top of page
728x90.gif

Redd+E – Asian Champions League 2025-ын албан ёсны медиа түншээр зарлагдлаа

Writer: Masha MnnMasha Mnn
Asian Champions League (ACL) 2025 нь Esports World Cup (EWC) 2025-ын Азийн бүсийн шалгаруулалт юм. Уг тэмцээний албан ёсны медиа түншээр Сингапурт төвтэй Redd+E Pte Ltd компани 3-р сарын 21-нд зарлагдлаа.
Asian Champions League 2025

Hero Esports-ийн зохион байгуулж буй ACL 2025 нь олон төрлийн тоглоом багтаасан тэмцээн бөгөөд ялагч багууд EWC 2025-д шууд оролцох эрхтэй болно. Тэмцээнд дараах тоглоомууд багтаж байна:

  • Dota 2, Counter-Strike 2, League of Legends, VALORANT, Honor of Kings, Street Fighter 6, Teamfight Tactics, Crossfire, Delta Force.

ACL 2025-ын шигшээ тоглолтын хуваарь

ACL 2025 нь олон хэл дээр шууд дамжуулагдах бөгөөд тэмцээний шигшээ тоглолтууд 5-р сарын 16-18-нд болно.

  • 5-р сарын 16: Dota 2, Counter-Strike 2

  • 5-р сарын 17: League of Legends, Street Fighter 6, Crossfire

  • 5-р сарын 18: VALORANT, Honor of Kings, Teamfight Tactics, Delta Force

Redd+E компани нь ACL 2025-ын Ази дахь бүх тоглоомын медиа эрхийг хариуцна.

Redd+E-ийн мэдэгдэл

Redd+E компанийн гаргасан мэдэгдэлд:

“Энэхүү түншлэл нь ACL-ыг илүү олон үзэгчдэд хүргэх, Азийг цахим спортын гол төв гэдгийг бататгах зорилготой” гэж онцолжээ.

Мөн ACL нь Азийн шилдэг тоглогчдыг олон улсын тавцанд гарах боломжийг бүрдүүлж, Esports World Cup зэрэг дэлхийн тэмцээнд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх тэмцээнүүдийн нэг билээ.

Хамтын ажиллагааны талаар ACL-ийн Гүйцэтгэх Захирал Jonny Wang Бид Redd+E-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь манай дижитал контентын шинэчлэл болон Redd+E-ийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан технологийг нэгтгэж, дараагийн үеийн шууд дамжуулалтын технологиор илүү сонирхолтой тэмцээнүүдийг хүргэх боломж олгоно” гэжээ.

EWC 2025 тухай

ACL 2025 нь EWC 2025-ын албан ёсны Азийн шалгаруулалт байх бөгөөд энэ нь 2025 оны цахим спортын хамгийн том үйл явдлуудын нэг болох юм.

Esports World Cup 2025 нь 7-р сарын 7-ноос 8-р сарын 24 хүртэл Саудын Арабын Рияд хотод зохиогдоно.

EWC 2025-д багтсан тоглоомууд:

  • Dota 2, League of Legends, Counter-Strike 2, VALORANT, Mobile Legends: Bang Bang, Honor of Kings, Call of Duty: Warzone, Call of Duty: Black Ops 6, PUBG Mobile, PUBG Battlegrounds, Street Fighter 6, Tekken 8, Overwatch 2, Apex Legends, Rainbow Six Siege, Teamfight Tactics, FATAL FURY: City of the Wolves, Free Fire, Crossfire, Rocket League, EA Sports FC 25, Rennsport.

  • Шатар (Chess) нь анхны цахим спорт биш төрөл болон нэмэгдсэн.

EWC 2025-ын Club Championship системийн дагуу багууд тоглолт бүрээс оноо цуглуулж, хамгийн өндөр оноотой баг "EWC Club Champion" болно.

2024 оны анхны EWC-д 200 клуб, 1,500 тоглогч, 100 гаруй орны тамирчид 21 тоглоомын 22 тэмцээнд оролцож, 60 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдсөн.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page