Энэ оны 10-р сарын 27-29 хооронд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод болох The International 12 тэмцээн болно. Тэмцээний бэлтгэл ажлын явц, сонирхолтой шийдлүүд, бүтэлгүйтэл, алдаа оноо зэргийг мэдээлдэг "Between the Lanes" блогийн дараагийн дугаарт тэмцээний тайзыг босгоход ямар зам туулсан тухай бичжээ.
Анхны The International Германы Кельн хотод, Gamescom 2011 үзэсгэлэнгийн жижгэвтэрхэн бүүтэд даруухан болж байсан. Тэр цагаас хойш бидэнтэй байсан ч, дурсахаа мартчихдаг, тэр бүү хэл огт ярьдаггүй нэгэн тоног төхөөрөмжийн талаар "Between the Lanes" дараагийн дугаар хүргэж байна.
Between the Lanes: The Sound (Proof Booths) of Silence
Үзэгчдээс ирэх дуу чимээ, тайлбарлагчийн тайлбар нь аль ч багт давуу тал олгохгүй сайтар тусгаарласан тасалгаа хэрэгтэй гэдгийг анхнаасаа л мэдэж байсан.
Дууг намсгах
Тэр үед тасалгаа нь дуу чимээнээс тусгаарлагдсан, тоглогчид ямар ч дуу чимээ сонсох ёсгүй гэсэн цорын ганц шаардлага тавьж байлаа. Анхны TI бидэнд их зүйлийг сургасан. Тамирчдын тоглох ширээ нь хэт өндөр, нарийхан учир, тоглогчид жирийн сандал дээр сууж, гар нь ширээн дээрээ хагас байрласан байлаа. Nvidia-ийн түрээслүүлсэн компьютерийн процессорыг агааржуулагчгүй хайрцагуудад байрлуулсанаас тасалгаа нь маш халуун, онгойлгоход хайлж байгаа утасны үнэр гардаг байв. Гайхалтай нь бүтэн долоо хоногийн турш Nvidia-гийн компьютерүүд тасралтгүй ажилласан.
Агааржуулагч
Тэрхүү агааржуулагчгүй өрөөнд 5 компьютер, 5 дэлгэц, 5 тоглогч, олон төрлийн гэрлүүд бүгд их халууныг ялгаруулж, үүнийг багасгах зайлшгүй, амаргүй ажил гарч ирлээ.
Шилэн дээрхи тусгал
Бидний санаанд ороогүй бас нэг асуудал бол тусгал. Анхын тасалгаанууд нь дөрвөлжин хэлбэртэй, тоглолтын тавцан бие биенийхээ урдаас харж байрласан тул шилэн хана тоглогчдын урд нь ч ард нь ч байлаа. Эсрэг талын багийнхан хэр тоглож байгааг нь арын шилэн дээрх тусгалаас амархан харж болохыг тэр дор илрүүлж, “технологийн шилдэг шийдэл” тэмцээний цамцнуудаар ханыг нь халхавчиллаа. Дараачийн арваад жилийн туршид “цамцаар халхалсан технологийн шилдэг шийдлээ” тасалгааны дизайн, байрлалыг өөрчилж байж сольсон билээ.
Нэрэлхэлгүй хэлэхэд TI5 гэхэд бид суурь зүйлсээ сайн хийдэг болчихсон байв.
Дуу намсгагч: болчихсон.
Гэрэлтүүлэг: болчихсон.
Агааржуулагч: болчихсон.
Тасалгаанд намуухан чимээ байх: болчихсон.
Эхний хэдэн TI-ийн үеэр олон яаралтай асуудлыг шийдсэнээр сандарч тэвдэхээ больж тасалгаануудаа сайжруулахад л анхаарлаа хандуулах шаардлагатай болов.
Тасалгаануудыг угсрах гэдэг үнэхээр толгойны өвчин.
TI2-ын дөрвөн тасалгааг угсрахад 12-15 цаг зарцуулах нь энүүхэнд; хүнд даацтай, угсархад хэцүү тулд жижиг оврын кран хэрэглэдэг. Маш шахуу хуваарийн дагуу ажиллаж, тайз бэлэн болмогц, тасалгаануудыг тайзан дээр гаргаж, маш хурдан угсарна. Угсарч дуусмагц гэрэлтүүлгийг өлгөж байрлуулж, компьютер, дэлгэц, сандал, камер, микрофон болон бусад тохируулгыг хийснээр шалгахад бэлэн болгоно. Тасалгаануудыг хэдий чинээ хурдан угсарна, төдий чинээ хугацаа хожиж бүх тохиргоог шалгахад зарцуулна.
