top of page
Writer's pictureAriunzayat Yunren

The International 2012-ын Аварга "Invictus Gaming" хаана байна вэ?

The International 2012 (TI2) нь АНУ-ын нутаг дээр, Сиатл хотын Benaroya Hall-д болсон гэдгээрээ, хүн бүрийн хүлээсэн the Aegis of Champions-ийг Хятад улсын баг анх удаагаа авсан гэдгээрээ алдартай. #theinternational #Ti2

2012 оны Invictus Gaming багийн ялалтаас эхлэн, удаан хугацааны туршид тэгш тоотой жилийн ялалт дорно зүгийнхэнд, сондгой тоотой жилийн ялалт өрнө зүгийнхэн очиж байв.

The International 2011 тэмцээний шилдэг 6-д шалгарсан iG, урилгаар оролцож байгаа 14 багийн нэг болж, TI2-ын 1,600,000 долларын шагналын сангаас хувь хүртэхээр 15 багтай өрсөлдсөн. Тэд гурван тоглогчоо сольсон шинэ бүрэлдэхүүнтэйгээр Хэсгийн шатанд 13:1 оноогоор ноёрхлоо үргэлжлүүлэв.

Invictus Gaming багийн The International 2012-д оролцсон бүрэлдэхүүн:

  • ChinaYao “Zhou” Chen

  • ChinaFei Chi “Ferrari 430” Luo

  • ChinaCen “YYF” Jiang

  • MalaysiaHock Chuan “ChuaN” Wong

  • ChinaHong Da “Faith” Zeng

Дээд хүснэгтийн төгсгөлд iG, NAVI-ийн хооронд болсон өрсөлдөөнд багийн carry тоглогч Chen "Zhou" Yao үзэгчид, шүтэн бишрэгчдийнхээ дурсамжид үүрд үлдэх гайхалтай тулааныг үзүүлэв. “Patience from Zhou” гэсэн хэллэг тоглогчдын дунд гарч, багийн төгс тоглолтын илэрхийлэл болж байлаа.

Song-Vacuum-Ravage цохилтыг бахархалтайгаар хийсэн ч, өрсөлдөгч багтаа дахин хохирол учруулж чадалгүй, NAVI багт 1-2 харьцаагаар ялагдан доод хүснэгт рүү уналаа. EHOME, Team DK болон LGD Gaming зэрэг Хятад улсын өөр гурван багийг гэр лүү нь буцааж, өшөөгөө авахаар доод хүснэгтээс эргэн ирж, The International-д түрүүлсэн анхны Хятадын баг болсон юм.

Дараа жилийн The International 2013-д энэ бүрэлдэхүүнээрээ шилдэг 6-д орж, бүтэн жилийн турш хэвээрээ байлаа. TI4 болоход Invictus Gaming-ийн бүрэлдэхүүн аль хэдийн өөр болж, өнөөдрийг хүртэл TI2 аваргуудын хэн нь ч дахин тоглосонгүй.

Харин өнөөдөр тэд хаана байна вэ?

ChinaYao “Zhou” Chen
Invictus Gaming

Zhou нь DotA 1-д хамгийн өндөр 31,620 долларын орлоготой тоглогч гэдгээрээ Dota 2-ын карьераа эхлүүлсэн. Тэрээр 2011 оны 8-р сард iG-д элссэж, TI3-аас хойш TongFu руу нүүх хүртлээ тэндээ тоглосон. iG-г орхисны дараа хэдхэн сарын турш тоглоод 2014 оны 2-р сарын 10-нд зодог тайлж буйгаа зарласан.


Дасгалжуулагч болох сонирхолтой байгаагаа дурьдсан боловч хэзээ ч энэ замыг жинхэнэ утгаар хөөж байсангүй. Бусад Хятад тоглогчидтой нийлж, Old Boys нэрийн дор жижиг тэмцээнд оролцдог байсан түүний сүүлчийн албан ёсны тоглолт 2020 оны тавдугаар сард онлайнаар Хятадын Vulcan Champion League байлаа.

Riyadh Masters 2023 тэмцээний албан ёсны түнш Douyu-д стриймэр хийж байгаад саяхан The International 2022 тэмцээний Хятадын нэвтрүүлэгчдийн багт нэгдсэн.

ChinaFei Chi “Ferrari 430” Luo
Invictus Gaming

Таван жилийн турш iG-д үнэнч байсан Ferrari дэлхийн хамгийн шилдэг mid laner тоглогч байсан нь дамжиггүй. Гайхалтай уран тоглолтуудаараа "Төгөлдөр хуурч" нэрийг авч, харин Zhang "Mu" Pan, Lu "Somnus" Yao, Sumail "SumaiL" Hassan болон Amer "Miracle-" Al-Barkawi нарын шилдэг mid laner-үүд гарч ирсэнээр түүний нэр алдар бүдгэрч эхэлсэн. 2015 оны TI-д iG-тэй оролцон ердөө 9/12-р байр эзэлж байжээ.

