top of page
728x90.gif
Writer's pictureMasha Mnn

Razer компани CES 2025 арга хэмжээний үеэр AI esport дасгалжуулагч төслийг танилцууллаа

Тоглоомын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ алдартай Razer компани өөрийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох AI esports дасгалжуулагч төслөө танилцууллаа.
Project AVA

“Project AVA” хэмээн нэрлэгдсэн уг концепцийг CES 2025 арга хэмжээний үеэр олон нийтэд хүргэсэн бөгөөд үүнийг компани "тоглоомын төгс AI туслах" хэмээн тодорхойлжээ.

Project AVA-ийн гол функц нь хиймэл оюун ухаан (AI) ашиглан тоглогчдод бодит цагийн мэдээлэл, шинжилгээ өгөхөд оршино. Razer-ийн мэдээлснээр, уг систем нь Team Razer багийн дасгалжуулагчид болон тоглогчдын өгөгдөлд үндэслэн бодит цагийн зөвлөмж өгөх боломжтой юм.

Тоглолтын дараах тайлан нь тоглогчийн үзүүлэлтийг дүгнэж, сайжруулах шаардлагатай хэсгүүдийг онцлох байдлаар хувийн зөвлөгөө өгөх боломжтой.

Team Razer нь Movistar KOI (өмнө нь MAD Lions KOI), TALON зэрэг багууд, мөн Apex Legends-ийн тоглогч Eric ‘Snip3down’ Wrona болон VALORANT-ийн тоглогч Zachary ‘zekken’ Patrone зэргээс бүрддэг.

Esports дасгалжуулагчийн хажуугаар Project AVA нь AI тоглоомын гарын авлагыг багтаах ажээ. Энэхүү гарын авлага нь тоглогчдод пазл, босс, даалгавар зэргийг шийдвэрлэхэд туслах мэдлэгийн сантай юм.

Мөн Project AVA нь тоглогчийн PC тохиргоог оновчтой болгох чадвартай. Razer-ийн мэдээлснээр, AI систем нь тоглогчийн PC-ийн үзүүлэлт болон тоглоомын хүссэн тохиргоонд үндэслэн шинжилгээ хийж, сайжруулалт хийх болно. Үүнээс гадна техник хангамж, программ хангамж, фирмвэйрийн хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдийг шалгана.

Razer-ийн энэхүү төслийн тайлбараас үзэхэд, Project AVA-г Razer-ийн AI тоглоомын баг бүтээсэн бөгөөд дүрсний шинжилгээ, олон төрлийн өгөгдөл (нийтийн API гэх мэт) ашигладаг байна.

Сонирхолтой нь, Project AVA-г зөвхөн тоглогчдод бус, тоглоом хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгсэл болгон хөгжүүлсэн гэж Razer онцолсон байна.

Razer-ийн FAQ дээр дараах зүйлсийг дурджээ:

“Project AVA-г Razer-ийн AI тоглоомын баг тоглоом хөгжүүлэгчид болон тоглогчдод зориулан хөгжүүлсэн. Энэ нь тоглоом хөгжүүлэгчдэд гарын авлага, зааварчилгаа болон бусад зүйлд ашиглах боломжтой бол, тоглогчид бүх төрлийн тоглоомд дасгалжуулагч болон оновчлолын хэрэгсэл болж ажиллах юм.”

Razer энэ оны сүүлээр Project AVA-д зориулсан бета туршилт эхлүүлэхээ мэдэгдсэн.

Project AVA-гийн хамт Razer компани дулаан болон хөргөлтийн тохиргоотой Razer Mesh Gaming Chair болох Project Arielle, мөн хамгийн нимгэн Razer Blade 16 зөөврийн компьютерыг танилцуулсан байна.


17 views0 comments

Related Posts

See All

Commentaires


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
bottom of page