top of page
Writer's pictureesportsenewsmn

THE BACKSTORY NO.2

Summer ML хуудаснаас бичдэг Монголын MLBB тамирчдын тухай цувралын #2-ыг танилцуулж байна. Энэ дугаарт тоглогч Riva-ийн тухай бичжээ.


Өмнөх хоёр National Championship-ээр өөрийнхөө гайхалтай technical skill, онцгой character-аараа олон хүний анхаарлыг татсан “Riva”-гийн карьер хэрхэн эхэлж, ямар зам туулсныг Backstory цувралынхаа 2 дахь дугаараараа ярья аа.

Оршил ч гэх үү, сонирхолтой факт ч гэх үү нэг юм эхлээд хэлэхэд, “Riva”, “afrikan boy” хоёр 10 жилдээ нэг анги байсан шүү.



“Riva”-гийн чадварыг хараад хүмүүс түүнийг их эртнээс топ түвшинд тоглож эхэлсэн гэж бодох нь элбэг байдаг. Одоогийн шилдэг тоглогчдын карьерыг бодвол “Riva”-гийн замнал харьцангуй богино гэдгийг одоо хэлэх ёстой гэж бодож байна.

2023 оны 3-р сард Team Positive-н тухайн үеийн roamer  тоглогч “Twist” тэр үед байнга ранк дээр solo дарж таардаг байсан “Riva”-тай duo тоглодог болсноос энэ бүх зүйл эхэлсэн байдаг. “Riva”-гийн чадварыг таниж, түүнийг 6-р сард Team Positive-д нэгдэхийг “Twist” хүссэн ч тэр үед баг нь эргэж босохоосоо өнгөрсөн байв. “Twist”-ээр дамжуулж Монголын шилдгүүдтэй байнга хамт тоглодог болсон “Riva”-г сайн баг авах нь цаг хугацааны асуудал болоод байлаа.

2023 оны 8-р сард “Mayki”, “Shen” хоёрыг Алдар баг нээгээд National Championship-д оръё гэж залхтал ятгаснаар Last Chance гэдэг багийн, “Riva”-гийн карьерын эхлэл тавигдсан байдаг. ESN National Championship - M5 Wilcard Qualifier тэмцээнд гайхамшигтай тоглолтуудыг үзүүлж, нэг ч ялагдалгүй түрүүлнэ гэж байсан Team Lilgun-аас Grandfinal дээр 2 ч game авж 2-р байранд орж байсан нь тун iconic мөч байж чадсан.

Анхны том тэмцээндээ ийм өндөр амжилт үзүүлсэн “Riva” дараа дараагийн тэмцээнүүддээ ч амжиттай байх нь ойлгомжтой байв. Гэвч өнгөрсөн жилийн 10-р сараас хойш MESA Legends Series тэмцээн 2 ч удаа болж, Last Chance болон IMPOSTORS багууд оролцсон ч “Riva” өөрийнхөө тогтворгүй байдлаас болоод ганц ч тоглолт хийж чадаагүй байдаг.


2024 оны 1-р сард The MongolZ organization ESN National Championship - M5 Wildcard Qualifier тэмцээнд 2-т орсон Last Chance багийг өөрсдийн болгож, “Riva”-гийн мэргэжлийн тоглогч болох эхлэл тавигдлаа гэж бодож байтал мөн л асуудал гарч, нөхцөл байдал сунжирсаар 4-р сар болж, “Xeno” европоос ирснээр автоматаар The MongolZ-ын No.1 сонголт болж, “Riva” багаас гарсан байдаг.

2024 оны 4-р сард “Stillmeta” болон “afrikan boy” нар IMPOSTORS-г нээж, Riva-г багтаа нэгтгэснээр тэдний дараагийн зорилго тодорхой болов. National Championship-ийн түрүү. “Riva” өөрийн assassin meta дээр ямар чадвартайгаа, өөрийнхөө хувь skill-ийг жинхнээсээ харуулж, баг нь мөн л хүлээлтэд хүрч, playoff дээр “Riva” заналт өрсөлдөгч The MongolZ-г lower bracket-руу хүртэл унагааж, UG-д хоёр дахиа тоглох эрхээ халаасласан. Arena-д 2 жил дарааллаж тоглоно гэдэг маш том амжилт. Өөр бас ямар iconic мөчүүд байсныг надаар хэлүүлэлтгүй санаж байгаа биз ээ хаха. Тэр Үндэсний Аваргыг амттай, сонирхолтой болгож байсан, гол дүр нь байсныг нь хэлэх хэрэгтэй байх аа.

2024 оны 7-р сард MESA Legends Series 5 тэмцээнд түрүүлэх favorite-ээр нэрлэгдэж байсан IMPOSTORS grandfinal-ын тоглолтод Devour Esport-д ялагдал хүлээн 2-р байранд ороход өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун бус байсан “Riva” ML-ээс түр зайгаа барьж, саяханыг хүртэл сураг чимээгүй болсон байдаг.


2024 оны 8-р сард jungler-гүй байсан Aquile Esport “Riva”-г эгнээндээ нэгтгэв. Тэр энэ удаа аваргын цомын төлөө улайрна.



Эх сурвалж: Энэхүү мэдээллийг 2024 оны 8-р сарын 28-нд Summer ML хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Summer ML хуудсыг дагаарай)

53 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page