2017 онд Newbee багт орж, голчлон тэдний туслах багт тоглосон. 2019 онд EHOME-д нэгдэн өөрийн карьераа сэргээх эцсийн оролдлого хийсэн боловч TI9-ийн сонгон шалгаруулалтад амжилтгүй тоглосон тул “тоглоомын гар, хулганаа хүлээлгэн өгөх”-өөс өөр аргагүй болжээ.

Тэрээр TI8 болон TI9-ийн үеэр Хятадын нэвтрүүлэгчдийн багт хэд хэдэн удаа харагдаад, хамгийн сүүлд Singapore Major 2021-ийн үед ONE Esports багт шинжээчээр ажилласан. Үүний дараа Ferrari олны анхаарлын төвөөс бүрмөсөн холджээ.

ChinaCen “YYF” Jiang
Invictus Gaming

iG-ийн хувьд YYF нь TI-д түрүүлсэн хамгийн тогтвортой тоглогчдын нэг байсан ч эрт зодог тайллаа. Тэрээр TI4-ийн дараа өрсөлдөөнт тэмцээний тавцангаас буугаад, хэзээ ч тайлбарлагч, шинжээч хийж байгаагүй. Old Boys багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн тоглож, TI9-ийн нээлттэй сонгон шалгаруулалтадаас чадаагүй тул ахин оролдлого хийсэнгүй.

MalaysiaHock Chuan “ChuaN” Wong
Invictus Gaming

ChuaN бол The International-д түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц Малайз тоглогч, мөн iG багийн TI2-д оролцсон бүрэлдэхүүнээс одоо хэрнээ мэргэжлийн түвшинд тоглож байгаа цорын ганц тоглогч юм.

Ид үедээ дөрөвдүгээр байрлалын шилдэг тоглогч, тоглолтын үеэр маш их орилдог, маш хөдөлгөөнтэй, асар их сэтгэлийн хөдөлгөөнтэй тоглогч гэдгээрээ алдартай. Тэрээр TI6-д 6-р байр эзэлсэнд урам хугачрч зодог тайлах цаг нь болсон гэж шийджээ. Хэдэн сарын дараа багийнхаа жагсаалтад эргэн орж, 2015 оныг дуустал iG-тэй хамт байсан.

2016 онд Newbee-д элссэж, iG-д үзүүлж байсан тоглолтуудаа гаргаагүй ч шинэ багтайгаа 29 дараалан хожиж байсан түүхтэй. Тэрээр 2018 онд дахин зодог тайлах хүртэл Хятадад тоглосон.

2022 онд тэрээр мэргэжлийн тайзнаа өөрийн бүс нутаг болох Зүүн өмнөд Азид Neon Esports-д нэгдсэнээр эргэн ирлээ. Эхэндээ тэрээр мэргэжлийн тоглогчийн карьераа сэргээх оролдлого хийсэн боловч ердөө гурван сарын дараа дасгалжуулагч болсон. Түүний ачаар Neon Esports SEA Dota Pro Circuit Бүсийн лигт байраа хадгалж, 2024 оны улирлыгн тоглолтыг Division I-д хийнэ.

ChinaHong Da “Faith” Zeng
Invictus Gaming

Faith бол Хятадын хамгийн шилдэг, амжилттай support тоглогчдын нэг; TI2-ын аварга, TI7-ийн дэд аварга зэргээр олны хүндлэл хүлээсэн. Тhe Aegis of Champions-ийг хоёр удаа өргөх боломжтой Хятад тоглогч байсан ч TI7-ийн гранд финалд Team Liquid-д хожигдсон.

Харамсалтай нь Faith бол мэргэжлийн карьераа хамгийн муугаар дуусгасан цорын ганц TI аварга юм. Тэрээр 2015 он хүртэл Invictus Gaming-д тоглоод, дараа жил нь TongFu руу нүүсэн. 2016 онд Newbee-д элсэж, тэдэнтэй хамт TI7 Гранд финалд шалгарсан. Newbee нь түүний хувьд карьерын сэргэлт, бас уналт байлаа.

2020 оны 5-р сарын 15-ны өдөр Newbee багийн бүх тоглогчийг Хятадын Dota 2 Pro League-ийн 2-р улирал, DPL-CDA-ийн 1-р улиралын тоглолтонд булхайцсан хэмээн үзэж, багийн бүх тоглогчдыг ImbaTV, Mars Media, CDA -аас зохион байгуулдаг тэмцээнд оролцохыг; тухайн үед Newbee-ийн нэрсийн жагсаалтад байсан таван тоглогчдыг бүх насаар нь Perfect World болон Valve-ийн арга хэмжээнд оролцохыг хориглосон.



TI2 аваргуудын аль нэг нь TI эсвэл Majors-д дэвжээнд дасгалжуулагч, эсвэл нэвтрүүлэгч болж гарах болов уу хэмээн дэмжигчид нь хүлээж байгаа ч одоогоор ямар ч найдвар алга.


Эх сурвалж: gosugamers.net

Нийтлэлч: Andreea "divushka" Esanu

Орчуулсан: Ю.Ариунзаяат

Yorumlar


Recent Posts

bottom of page