top of page
Writer's pictureAriunzayat Yunren

PUBGM Super League тэмцээнд Монгол улсын 6 баг оролцож байна

PUBGM Super League-ийн Төв болон Өмнөд Азийн бүсийн хаврын тэмцээнд манай улсын таван баг, Монгол залуусын удирддаг нэг баг оролцож байна.

Монгол улсын баг, байгууллагууд

1. IHC esports (2023 оны дэлхийн аварга. Zeus баг байх үедээ 2021 оны дэлхийн аваргын 3-р байр)

Х.Хүсэлбаатар “Alex” 

Б.Билгүүн   “Godless”

Б.Золбоот “Zyol”

Б.Батбагана “DEMO”

Н.Дулаанжаргал “Abely” 

 

2. Stalwart esports (2023 оны дэлхийн аваргын 2-р байр. Энэ оны 4-р сард шинэ бүрэлдэхүүнээ зарласан.)                                                     

Т.Нямсүрэн “LEO”    

Б.Билгүүтэй “Skryyy” 

“Crita”                                                                      

“Fearless”                                                            

“Kirito


3. 4Merical Vibes  (2023 оны дэлхийн аваргын 4-р байр)            

О.Бат-Эрдэнэ “APEX”            

Н.Даваажаргал “B4RON”

Д.Ууганбаяр “DOK”                   

А.Амгалан “REFUS”                  

Б.Баярт “AERO” 

Images: PUBGM News Update Nepal


4. Falcons Force (2023 оны дэлхийн аваргын 2-р байрт эзэлж байсан тамирчид энэ багт орсон)

Г.Сүхбат “Action”                        

Б.Тэнгис “ICY”                                

Нүрзэд “NIRZED”                       

А.Бүрэнбаяр “TOP” 

Ж.Батхүрэл “Senator” дасгалжуулагч

 

5. Stronger esports

“Ruby”

“Hopeless”

“East”

“Ferhard”

“SP1KE”

 

6. WAOW Esports баг.

 Пакистан улсаас ААШТ-д оролцох эрхээ авсан "Guts and Glory esports" багийг цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "WAOW GG" компани авсан. WAOW Esports багийн зохион байгуулалтын албанд М.Зэлмэ, Ц.Тужманлай зэрэг Монгол залуус ажиллаж байна.


Images: PUBGM News Update Nepal


Тэмцээний шууд дамжуулалтыг esportsnews.mn-ээс санаачилсан Women in Esports төслийн оролцогч Caster Munzu-гийн сувгаар хүлээн авч үзнэ үү.
Тэмцээний формат

Лигийн тоглолт : 2024 оны 5-р сарын 22-оос 6-р сарын 9 хүртэл

Нийт 20 баг өрсөлдөнө.

·      Тэмцээнд урилгаар 7 баг  (Өмнөд Азиас 1, Пакистанаас 1, Төв Азиас 5)

·      Өмнөд Азийн сонгон шалгаруулалтын шилдэг 5 баг

·      Пакистаны сонгон шалгаруулалтын шилдэг 3 баг

·      Төв Азийн сонгон шалгаруулалтын шилдэг 5 баг

3 долоо хоногийн турш, долоо хоног бүр 5 тоглолт хийнэ.

·      Өдөр бүр 6 тоглолтоос бүрдэнэ. (Долоо хоногт нийт 30 тоглолт)

·      Багууд 5 хэсэгт хуваагдан, хэсэг тус бүр нийт 24 тоглолт хийнэ.

·      Долоо хоног бүр хэсгийн хуваарилалт өөрчлөгддөнө.

o   1-р долоо хоног: Багуудыг санамсаргүй байдлаар хэсэгт хуваана.

o   2-р долоо хоног: Эхний долоо хоногийн оноог үндэслэн багуудыг хэсэгт хуваана.

o   3 дахь долоо хоног: Хоёрдах долоо хоногийн оноог үндэслэн багуудыг хэсэгт хуваана.

Долоо хоног бүр багуудын тоглолтын чанараар урамшууллын оноо өгнө.

Нийт чансаагаар шилдэг 16 баг финалд шалгарна.

 

Төгсгөлийн тоглолт: 2024 оны 6-р сарын 13-аас 15-ны хооронд

Шалгарсан 16 баг өрсөлдөнө.

·      Багууд лигийн шатнаас авсан урамшууллын онооныхоо 50%-иар тоглолтоо эхлүүлнэ.

·      Өдөр бүр зургаан тоглолт, нийт 18 тоглолт хийнэ.

·      Эхний дөрвөн баг Цахим спортын Дэлхийн Цомын аваргын тэмцээний (Esports World Cup) хэсгийн шатанд орох эрхээ авна.

·      Харин тавдугаар байрт орсон баг нь шалгаруулалтын шатанд өрсөлдөх эрхээ авна.

Comments


Recent Posts

bottom of page