TI5-ын тасалгааг цагийн зүүтэй уралдаж маш хурданаар тайзан дээр угсардаг болсон нь TI4-өөс ялгаатай байлаа. Тус бүр тэргэн дээр суурилуулсан 7 хэсгийг тайзан дээр өргөж гаргасны дараа углуургаар нь угсардаг (coffin lock system) аргаар ердөө тавхан цагийн дотор тасалгаануудыг бүрэн угсардаг боллоо.
Тасалгааны шилэн хана
TI2-ын дөрвөн тасалгаа ганц дан шилэн ханатай байсан бол, TI5-аас эхлэн тоглолтын тайз дугуй, 360 градусс тул тасалгаанууд бүх талаасаа үзэгчдэд ил харагдах шаардлагатай болсон.
Үзэгчид олон болох тусам, тэдний дуу улам чанга болж, тасалгааны ханыг бүхэлд нь шилэн болгох нь маш хэцүү боллоо. Шинэ шилэн ханыг хийхдээ өөр өөр зузаантай, шилэн давхаргын дунд нь аргон хий шахсан нь дууг маш их намсгалаа. Музейн үзмэрийн хоргоны шилээр хийсэн нь зураг авалт, камерийн линзэнд нөлөөлөхгүй зураг авалтад маш тохиромжтой байв.
TI5-ын үед тус бүр нь 200 мянган доллар, аргон хий ч хямд биш тул нэлээд өртөг өндөр байсан шүү. Хамгийн инээдтэй нь гадаад руу тээвэрлэж болохгүй тул, зургаан TI-ийн турш инженерчлэл, технологийн шилдэг шийдлээр хийсэн тасалгаануудаа агуулахад үлдээхээс өөр аргагүй болсон доо.
2015 оны Франкфуртын Мажор явах замдаа шилэн хананууд эвдрээд очсон нь, маш том ажил болж, тасалгаанууд олон давуу талтай ч холын замд тээвэрлэх боломжгүй гэдгийг харуулсан.
Олон жилийн туршлага, ололт, гайхалтай шийдлүүд нь өнгөрсөн жил Сингапурт болсон TI-д шинэ зүйлийг турших иртгэл өгсөн. Тайзан дээр тасалгаа байрлуулахгүйгээр, дуу намдаагчтай чихэвчүүд, тухайн тайзны өөрийнх нь акустикийг хэрэглэсэн.
Мэргэжлийн тоглогчид яг л бусад тамирчдын адил тэмцээний өмнө бие халаалт хийхдээ компьютерийн гар, хулгана, чихэвчээ яаж хэрэглэдэг, өмсдөг үү яг л тэр хэвээр нь байлгахыг хүсдэг. Тоглолтын үеэр хэрэгслүүд нь ямар нэг асуудал дагуулж, түүнийг солих, засах зэрэг нь тасалгаатай байхад маш төвөгтэй байлаа. Харин тасалгаагүй болсоноор эдгээр асуудал байхгүй болж, тоглогчдын талархлыг хүлээж байлаа.
Гэвч дууг багасгана гэдэг бол үнэхээр хүнд, хэдийгээр маш их хичээсэн ч стандартын шаардлага хангахгүй байна. Мэдээж тайзыг тасалгаагүй засах нь сайхан ч, асуудлууд байсаар байна.
Тийм учраас бид дараах шийдэлд хүрлээ.
Ажлын хэсгийнхэн тамирчдын хувьд илүү сайн, хурдан, илүү таатай, бидний хувьд үзэхэд сэлтэл хөдөлгөм байлгахын тулд Вашингтон мужийн Кэнт хотын агуулахаас TI5-д хэрэглэсэн классик дуу тусгаарлагчтай тасалгаануудаа дахин нэг удаа 2023 оны The International-ын тайзан дээр залах болно.
Эх сурвалж: dota2.com
Comments