top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Skyesports Championship 2024 тэмцээнд The MongolZ баг 2-р байрт орж, $70,000 шагнал авчээ

Энэтхэг улсын Мумбай хотод болсон Skyesports Championship тэмцээнд The MongolZ баг хоёрдугаар байрт орж, $70,000 шагнал авлаа.

Тоглолтын явц

Play Off шат

Аваргын төлөөх тоглолт

Франц улсын 3DMAX баг Монгол улсын The MongolZ багийг 2:0 харьцаатай хожиж аваргын цомыг авлаа.

  • Эхний тоглолт Anubis map 3DMAX 13:4 The MongolZ

  • Дараагийн тоглолт Ancient map 3DMAX 13:5 The MongolZ



Хасагдах шатны тоглолт

·      Монгол улсын The MongolZ баг Орос улсын AMKAL багийг 2-0 (Dust 13:7; Inferno 13:11) харьцаатай буулган авч тэмцээний дараагийн шатанд

·      Франц улсын 3DMAX баг Финланд улсын ENCE багийг 2-0 (Dust 13:5; Ancient 13:11) харьцаатай буулган авч тэмцээний дараагийн шатанд шалгарлаа.

Шөвгийн дөрвийн тоглолт

·      Монгол улсын The MongolZ баг Турк улсын ETERNAL fire  багийг 2-0 (Ancient 13:8; Dust2 13:4) харьцаатай хожиж аваргын төлөө тоглох эрхээ авлаа.

·      Франц улсын 3DMAX баг Орос улсын Aurora gaming багийг 2-1 (Inferno 13:9; Nuke 10:13; Anubis 13:11) харьцаатай хожиж аваргын төлөө тоглох эрхээ авлаа.

Хэсгийн шат

Skyesports Championship тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, Eternal Fire, Aurora Gaming багууд Play Off шатны шөвгийн дөрөвт шууд тоглох бол, The MongolZ, 3DMAX, ENCE, AMKAL esports багууд үлдсэн хоёр эрхийн төлөө өрсөлдсөн юм.

The Mongolz багийн тоглолтууд

·      True Rippers багтай Ancient map дээр тоглон 5:13 оноогоор хожсон.

·      PARIVISION багтай Mirage map дээр тоглон 13:11 оноогоор хожигдсон.

·      ENCE багтай Mirage map дээр тоглон 13:5 оноогоор хожсон.

·      BLEED esports багтай Mirage map дээр тоглон 13:11 оноогоор хожигдсон.

·      Aurora gaming багтай Ancient map дээр тоглон 4:13 оноогоор хожсон.

·      Ийнхүү The MongolZ баг хэсгийн шатнаас 3:2 харьцаагаар Play Off шатанд шалгарлаа.



Тэмцээний байр

  • 3DMAX (1-р байр $120,000)

  • The MongolZ (2-р байр $70,000)

  • Eternal Fire (3-4-р байр $35,000)

  • Aurora Gaming (3-4-р байр $35,000)

  • ENCE (5-6-р байр $15,000)

  • AMKAL esports (5-6-р байр $15,000)

Тэмцээний дамжуулалт

Тэмцээний монгол хэл дээрхи шууд дамжуулалтыг YouTube платформын META gaming суваг дээр 5 өдрийн турш, нийт 17 цаг нэвтрүүлж давхардсан тоогоор 570 мянган гаруй хүн үзжээ.

3DMAX багийн бүрэлдэхүүн

·      Lucas “Lucky” Chastang

·      Thomas “Djoko” Pavoni

·      Pierre “Ex3rcice” Bulinge

·      Bryan “Maka” Canda

·      Filip “Graviti” Branković

·      Damien “wasiNk” Dufour (Coach)

The MongolZ багийн бүрэлдэхүүн

·      Garidmagnai “bLitz” Byambasuren

·      Sodbayar “Techno4K” Munkhbold

·      Usukhbayar “910” Banzragch

·      Ayush “mzinho” Batbold

·      Azbayar “Senzu” Munkhbold

·      Erdenedalai “maaRaa” Bayanbat (Coach)   Тэмцээний үеэр болсон асуудлууд

Тэмцээн эхний өдрөөс эхлэн бүтэлгүйтэж, зохион байгуулалтын талаар нэлээд их шүүмжлэл цахим ертөнцөд өрнөлөө. Товчхон дурдвал:

·      эхний өдөр тэмцээн болж байгаа буудал нь 10 компьютер ажлуулах цахилгаан үүсгэвэр байхгүй

·      тэмцээний компьютерүүдийн  брэнд, марк, бусад үзүүлэлт нь өөр байсан

·      тэмцээний эхний шат нь буудлын өрөөнөөс online тоглосон

·      тэмцээний ширээ, сандал нь бохир байсан зэрэг юм.

·      эхний тоглолт (The MongolZ vs True Rippers) үеэр техникийн асуудал гарч, цаг гаруй завсарлаж, хоёр багийн тоглолтыг дуусгаад, дараагийн өдөр үйргэжлжүүлэхээр болсон билээ.

·      зохион байгуулалтын талаар гомдол мэдүүлж байсан  Betboom баг тэмцээнээ завсарласан юм.


Тэмцээний ерөнхий мэдээлэл

Тэмцээний хугацаа: 2024 оны 7-р сарын 23-28-нд

Тэмцээний байршил: Энэтхэг улсын Мумбай хот

Тэмцээний шагналын сан: 300,000 америк доллар

Тэмцээний формат:

Хэсгийн шат

o   Тойргийн журмаар тоглоно.

o   Хэсэг бүр 6 багтай.

o   Бүх тоглолтууд Bo1 байна.

Хэсэг тус бүрээс эхний гурван байр эзэлсэн баг плэй-оффт шалгарна.

o   Хэсгийн ялагчид хагас шигшээд шалгарна.

o   Хэсгийн 2-р байрт шалгарсан багууд шөвгийн наймд дээд хэсэгт шалгарна.

o   Хэсгийн 3-р байр эзэлсэн багууд Шөвгийн наймд доод хэсэгт шалгарна.

Плей-офф шат

o   Нэг хожигдвол тэмцээнээс хасагдана.

o   Бүх тоглолтууд Bo3 байна.

Тэмцээний оролцогч багууд:

1.     The MongolZ

2.     Eternal Fire

3.     3DMAX

4.     Aurora Gaming

5.     ENCE

6.     AMKAL esports

7.     BLEED esports

8.     DMS

9.     PARVISION

10.  Revenant Esports

11.  True Rippers


Skyesports байгууллагын тухай

Тэмцээн зохион байгуулагч SkyEsports байгууллага нь 2018 онд үүсгэн байгуулагдсан, Энэтхэг улсын булан тохио бүрд байгаа тоглогчид, тамирчдад хүрч, тэднийг мэргэжлийн тамирчин болоход туслах зорилготой бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Өмнөд Азид үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Зохион байгуулагч байгууллагын хувьд

  1. Skyesports league

  2. Skyesports Championship

  3. Grand Slam

  4. Skyesports Pro League

  5. Skyesports SEA Championship

  6. Skyesports Streamers Showdown

  7. Skyesports Souviner

  8. Skyesports Masters зэрэг тэмцээн, лигтэй.

Skyesports Championship тэмцээнийг 2019 оноос эхлэн 5 дахь удаагаа зохиож байна. Championship 2023 оны 11-р сард явагдах гэж байсан оловч тоходорхой хугацаагаар хойшилж байжээ.

Comments


Recent Posts

bottom of page