top of page
Writer's pictureesportsenewsmn

THE BACKSTORY NO1

Summer ML хуудаснаас бичиж байгаа мэргэжлийн тоглогчдын өнөөг хүртэлх үлдээсэн ул мөр, карьерыг тайлбарлан хүргэх Backstory цувралын эхний дугаар THE BACKSTORY NO.1.

Энэ цувралын салхийг IMPOSTORS багийн Oyu-гаар хагалъя.

За, Оюунболдын карьер надад их сонирхолтой санагддаг юм. Саяханыг хуртэл “Bold” нэрээр тоглодог байсныг дурдах нь мөн зүйтэй. Монголын ML (Mobile Legends: Bang bang)-ийн ноён оргилд их удаан суугаа энэ залууд үзэн ядагч гэж огт байдаггүй нь өөрийнх нь тэр их харизм (charisma)-аас болдог болов уу.

2019 оны 2-р сард ML тоглож эхэлсэн Oyu-гийн хамгийн анхны сайн баг нь тухайн үедээ Монголд ТАКА-гаас өөр үзээ гаргаж чаддаггүй байсан

“Leoru”, “Senz” тэргүүтэй Curse of Wealth байв. Монголын хамгийн эхний 2000 point орсон тоглогчдын нэг болсноор хэр чадвартайгаа харуулсан “Oyu” удалгүй Unselfish багт тухайн үед jungler role-той байсан “AIZN”, мөн тухайн үеийн Монголын чагт нэг midlaner “Maral” нартай нэг баг болж орж байсан ч тэмцээн тун хомс байсан тул тэр Unselfish-ийн roster-ыг мэдэх хүн маш цөөхөн. Монголын зарим том тоглогчид ч их бүдэгхэн санадаг биз ээ. Болдын дараагийн зогсоол Final Episode баг байлаа. Бас л оролцох тэмцээн байгаагүй ч гэсэн Монголын хамгийн шилдэг баг гэдэгтэй бүгд санал нийлж байв. Мөн тэрээр Final Episode багт байх үедээ буюу 2022 оны 1-р сард хуучин hero power системээр Филиппиний No.1 Supreme Estes тоглогч болж байсан нь тэр үеийг хүртэл хэн ч давтаж чадаагүй, одоо хүртэл ч байхгүй гайхалтай амжилт байлаа. Тэр үед ямар их cheater-үүд, 10 man lobby-нууд, onetrick-үүд Филиппиний fake location-той байсныг тухайн үед тоглож байсан хүмүүс маш сайн мэднэ.


2022 оны 6-р сард Босуул Squad-аас “Deku” гарч, түүний оронд “Oyu” role-оо шууд сольж, EXP Laner-ээр орж, National Championship-д “Zxaura”, “Mayki”, “Twist”, “Lordgamerboy “ (Stillmeta) нартай цуг аваргалснаар өөрийнхөө амжилтыг, чадварыг биет зүйлээр тамгалж чадав.


2022 оны 12-р сарын 1-нд Team Positive тарж буйгаа албан ёсоор мэдэгдэж, хоёр хоногийн дараа шинэ roster-той болох гэж байгаагаа мэдэгдсэн нь 12-р сарын 5-нд ил болж, “Oyu”-гийн Team Positive-н замнал эхлэв. Тэд Winter Showdown 2022 тэмцээнд хоёрдугаар, Glory League Season 1-т нэгдүгээр, IESF Mongolia Qualifier тэмцээнд хоёрдугаар, MESA Legends Series 1 тэмцээнд 3-4-р байрыг тус тус эзэлснээр Болдын цомын тавиурыг өргөтгөсөн байдаг.

2023 оны 6-р сард Team Positive тарж, “Oyu” баггүй үлдэн, 2 season-ы турш ML-д гар хүрэлгүй явсны дараагаар эргэн ирж, формоо олсны дараа 2024 оны 1-р сард The MongolZ багийн roster leak дээр гэнэт гарч ирэв. Ингээд Болдын карьерт ахин нэг гялалзсан шигтгээ нэмэгдэх нь гэж бодогдож байтал The MongolZ гэнэт асуудал гарч, тарсан Lilgun-аас “Shen”-ийг Oyu-гийн оронд авахаар болов.


2024 оны 4-р сарын сүүлээр Oyu хуучин багийн нөхөр “Stillmeta”-тай цуг IMPOSTORS-ыг байгуулж, орсон эхний тэмцээн буюу ESN National Championship 2024 - MSC Wildcard Mongolia Qualifier тэмцээнд гутгаар байрыг эзэлж, түүний дараагаар MESA Legends Series 5 тэмцээнд 2-р байранд орсоноор өнөөдөрт хүрчээ. Одоо тэрээр 3 дахь National Championship-дээ хүч үзэж буй.

Монголын бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг Oyu-гийн карьер.


THE BACKSTORY NO.1
Credit: Team Positive

Эх сурвалж: Summer ML хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. (2024.08.27)

Монголын болон дэлхийн MLBB төрлийн тоглоомын тухай мэдээллүүдийг Summer ML хуудаснаас аваарай.

153 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page