top of page
728x90.gif

T1 VALORANT баг “Born to Be” баримтат киногоо нийтэллээ

T1 баг албан ёсны YouTube суваг дээрээ VALORANT багийнхаа тухай өгүүлсэн “Born to Be” нэртэй баримтат кино нийтэлжээ.
T1 VALORANT

Энэ бол T1-ээс энэ онд гаргасан хоёр дахь баримтат кино бөгөөд нийт хоёр цаг үргэлжилнэ. Энэхүү кино нь 2025 оны VCT улирлын эхэнд Номхон далайн бүсийн хоёрдугаар байранд байсан баг дэлхийн аварга болж, Masters Bangkok тэмцээнд түрүүлэх хүртэлх аяллыг харуулдаг.

Баримтат кинонд тайзны арын бэлтгэл, тоглолтын үеийн харилцаа, багийн дотоод уур амьсгалыг харуулсан хэсгүүд багтсан. Үзэгчид "Buzz"-ын англи хэл дээрх домогт trash talk-уудыг дахин үзэх боломжтой бөгөөд түүний “Кореагийн хамгийн шилдэг баг одоо хэн бэ?” гэсэн DRX-д хандсан алдарт үгс ч багтжээ.

T1 баг өмнө нь хэд хэдэн удаа VCT-ийн цом хүртэхэд ойртсон ч үргэлж нэг алхмын өмнө зогсдог байсан. 2025 оны Pacific Kickoff тэмцээнд ч тэд DRX-д хожигдож, финалыг орхисон. Masters Bangkok тэмцээнд оролцох үедээ ч дурдагдсан favorite багуудын тоонд багтаагүй. Гэвч ч T1 бүх хүлээлт, магадлалыг үгүй хийж, эцсийн баг болох G2 Esports-ийг хожсоноор дэлхийн аварга болсон.

Тус баг яг л амьдралынхаа сүүлчийн тоглолтыг хийж байгаа мэт тэмцэж, VALORANT-ийн түүхэн дэх хамгийн мартагдашгүй гранд финалын нэгийг үзүүлсэн юм.

“Born to Be” баримтат кино нь тэдний амжилт, уналт, хүнд бэрхийг туулсан аяллыг дэлгэн харуулж, тоглогчид болон багийн ажилтнууд шантарч, бууж өгөхгүйгээр хэрхэн анхны олон улсын VCT цомоо хүртсэн тухай өгүүлдэг.



Үзэгчдийн сэтгэгдэл: Баримтат кино үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч, хамгийн шилдэг esports баримтат кино хэмээх магтаалыг авсаар байна.


T1 баг VCT Pacific Stage 1 тэмцээнд хүчтэй тоглолтоо үргэлжлүүлж, анхны бүс нутгийн аваргын цом болон Masters Toronto тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж байна.

Comentarios


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page