top of page
Writer's pictureSase The Netrunner

Багууд 15'000'000$-г хуваахаар Riyadh Masters - г зорьлоо!

| Нийтлэлийг: SaseTheNetrunner |

Riyadh Masters, Dota2
Riyadh Masters, Source: Gosugamers

Энэ сарын 19-нөөс 30-ний хооронд Саудын Араб улсын Рияд ( Riyadh ) хотноо зохиогдох олон улсын Электрон спортын их наадам болох Gamers8 - н Dota2 төрөл Riyadh Masters нь TI - н шагналын сантай бараг тэнцэхүйц буюу нийт 15 сая долларын төлөө өрсөлдөх юм.


Өмнө жилийн уг тэмцээний аваргын цомыг PSG.LGD баг өргөж 4 сая долларын шагналыг хүртэж байсан
Riyadh Masters
Riyadh Masters, Source: Gosugamers

Энэ жилийн Riyadh Masters тэмцээнд багууд маш их ач холбогдол өгөх нь тодорхой бөгөөд нилээд ширүүн тоглолтууд болох төлөвтэй байна. Нийт 15 сая доллар гэдэг бол бага мөнгө биш бөгөөд энэ жилийн TI - н шагналын санг ч давж магадгүй гэж Dota2 сонирхогчид харж байгаа. Учир нь 2022 оны TI - н шагналын сан 18 сая доллар байсан ба энэ жил Valve - н зүгээс Battle Pass гаргахгүй гэж мэдэгдсэн нь энэ жилийн TI - н шагналын сан төдийлөн өндөр байж чадахгүй гэж тооцооллоход хүргэж байгаа юм.


Нийт 20 баг тэмцээнд оролцоно:


Gaimin Gladiators баг DreamLeague S19, S20-уудад дарааллан түрүүлснээр уригдах болзлоо баттай хамгаалсан бол BetBoom Team DreamLeague S20 - н 2-р байраар шууд урилгыг хүлээж аваад байгаа.


Харин Quest Esport - н хувьд Riyad Masters 2023 MENA сонгон шалгаруудалтанд Team Secret багийг буулган авч тус тэмцээнд уригдсан байна.


Зохион байгуулагчдын зүгээс 6 багийг DreamLeague - д үзүүлсэн амжилтаар нь үнэлж тус тэмцээнд урьсан бол үлдсэн 11 багийг EPT Ranking буюу ESL Pro Tour Ranking System - с тодруулсан юм. EPT ranking веб хуудсыг үзэх.


Riyad Masters Teams
Riyad Masters Teams, Source: Twitter


Play-in шат ( 19 -нөөс 20-ний хооронд ):

  • 6 баг бүхий 2 групп-д хуваана.

  • Бүх тоглолт BO2

  • Өндөр оноотой 2 баг Group Stage рүү шалгарна

  • Бага оноотой 4 баг эсрэг группын 4 багтай тоглоно ( Хожсон нь Group Stage рүү шалгарна, Хожигдсон нь хасагдана. )

Dota2, Riyadh Masters
Source: Liquipedia

Group Stage шат ( 21-нээс 24-ний хооронд ):

  • 8 баг бүхий 2 групп-д хуваана.

  • Бүх тоглолт BO2.

  • Өндөр оноотой 4 баг Playoffs-н Upper Bracket - с тэмцээнийг үргэлжлүүлнэ.

  • 5 болон 6-р байранд орсон багууд Playoffs-н Lower Bracket - с тэмцээнийг үргэлжлүүлнэ.

  • Бага оноотой 2 баг хасагдана.

Dota2, Riyadh Masters
Source: Liquipedia
TBD - To Be Decided буюу Play-In шатнаас шалгарах багуудын slot.


Playoffs шат ( 25-наас 30-ны хооронд ):

  • Double Elimination bracket ( Upper, Lower Bracket format )

  • Бүх тоглолт BO3

  • Grandfinals BO5

Шагналын сан:

  • 1-р байр: 5'000'000$

  • 2-р байр: 2'500'000$

  • 3-р байр: 1'700'000$

  • 4-р байр: 1'200'000$

  • 5 , 6-р байр: 800'00$

  • 7, 8-р байр: 500'000$

  • 9 - 12-р байр: 300'000$

  • 13, 14-р байр: 200'000$

  • 15, 16-р байр: 100'000$

  • 17 - 20-р байр: 50'000$


By The Way:

Сауды Араб улс нь Riyadh хотыг олон улсын Esport - н төв хот болгох зорилготой ба тун удахгүй Esport City - н нээлтийг хийхээр төлөвлөөд байгаа тул Gamers8 арга хэмжээг зохион байгуулж байна.

108 views0 comments

Comentarios


Recent Posts

bottom of page