top of page
Writer's pictureesportsenewsmn

THE BACKSTORY 5

ESN National Championship - M5 Wildcard Qualifier, Grand Final. Team Lilgun-ы өрсөлдөгч Last Chance багт “Mayki”, “Shen”, “Stillmeta”/”Lordgamerboy” зэрэг том тоглогчид байсны гадна хүмүүсийн нүдэнд үзэгдэж харагдаагүй нэг нэр байв. “Erhmegin bankai”.

Энэ удаагийн "арын түүх"-ээрээ шинэхэн үндэсний аварга Батхүүгийн Эрхэмбаяр “bankai” ямар замыг туулж энд хүрснийг яръя аа.

Монголын бүх цаг үеийн чагт нэг EXP Laner гэгддэг “AIZN”-гийн эсрэг хөлс урсгадаггүй тоглодог Эрхэмээгийн карьер төсөөлснөөс тань богино болов уу.

Fun fact: Эрхэмээгийн анхны IGN (In Game Name) нь “Raison” байсан ба дараагаар нь троллдоод нэрээ “Erhmegin bankai” болгож сольсон бөгөөд буцаж солиогүй шалтгаан нь тэр нэрээрээ танигдсан байсан учраас үлдээнэ гэж хэлсэн байдаг.


THE BACKSTORY 5

Эрхэмээгийн хамгийн анхны баг “Vape”-н 2022 оны 11-р сард нээсэн NEGATIVE байв. Mongolian Gaming Portal тэмцээнд 2-р байранд орсноос өөр амжилт байсангүй. Баг 2023 оны 5-р сард rebrand хийж, нэрээ Virtus болгон, дараа сард нь MESA Legends Series 1 тэмцээнд гайхамшиг бүтээж 3-р байранд орж байлаа.

Цаашаа амжилттай байх нь уу гэтэл Virtus-ын тухайн үеийн midlaner “Bolor” багаас гарч, тэд идэвхгүй болов. Гэхдээ Эрхэмээг NEGATIVE-д орсноос нь хойш Монголын зарим том тоглогчид мэддэг, хамт тоглодог болсон байсан тул Эрхэмээ сайн багт орох нь цаг хугацааны асуудал байв.

2023 оны 9-р сард Эрхэмээ Last Chance багт орсноор карьер нь жинхэнэ тэсэрч эхлэв. ESN National Championship 2023 - M5 Wildcard Qualifier тэмцээнд хүн аймаар тоглолтууд гарган явсаар 2-р байранд орсон. Дараа нь тэр эргэж ирэх нь хүн бүрт ойлгомжтой байлаа.

2024 оны 1-р сард The MongolZ organization ML scene-д орж ирж, Last Chance багийг авахаар болов. Энэ бол бүх зүйлийг өөр түвшинд аваачсан үе байв.

The MongolZ MESA Legends Series 4 тэмцээнд IHC Esports-ыг lower bracket-руу унагааж, бүрэн бүрэлдэхүүнтэй нь хожсон хоёр дахь Монгол баг болов. Тэр үед Монголын ML-ийн хөгжөөн дэмжигчид тэдний ноёрхлыг дууссан гэж бодож байтал grand final дээр нь гарч ирээд The MongolZ-ыг нялаадахав. Эрхэмээгийн ээлжит дэд байр.

MSC Wildcard Mongolia Qualifier тэмцээнд мөн л тэрээр босоо аваргуудын эсрэг ялагдал хүлээж 2-р байранд оров. Гэвч энэ бүх зүйл дуусахад хэтэрхий эрт байлаа.

Баг нь roster-доо том өөрчлөлт оруулж, өөрийгөө "хангалттай" баталж чадаагүй “Rynx K”-г гараанд гаргаж, туршлага багатай “Zetsu”-г багтаа нэгтгэхэд фенүүдийнх нь найдлага халширч эхэлж байсан үед тэд л бие биендээ итгэж байв.

Дараагийн том тэмцээн болох ESN National Championship 2024 - M6 Wildcard Qualifier тэмцээнд орох бэлтгэлээ 2 сарын турш шaргуу базаасан Эрхэмээ болон The MongolZ түрүүлэх гэсэн ганцхан зорилготой орж ирээд, заналт өрсөлдөгч IHC Esports-д upper bracket-ын final дээр хожигдсон ч grand final дээр эргэж ирэн бодсон бүхэн нь биеллээ олж, удаа дараагийн "азгүйтэл"-ээ эцэст нь нэг арилган, ердөө 16 насандаа дэлхийн аваргын тайзнаа тоглох эрхийг авав.

Эрхэмээгийн медалын өлгүүрт:

  • - MESA Legends Series 1

  • - MESA Legends Series 4

  • - ESN National Championship 2023

  • - MSC 2024 Wildcard Mongolia Qualifier

  • - ESN National Championship 2024 гэсэн шагналууд багтаж байна.

Эрхэмээ болон The MongolZ-доо ДАШТ-д зөндөө амжилт хүсье.


Эх сурвалж: энэхүү мэдээллийг 2024 оны 10-р сарын 4-нд Summer ML хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Summer ML хуудсыг дагаарай.

Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page