top of page

Smurfing- ийн эсрэг арга хэмжээ авч эхэллээ.

Сүүлийн саруудад Dota тоглогчдын дунд эрчээ авч байгаа 90 мянган smurfing хаягуудыг устгалаа.

Smurfing хаягууд нь MMR оноо өндөртэй тоглогчидтой тоглохгүйгээр бага оноотой тоглогчидтой тоглохын тулд үүсгэдэг хаяг бөгөөд тоглож байх явцдаа хууран мэхлэх, тоглоомын дундуур орхиж гарах, цахим орчинд зохисгүй байх зэрэг үйлдлүүд үзүүлдэг.


Хамгийн гол нь эдгээр “хуурамч хаягууд”-ийн жинхэнэ тоглогчдыг олж тэднийг түр хугацаагаар хааж, ёс зүйн оноог нь доошлуулах, бүр мөсөн хаах, зэрэг хариуцлага тооцох юм байна.

Саяхан гаргасан THE SUMMER CLIENT UPDATE-д дурдсанаар “Тоглогчдын ёс зүйн байдалд өгөх үнэлгээнд өөрчлөлт оруулах, үнэлгээний шалгаруудыг илүү олон болгох, Dislike товч нэмж toxic тоглогчтой дахин тоглох магадлалыг бууруулах зэргээр өөрчлөлт оруулсан. Мөн мэдээлэл хийхэд Toxic Chat, Toxic Voice, Smurfing, Griefing, Cheating, Role Abuse сонголтуудыг нэмээд зогсохгүй, мэдээлэл хийсэн хүндээ хариу заавал өгдөг болжээ.

Dota бол тоглогчид ур чадвараараа тэгш өрсөлдөх талбар. Энэ нь бидний тоглоомыг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгодог. Хэрвээ хэн нэгэн тоглогч smurfing хийж байвал бидэнд мэдэгдээрэй. Ингэснээр хууран мэхлэхийн эсрэг бид хамтдаа байж, бидний ажил үр дүнтэй болно” гэжээ.

Comments


Related Posts

bottom of page