Razer компани "League of Legends"-н нэрт тоглогч, esports-ийн домогт тамирчин Lee "Faker" Sang-Hyeok-тэй хамтран бүтээсэн Razer Viper V3 Pro Faker Edition тусгай хувилбарын хулганаа албан ёсоор худалдаанд гаргалаа.

Энэхүү хулгана нь тод улаан өнгөтэй бөгөөд "Faker"-ийн "Unkillable Demon King" хочийг илтгэсэн дизайнтай юм. Уг хулган одоогийн байдлаар £179.99 (€189.99)-р зарагдаж байна.
Razer-ийн веб сайтад мэдээлснээр, хоёрдугаар сарын 20-ноос эхлэн худалдан авсан эхний 500 хэрэглэгчид "Faker"-ийн загвартай pad бэлэглэж байгаа аж.
Faker-ийн ялалт ба Razer-н хамтын ажиллагаа
Өнгөрсөн жил болсон "League of Legends" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Faker" түрүүлсний дараа Razer компани энэхүү хулганыг түүний esports дахь түүхэн амжилтыг тэмдэглэх зорилгоор бүтээжээ.
"Faker" нь 5 удаагийн дэлхийн аварга, 10 удаагийн LCK аварга болсон бөгөөд олонх хүмүүс түүнийг esports-ийн хамгийн агуу тоглогч гэж үздэг.
Razer болон "Faker"-ийн хамтын ажиллагаа 2015 оноос эхэлсэн бөгөөд тэрээр өмнө нь Razer DeathAdder V3 Pro загварын хулганыг хэрэглэдэг байсан. Razer-аас мэдээлснээр, "Faker" өнгөрсөн жилээс Viper V3 Pro хулгана хэрэглэж эхэлсэн бөгөөд энэхүү хулгана нь Focus Pro 35K Optical Sensor Gen-2 мэдрэгчээр тоноглогдсон тул нарийвчлал өндөртэй байжээ.
"Faker" болон Razer компанийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээг хоёрдугаар сарын 25-нд Сингапур дахь Razer-ийн төв байранд хийхээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна.

Faker-ийн алдартай брэндүүдтэй хамтран ажилласан түүх
"Faker"-ийн esports-д үзүүлсэн амжилтууд нь түүнийг олон брэндүүдтэй хамтран ажиллах гарц болсон. Өнгөрсөн жил тэрээр Stealer брэндтэй хамтарч тусгай загварын нүдний шил, VANDYTHEPINK дизайнертай хамтран Secretlab-ийн сандал гаргасан юм.
Razer бол esports болон тоглоомын салбар дахь гол брэндүүдийн нэг бөгөөд зөвхөн "Faker"-тай төдийгүй, 2024 онд Movistar KOI (хуучнаар MAD Lions KOI), TALON Esports, Valorant-ийн тоглогч Zachary "zekken" Patrone зэрэг баг, тоглогчидтой хамтран ажиллахаа зарласан байна.
Comments