top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Riot Games, Garena – гийн хамтын ажиллагаа дуусгавар боллоо.

Үүнийг 2022.11.10-нд бичжээ.

League of Legends, Teamfight Tactics тоглоомуудын хөгжүүлэгч Riot Games, Garena - аас тухайн тоглоомуудын эрхийг буцаан авч байгаагаа мэдэгдлээ.


League of Legends (LoL), League of Legends: Wild Rift, Teamfight Tactics (TFT), VALORANT, Legends of Runeterra тоглоомуудыг хөгжүүлсэн Riot Games компани энэ тухайгаа 11 сарын 9-нд зарласан нь Зүүн Өмнөд Ази, Ази, Номхон далайн бүсийн орнуудын тоглогчдын хувьд маш том өөрчлөлтийг авчирч байна.

Ингэснээр тэд өөрсдийн хөгжүүлсэн тоглоомоо аль нэгэн платформоор дамжуулалгүйгээр өөрсдөө бүх эрхийг авна гэсэн үг юм.


“Taiwan Mobile” хэмээх шинэ салбарыг Тайванд, “VNGGames” хэмээх шинэ салбарыг Вьетнам улсад байгуулна. Garena-тай хамтарсан арав гаруй жилийн хугацаанд өөрийн гэсэн коммьюнитиг бий болгож, шилжилт хийх суурийг тавьжээ. Тайланд, Индонез, Филлипин, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад салбараа нээж байгаа нь дэлхийн хэмжээний тоглогч болох боломжийг нээж байна. Ази, Номхон далайн бүсийн орны тоглогчид LOL, TFT төрлийн тоглоомуудыг Riot Games-ийн өөрийнх нь платформ дээр тоглоно. Энэхүү шилжилт дараах байдлаар явагдана.

  • 2023 оны 1-р сараас эхлэн бүх Garena дээрх LOL хаягнууд хүчингүй болно.

  • 2022.11.18-аас эхлэн хаягийн шилжилт явагдана.

  • Тоглогчийн эзэмшиж байсан дижитал хэрэгслүүд, ур чадварын түвшин, оноо зэрэг нь хадгалагдана.

  • Хаягнууд бүрэн гүйцэд шилжиж дууссаны дараа тоглогчдыг дэмжсэн, урамшуулсан олон арга хэмжээнүүд явагдана.

Уг Garena платформын хувьд Сингапурын Garena компаниас хөгжүүлсэн албан ёсны програм нь байсан. Одоо Garena нь Sea Limited компанийн мэдэлд байдаг бөгөөд бидний тухайн үеийн мэдэх платформ гэхээсээ илүү өөр өргөн цар хүрээтэй ажлуудыг хийдэг болсон. Үүний тод жишээ нь одоо дэлхий нийтийг байлдан дагуулж буй утасны тоглоомуудын нэг болох Arena of Valor юм. 2010 онд Riot Games, Garena-д League of Legends тоглоомын бүх эрхийг Зүүн Өмнөд Азийн бүсийн хувьд өгч байжээ, 2019 онд LOL тоглоомын 10 жилийг маш өргөн хүрээнд тэмдэглэж, LOL, TFT тоглоомыг Азийн бүсэд олон тоглогчтой болоход мх хувь нэмэр оруулсан ч тоглогчдын цахим орчин дахь аюулгүй байдал, мөнгө санхүү, төрөл бүрийн вирус гээд асуудлууд ч их хэмжээгээр байлаа.


 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

2 views0 comments

コメント


Recent Posts

bottom of page