтөлбөрийн нэг хэсэг болгон харуулах шилдэг богино хэмжээний бүтээлүүдийг сонгоход оролцох боломжтой. Ингэхийн тулд өөрсдийн хийсэн бүтээлүүдээ хүргэх, түүний талаар хэлэлцэж санал өгөхдөө Steam платформ дээрхи the Workshop-д нэлээд идэвхитэй байх шаардлагатай. Учир нь Valve-ийн зүгээс Workshop-ын үнэлгээ, хэлэлцүүлгийг хянаж үзээд нь ялагчдыг тодруулахын тулд олон нийтээс эцсийн санал хураалт явуулна.

Энэ оны 10-р сард АНУ-ийн Вашингтон мужийн Сиатл хотод болох The International 2023 тэмцээний тайзан дээрээс шалгарсан бүтээлүүдийг танилцуулж олон санал авсан бүтээлийг шууд зарлах болно.

Valve 1-р байранд 25,000 доллар; 2-р байранд 10,000 доллар; 3-р байранд 5000 доллар; болон төгсгөлийн шалгаруулалтад тэнцсэн бусад долоон хүнд 500 доллар тус тус өгнө. Хэрэв Таны видео санал хураалтад шалгарсан бол Steam-д бүртгүүлсэн имэйл хаягаар тантай холбогдох болно.



Богино хэмжээний бүтээлд тавигдах шаардлага:

· Бүтээл нь 90 секундээс хэтрэхгүй байх.

· Бүтээл нь Dota 2-той холбоотой байх.

· Видео нь энэхүү уралдаанд зориулан хийсэн шинэ бүтээл байх.

· Бүтээл нь бүр дор хаяж 1080p байх.

· Бүтээл нь зар сурталчилгааны зориулалтгүй байх.

· Бүтээлийг 'Dota 2 - Short Film 2023' гэсэн нэрийн доор Steam Workshop-т илгээх.

· Нэг хүн хэд хэдэн бүтээлээр оролцож болно.

· Бүтээлүүд нь хөдөлгөөнт дүрс, шууд бичлэг зэрэг ямар ч программ, техникийг ашиглаж болно.

· Filmmaker зэрэг программуудыг ашиглаж ч болно, бас ашиглахгүй байсан ч болно.

· Та Valve-ын ямар ч IP ашиглах боломжтой.

· Хэрэв та Valve-аас өөр IP ашигладаг бол та зохиогчийн эрх эзэмшигч байх, эсвэл эзэмшигчээс тодорхой зөвшөөрөл авсанаа Valve-д баталгаажуулах шаардлагатай. Valve-ийн бус IP-г зөрчсөн нь тогтоогдсон аливаа бүтээлийг хасах болно.

· Бүтээлээ ирүүлэх эцсийн хугацаа 9-р сарын 14-ний Пүрэв гарагийн 15:00:00 (PDT- Pacific Day Time). Заасан хугацааны дотор бүтээлээ бүрэн хэмжээнд бэлэн болгож, шаардлагатай бол бүтээлийн харилцан яриа, тайлбар зэргийг илгээх.

· Ирүүлсэн материалыг Steam Worshop дээр хянан үзэж, шилдэг бүтээлүүдийг Valve өөрийн шалгуураар сонгон, олон нийтээс эцсийн санал хураалт авч, ялагчдыг The International 2023 тайзан дээр зарлах болно.


Эх сурвалж: dota2.com

58 views0 comments

ความคิดเห็น


Recent Posts

bottom of page