top of page
728x90.gif

THE BACKSTORY 6. Rynx K

Writer: esportsenewsmnesportsenewsmn

"Яг хожчихоод л зүүдэлж байгаа юм шиг санагдсан шүү" – Нямцогтын Цогтсайхан “Rynx K” ESN National Championship 2024 тэмцээн дууссан шөнө ярьж байлаа.

Бидний шинэхэн MVP ямар зам туулж энэ өндөрлөгт хүрснийг энэ удаагийн дугаараараа онцолъё оо.

2019 оны 1-р сард тоглож эхлээд, тэр жилийнхээ 5-р сард анх Mythic-д ороод, 6-р сард нь Fanny-гаар global орж байсан нь тэрээр энэ тоглоомыг тоглох л заяатай байсан хүн гэдэг нь мэдэгдэнэ. (Тэр үед MMR систем ямар чанга байсан гэж бодно ТТ, тэгээд бүр Fanny шдээ, тэгээд бүр дөнгөж тоглож эхэлж байсан хүн шдээ ТТ)


THE BACKSTORY 6. Rynx K

2019 онд “AISHITERUZ”-ээр ахлуулсан Team Legacy гэж багт орсноор түүний амжилтын гараа эхэлсэн байдаг. Тэд 2019 онд тухайн үеийн хамгийн том тэмцээн болох RTTT (Road to the Top) тэмцээнд United Crew, MvR, Seraphic зэрэг "том" багуудыг хожиж 2-р байр (тэр үедээ чансаа гэж юм байсан, гэхдээ тэрийг тайлбарлахгүй үлдээлээ) эзэлсэн нь түүний дараагийн хэдэн жил үргэлжлэх "азгүйтэл"-үүдийн нэг байсан гэдгийг залуу Цогтоо мэдээгүй явав.

Удалгүй Team Legacy тарж, ML-ээ түр хугацаанд больсны дараагаар эргэж ирэн, ТООНОТ, Revolution H багуудад багахан хугацаанд байгаад, 2020 оны 9-р сард OG Team Virtus-ыг нээж, жижиг тэмцээнүүдийн 3, 4-р байруудыг "түүв".

2019, 2020, 2021 онуудад Монголын ихэнх том багуудаар хэссэний дараагаар “Rynx K” Team Virtus-дээ үлдсэн ч 2021 оны дундуур гарч, 2022 оны эхэнд “Delta C”-гийн Astropot багт орж, оролцсон анхны том тэмцээн болох JigJug RTNC - Invitational тэмцээнд 3-р байранд орж байв.

Astropot-оос гарч Final Episode багт нэгдсэн “Rynx К”-ийн карьер тэр мөчөөс эхлэн жинхэнэ тэсрэв. Тэрээр Final Episode багтай:

- Glory League Season 1 тэмцээнд 3,

- RedMagic Tournament-д 3,

- MESA Legends Series 1 тэмцээнд 2,

- Erdenet MLC тэмцээнд 2-р байруудыг тус тус эзлэв.

2023 оны 9-р сард Final Episode багийг IHC Esports-н харъяа Geud Gaming авч, roster-доо багахан өөрчлөлт оруулж цааш явахаар болов. “Rynx K” маань Geud Gaming багтай global 21 squad болж,

- ESN National Championship 2023 - M5 Mongolia Wildcard Qualifier тэмцээнд 3,

- MESA Legends Series 2 тэмцээнд 3-р байруудын зайг дүүргэлээ.

Монголд өөрийгөө хангалттай хүчирхэг гэдгээ нотолчихсон Цогтоогийн дараагийн түвшинд очих зам нь The MongolZ, IHC Esports гэсэн салаалсан зам дээр ирсэн ч багийн дотоод асуудал зэргээс үүдэн Geud Gaming тарсан байсан тул IHC Esports тухайн үеийн Team Lilgun-ыг авч, Last Chance багийг The MongolZ өөрсдөдөө авах нь тодорхой болсон байсан үед “Rynx K” coach хийх зорилготой байсан ч “Stillmeta” (Lordgamerboy) зайлшгүй шалтгаанаар багаас гарсан тул өөрөө тоглох болсон байдаг.

Гэвч The MongolZ эхний roster leak-ээсээ цааш багийн дотоод асуудлууд нилээн сунжирсаар байтал “Xeno” өмнө бичиж байсанчлан “Carvi”-г дагуулж ирээд “Rynx K” сэлгээрүү шилжив.

The MongolZ импорт тоглогчтой, Европд галзуу байсан “Xeno”-г авчирсан, org-д хамааралтай болсон гээд маш өндөр hype-тай, эцэст нь Team Lilgun-ы ноёрхол болоод “Rynx K”-н азгүйтэл өндөрлөх нь гэж олон хүн бодож байв.

The MongolZ баг хоёр удаа финал дээр ялагдал хүлээв.

“Xeno” болон “Carvi” хоёр явж, бүрэлдэхүүндээ шинэчлэл хийн, “Booyo”-г дасгалжуулагчаар авсан The MongolZ энэ удаа юу хийж чадах вэ гэсэн бодол Монголын ML-ийн фэн бүрийн толгойд нэг бус удаа буусан нь ойлгомжтой биз.

Rynx K-н анхны тэмцээний түрүү ESN National Championship 2024-ийх байв. Карьерийнх нь хамгийн чухал үед тэр юу хийхээ мэдэж байлаа. MVP, 2024, Rynx K.

Одоо тэрээр дэлхийн аваргын тайзнаа өөрийгөө батална.

"Яг хожчихоод л зүүдэлж байгаа юм шиг санагдсан шүү"

 

2024 оын 10-р сарын 3-нд Summer ML хуудсанд бичсэн байсныг зөвшөөрөлтэйгээр оруулж байна. MLBB тоглоомын тухай сонирхолтой нийтлэл уншихыг хүсч байвал Summer ML хуудсыг дагаарай.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page