top of page
728x90.gif

THE BACKSTORY 7. Mayki

Writer's picture: esportsenewsmnesportsenewsmn

Монголын ML-н хамгийн онцгой контент The Backstory эргэн ирж, байнгын уншигчдынхаа сэтгэлийг дэвтээхэд бэлэн боллоо. Маш олон хүмүүсийн нүдийг ширгэтэл хүлээлгэсэндээ гүнээ хүлцэл өчье өө.

IHC Esports (Ex Team Lilgun)-ын ноёрхолыг эцэслэсэн (potentially) багийн бүрэлдэхүүнд ортлоо ямар замнал туулж, өдийг хүртэл юу юу гэдэг багийн нэр доор хүчин зүтгэж байсныг Отгонбаярын Лхагвасүрэн Mayki” болон миний ой санамжаас эндээ буулгая аа, энэ удаагийн дугаараараа.

Лхагвасүрэн анх тэртээ 2016 оны 12-р сард Land of Dawn-д хөл тавьж, бусдын адилаар хөгжилдөх зорилготой тоглож эхэлж байв.

Түүний карьерын эхэн үе тухайн үеийн тоглогчдын чихийг хальт шүргээд өнгөрдөг байсан дундаж багуудыг оймс шигээ сольсоор өнгөрсөн гээд хэлчихэд буруудахгүй. Mayki-гийн тоглож байсан багуудыг дурдвал:

- 2018 оны 10-р сард Astronaut,

- 2018 оны 12-р сард Ozzy,

- 2019 оны 2-р сард Venomx,

- 2019 оны 3-р сард Kumiho,

- 2019 оны 4-р сард APABT III,

- 2019 оны 6-р сард Raya of Throne (formerly neXT)

- 2020 оны 6-р сард Xeno Squad 2, 

- 2020 оны 11-р сард 7eventi,

- 2021 оны 1-р сард Your Cute

гэж явсны дараагаар 2021 оны 4-р сард friends багт суурьшсанаар өөрийнхөө карьерыг өөр түвшинд аваачих эхлэл болгов.

Тэрээр friends багтай Spring Season Tournament тэмцээнд 2-р байр эзэлж байсан нь түүний анхны "том" тэмцээний амжилттай run байлаа.

Лхагваа 2021 оны 8-р сард 1Year-т орсноор “Mikey” гэдэг нэрийг Монголын ML-н community олноор харах болов.

Mikey болон түүний багийнхан тухайн үеийн Team Positive-н сүүдэрт орж (they were unbeatable, let's be honest), масс community-д маш дутуугаар үнэлэгддэг байв.


THE BACKSTORY 7. Mayki

2022 оны 8-р сард National ChampionshipBosuul Squad-тай аваргалсан ч Team Positive бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаагүй гэх шалтгаанаар фенүүд жинхэнэ аварга хэн биш, мөн гэдэг дээр талцаж, бас л бүрэн кредит авж чадахгүй явж байв.

Харин 2022 оны 12-р сарын 5-нд Team Positive roster reveal хийсэнд хуучин Bosuul Squad-н тоглогчид гарч ирэхэд community тэр чигээрээ жинхэнэ шок болж байлаа. 2022 оны сүүлийн том тэмцээн болох JigJug Winter Showdown тэмцээнд тэд оролцсоны гадна тэдний заналт өрсөлдөгчид болох ex-Team Positive энэ удаа өөрсдийнх нь хуучин баг болох Bosuul Squad-ын нэрээр ахин нэг финалд учраа таарч байв.

Гэхдээ энэ удаад “Mayki” ялагдал хүлээв.

 

2023 оны 6-р сард Team Positive тарж, ижил оны 8-р сард нь Last Chance багийг байгуулж, ESN National Championship 2023 - M5 Wildcard Mongolia Qualifier тэмцээнд ахин финалдав. Өрсөлдөгч нь мэдээж түүний arch nemesis болох Team Lilgun-ы 5.

1Year багт байх үедээ нар үздэггүй байж байгаад, Bosuul Squad-тай нэг удаа финал дээр хожиж аваргалахад нь хүмүүс кредит өгөөгүй дээр нэмээд ахиад дараагийн финал дээр хожигдсон гэдэг рекордтой 2023 оны National Championship-ийн шигшээ тоглолтод гарч ирсэн нь энэ байв.

