TALON Esports-с ExitLag онлайн тоглоомын программ хангамж, технологийн компанитай хамтран ажиллах болсноо зарлалаа. Гэвч хамтын ажиллагааны санхүүгийн нөхцөлүүдийг зарлаагүй байна.

Мэдэгдэлд дурдсанаар, ExitLag нь Talon Esports-ийн League of Legends (Тайван), VALORANT (Тайланд), Dota 2 (Филиппин), Arena of Valor (Тайланд) гэсэн дөрвөн багийг дэмжин ажиллана. ExitLag-н зүгээс тоглогчдын сүлжээний ажиллагааг сайжруулж, сааталгүй, тогтвортой интернэт холболтыг хангах зорилготой. Мөн Talon Esports нь ExitLag брэндийг сурталчлах, ивээн тэтгэгчийн лого бүхий хувцас өмсөх зэргээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
ExitLag-н тухай
АНУ-ын Флорида мужид төвтэй ExitLag компани нь олон сувгийн технологийг ашиглан бодит цагийн өгөгдлийн дамжуулалтыг оновчтой болгож, лаг, пакет алдагдал болон гацалтыг бууруулдаг. ExitLag нь зөвхөн Talon Esports төдийгүй Бразилын paiN Gaming багтай хамтран ажилладаг.
TALON Esports-н тухай
Хонконгт төвтэй TALON Esports нь 2017 онд байгуулагдсан. Rainbow Six Siege, PUBG Mobile, Street Fighter, TEKKEN 8, StarCraft 2 зэрэг нийт 11 төрлийн тоглоомын багтай.
Тус байгууллага нь Ази, Номхон далайн бүс нутгийн 8 зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх стратеги баримталдаг. ZOWIE (техник хангамж), Secretlab (тавилга), Carniva (гудамжны хувцас), ThundeRobot (тоглоомын техник), Monster Energy (эрч хүчний ундаа) зэрэг олон брэндтэй хамтран ажилладаг байна. Өнгөрсөн жил Talon Esports нь GamingMalta сангийн хамтаар Мальта улсад салбараа байгуулсан бөгөөд Perion Labs (блокчейн компани), Apeiron (NFT MOBA тоглоом) зэрэг 3 веб чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлсэн түүхтэй.
Talon Esports-ийн хамтран үүсгэн байгуулагч, CFO Жарролд Там өөрийн LinkedIn хуудсандаа “Өрсөлдөх чадвартай тоглоомын ертөнцөд тэргүүлэх байр сууриа хадгалах нь бидний зорилго. ExitLag-ийн олон сувгийн технологи нь манай тамирчдад илүү тогтвортой холболт, бага лаг, тоглолтын өндөр гүйцэтгэлийг бий болгож, мэргэжлийн цахим спортод маш чухал ач холбогдолтой хэдэн миллисекундыг хэмнэх болно" гэжээ.
Comentários