top of page
Oyunbat .O

SURVIVAL STAGE & LAST CHANCE шатны тойм

Өчигдөр буюу 11.26 өдөр Last Chance шатны тоглолтууд явж дууссанаар PUBG Mobile Global Championship 2023 тэмцээний Лигийн шат өндөрлөлөө. Сүүлийн 2 шат болох Survival Stage болон Last Chance шатанд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Grand Finalist From Last Chance
Photo by @EsportsPUBGM

Survival Stage

Survival Stage шатны хувьд хэсэг бүрийн 4 -өөс 11-р байранд шалгарсан нийт 24 багаас бүрдсэн хэсэг билээ. Уг 24 багийг найм наймаар дахин 3 хэсэгт хуваан хэсгүүд тойргоор тоглох журмаар явагдлаа. Survival Stage шатанд Монгол улсаас IHC Esports болон NB Esports багууд тоглолтоо хийв. Нийт оноогоор 24 багаас 16 баг цааш Last Chance шатруу шалгарна.


Эхний өдөр Монгол улсаас IHC Esports баг тоглолтоо хийлээ. Тэд эхний өдөр нэг Chicken Dinner-тэйгээр 6-р байраар дууслаа. Нөгөө талд Бразил улсын INFLUENCE RAGE баг 77 оноотойгоор хүснэгтийн тэргүүн эгнээнд байрласан байв.


Хоёрдох өдөр NB Esport баг тоглолтоо хийж өөрсдөдөө 30 оноо халааслан 16-р байраар эл өдрийг төгсгөсөн бол Франц улсын MadBulls баг онцгойрон тэргүүллийг авсан билээ.


Сүүлийн өдөр NB Esports болон IHC Esports багууд тоглолтоо хийн IHC Esports багийн хувьд 7-р байраар Survival Stage шатыг амжилттай дуусгаж цааш Last Chance шатанд шалгарч чадсан бол NB Esports багийн хувьд анхны дэлхийн аваргын тайзан дээрх тэмцээн өндөрлөлөө.


Last Chance

Last Chance шатанд Survival Stage шатнаас шалгарсан 16 баг 2 өдрийн нийт 12 тоглолт тоглоно. Үүнээс нийлбэр оноогоор шилдэг 5 баг цааш Турк улсын нийслэл Истанбул хотод болох Grand Final шатанд оролцох эрхийг авах билээ.


Эхний өдөр IHC Esports багийн хувьд 43 оноотойгоор 6-р байраар өндөрлүүлсэн бол Тайланд улсын FaZe Clan баг хүснэгтийг тэргүүн байрыг өөрсдийн болгосон байлаа.


Сүүлийн өдөр бол багуудын хувьд цааш явах уу, гэртээ харих уу гэдгийг шийдэх чухал үе байлаа. Ялангуяа эхний 9 байранд байрлаж байгаа багуудын хувьд хэн ч эрхийг авж болохоор онооны зөрүүтэй байлаа.


IHC Esports багийн хувьд эхний 5 тоглолтын байдлаар төдийлөн сайн оноо цуглуулж чадалгүй хүснэгтийн 9-р байранд байрлаж байлаа. Сүүлийн тоглолт бүхнийг шийдэх чухал үе 4-өөс 9-р байранд байрлаж буй багуудад ирэв. Энэ үед IHC Esports багийн хувьд маш гайхал тоглолтыг үзүүлэн 13 kill-тэй Chicken Dinner идэж хасагдах аюулаас аврагдан Grand Final-д орох эрхээ баталгаажуулж чадлаа.


Нийтлэлийг: Pani


141 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


Recent Posts

bottom of page