top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Skyesports байгууллага 2025 оны тэмцээний хуваариа зарлаж байна

CS2 төрлийн дөрвөн тэмцээнийг 1.75 сая долларын шагналын санд багтаана гэж Skyesports байгууллага 2025 оны төлөвлөгөөндөө тусгажээ. Үүнд Tier 1 зэрэглэлийн гурван арга хэмжээ, Tier 2 зэрэглэлийн нэг арга хэмжээг зохионо.

Энэтхэг, Европ, Америк, Азийн бусад орнуудад Нээлттэй Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах болно.

Skyesports байгууллага 2025 оны Үндсэн тэмцээнүүдийг Энэтхэг улсад LAN-гаар зохионо.

Tier 2 түвшний тэмцээн

Skyesports Souvenir 2025: 2025.2.17-23-нд, шагналын сан $250,000; Tier 2)

  • Skyesports Souvenir 2025 тэмцээний хувьд нээлттэй сонгон шалгаруулалт явагдахгүй.

  • Skyesports Souvenir нь 12 баг оролцох, онлайн хаалттай сонгон шалгаруулах тэмцээн (2025 оны 1-р сарын 20-оос 26-ны хооронд) болон үндсэн тэмцээн зэрэг хоёр үе шаттайгаар явагдана.

  • Global VRS чансааны эхний 9-р байраас хойш, 12 баг урилгаар оролцоно.

  • Эхний дөрвөн байрыг эзэлсэн багууд Үндсэн тэмцээнд шууд оролцох эрхтэй.

  • Үлдсэн найман баг нь Европын сервер дээр байрлах онлайн хэлбэрээр Үндсэн тэмцээний бусад дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө.

  • Онлайн хаалттай сонгон шалгаруулалтын оролцож байгаа, Европт байрлаагүй багуудад Европ эсвэл ойр орчмын бүс нутгууд руу аялах, байр, хоол унд, сургуулилт хийх зардлаар хангана.

Skyesports Souvenir 2025 тэмцээний нийт шагналын сан 250,000 ам.доллар бөгөөд үүнийг дараах байдлаар хуваана.

  • 1-р байр: 100,000 доллар

  • 2-р байр: 50,000 доллар

  • 3-р байр: 35,000 доллар

  • 4-р байр: 25,000 доллар

  • 5-6-р байр: тус бүр 12500 доллар

  • 7-8-р байр: тус бүр 7500 доллар

Tier 1 түвшний гурван тэмцээн
  • Skyesports Masters 2025: 2025.5.26-6.1-нд ($500,000 Tier 1)

  • Skyesports Championship 2025: 2025.9.15-21-нд ($500,000; Tier 1)

  • Skyesports World Tour 2025: 2025.11.10-16-нд ($500,000;  Tier 1)

Тэмцээний тухайд

  • Эдгээр арга хэмжээнүүд нь ижил форматтай байх бөгөөд бүгд Европ, Америк, Энэтхэг, Азийн бусад орнуудад нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

  • Нээлттэй сонгон шалгаруулах тэмцээн онлайнаар явагдана.

  • Шалгаруулалт бүрт нэг хасагдах журмаар өрсөлдөх 256 баг оролцох боломжтой.

  • Шөвгийн 16-аас хойшхи Bo3 форматаар тоглоно. Үүнээс өмнөх тоглолтууд Bo1 форматаар явагдана.

  • Бүс тус бүрийн нээлттэй сонгон шалгаруулалтын ялагч нь Хаалттай сонгон шалгаруулалтад доод талын (lower seed) байр эзэлнэ.

  • Хаалттай сонгон шалгаруулалтад нийт 16 баг (VRS 1-16-р байр) урилгаар оролцоно.  Эхний дөрвөн байр эзэлсэн баг нь үндсэн тэмцээнд шууд оролцох болно.

  • Үлдсэн 12 баг нээлттэй сонгон шалгаруулалтын 4 багийн хамт Хаалттай сонгон шалгаруулалтад оролцоно.

  • Эдгээр 16 багийг VRS зэрэглэлд үндэслэн тус бүр 8 багтай хоёр бүлэгт хуваана.

  • Онлайн хаалттай сонгон шалгаруулалтын хувьд Европт сургуулилт хийхгүй байгаа багийг Европ эсвэл ойр орчмын бүс нутгууд руу аялах, байр, хоол унд, сургуулилтын зардлаар хангана.

1-р түвшний тэмцээний нийт шагналын сан 500,000 доллар байх бөгөөд үүнийг дараах байдлаар хуваана.

  • 1-р байр: 200,000 доллар

  • 2-р байр: 100,000 доллар

  • 3-4-р байр: тус бүр 60,000 доллар

  • 5-8-р байр: тус бүр 20,000 доллар

Бусад тодруулга
  1. Шагналын сан нь 2025 онд Skyesports-аас эрэмбэлсэн арга хэмжээнд оролцох багуудын цорын ганц урамшуулал байх болно.


  2. Skyesports байгууллага нь аялал, байр, хоол хүнс зэргийг хариуцна. Онлайн хаалттай сонгон шалгаруулалтын хувьд Европт сургуулилт хийхгүй байгаа багийг Европ эсвэл ойр орчмын бүс нутгууд руу аялах, байр, хоол унд, сургах баазын зардлаар хангана.


  3. Жагсаалтын эрх: Урилгын огноонд жагсаалтад байгаа тамирчдын гурваас доошгүй нь мөн жагсаалтад багтсан тохиолдолд л шууд VRS урилгаар тэмцээнд оролцох эрхтэй. Хэрэв ямар нэгэн нэрсийн жагсаалтад оролцох боломжгүй эсвэл шууд VRS урилгад оролцохоос татгалзвал урилгыг VRS-ийн жагсаалтад байгаа дараагийн багт шилжүүлнэ.


  4. Визний шаардлага: Тоглогч (ид) заасан хугацаанд шаардлагатай визээ авч чадаагүй тохиолдолд бүртгэлтэй сэлгээний тоглогчдод боломж олгоно. Хэрэв Жагсаалтын эрх олгох дүрмийг хангаж чадахгүй бол урилгыг VRS жагсаалтын дараагийн багт шилжүүлнэ.


  5. Шударга байдлын дүрэм: Хэрэв аль нэг тоглогч(ууд) нь Valve-аас хориглогдсон эсвэл хууран мэхлэлт, ёс бус үйлдэл болон бусад зөрчил гаргасан бол Skyesports багаас тухайн тоглогчийг солих шаардлага тавина. Жагсаалтын эрх олгох дүрмийг хангаж чадахгүй бол урилгыг VRS жагсаалтын дараагийн багт шилжүүлнэ.


Skyesports байгууллага 2025
The MongolZ баг 2024 оны тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан.

Comments


Recent Posts

bottom of page