Last Chance-н галзуурал цувралын тооны харьцааг 2:2 болгоход тэр тоглолтыг үзэж байсан бүх хүмүүс магадгүй Монголын ML-ийн түүхэн дэх хамгийн гайхалтай underdog story-г гэрчилж байсан гэдгээ мэдсэн гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Тэд Geud Gaming-д өмнө нь хожигдсон учраас тэр удаад ч чадахгүй гэж ихэнх хүмүүс бодож байсан нь ч үнэн.

But ultimately, they fell short. HE fell short again.


2024 ирэв. The MongolZ organization ML-д орж ирнэ, Last Chance багийг авна гэдэг шуум гарч, тэр нь үнэн болж тааран, 2024 оны 1-р сард “Mayki”-гийн карьер 1 ч биш, 2 алхмаар үсрэлт хийв. Гэвч үзэгчдийн хүлээлт, найдвар тэдний талд хангалттай их биш хэвээрээ байлаа.

MESA Legends Series 4 болов. The MongolZ upper bracket-ийн финалд IHC Esports-ыг буулгаж авахад мөн л өнөөх хүлээлт, итгэл, эцэст нь тэдний эзэрхэл дуусч, Mayki болон түүний баг чагт 1 гэдэг нэрийг зүүх нь гэдэг бодол олон хүний бодлыг бүрхэв. Гэвч сүүлд нь IHC Esports ямар мөчөөгөө өгөх дургүй, ямар ган төмөр лугаа адил хатуу самар гэдгээ ахин харуулж, ээлжит нэгэн тэмцээндээ “Mayki”-г илүүрхэн аваргалав.

 

Mid Season Cup 2024 Wildcard Mongolia Qualifier. Монгол улсын анхны импорт тоглогч “Carvi” болон Европын акул аль хэдийн болоод амжсан “Xeno 2”-г эгнээндээ нэгтгэсэн The MongolZ энэ удаа яах нь тун сонирхолтой санагдаж байлаа. Гранд финал. Энэ нь “Mayki”-гийн тэдэнтэй таарсан 7 дахь шувтаргын тоглолт байв.

He loses again.

 

Бууж өгөх бол сонголт биш, аль хэдийн энэ хол хүртэл явчихсан, энэ бүх зүйлд хөлөө дүрэх байтугай биеэрээ шумбаад орчихсон учраас ахиaд оролдсоор байвал боломж байгаа гэдгийг тэр мэдэж байв.

 

ESN National Championship 2024 - M6 Wildcard Mongolia Qualifier тэмцээнд The MongolZ өмнө нь давгүй гэгддэг ч айхтар амжилт үзүүлээгүй, "туршлагагүй" jungler “Zetsu”-г авч, мөн сэлгээнээс “Rynx K”-г гараанд шилжүүлж оролцохоор болсон нь фэнүүдийнх нь сэтгэлд үлдсэн байсан бяцхан найдварыг улам халшруулж байлаа. Энэ үед бол яг л бусад явдлуудтай адилхан харагдаж байлаа. "Хачирхалтай roster change хийлээ, давгүй тоглолоо, эцэст нь хожигдоно" гэдэг, муугаар хэлэхэд pattern тогтчихсон байсан гэж хэлэхэд хол зөрөхгүй.

Mayki-гийн тэдэнтэй гранд финал дээр таарж буй 8 дахь учраа. "Өнөөх Монголчууд" энэ удаа бэлэн байлаа. 4:1. Түүний redemption энэ тайзан дээр, энэ л удаа, өвдөлт, шаналал дүүрэн 3 жилийн дараа, хамгийн хэрэгтэй энэ үед ирэх учиртай байж.

М6. 1 time Mongolian representative.

Mayki.

The Midlane Maestro.

Дараа нь хэнийхийг уншмаар байгаагаа comment дээр үлдээгээрэй, удаахгүй байхыг хичээнэ ээ

 

Эх сурвалж:  энэхүү мэдээллийг 2025 оны 1-р сарын 10-нд Summer ML хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Summer ML хуудсыг дагаарай)

30 views0 comments

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page