top of page
Writer's pictureAriunzayat Yunren

PUBGM-ын Төв, Өмнөд Азийн аваргаар Монгол улсын "4Merical Vibes" баг тодорлоо

Балба улсын нийслэл Катманду хотод болсон 200 мянган долларын шагналын сантай PUBGM Super league Central and South Asia тэмцээнд Монгол улсын 4Merical Vibes баг аваргаллаа.


Балба (Непал), Пакистан, Бангладеш зэрэг орны 20 баг өрсөлдсөн энэ тэмцээнд манай улсын 5 баг, монгол залуусын эзэмшдэг нэг баг оролцож, дөрөв нь шигшээ шатанд шалгарсан юм. Харин шигшээ шатнаас 3 баг Esports World Cup-д оролцох эрхээ авчээ.


5-р сарын 22-оос 6-р сарын 15 хүртэл, долоо хоног бүр 5 өдөр, нэг өдөрт 6 тоглолт, нэг долоо хоногт 30 тоглолт, нийтдээ гурван долоо хоногийн турш 90 тоглолт хийж, шигшээ шатанд шалгараад 3 өдрийн 18 тоглолтыг хийж байгаа нь тэмцээн ямар их ачаалалтай, ямар их өрсөлдөөнтэй байгааг харуулж байна.
Тэмцээний шилдэг багууд
  1. 4Merical Vibes (Монгол улс)

  2. Falcons Force (Монгол улс)

  3. MadBulls (Орос улс)

  4. IHC Esports (Монгол улс) багууд 7-р сарын 9-28-нд  Саудын Араб улсад болох 3 сая долларын шагналын сантай PUBG Mobile World Cup 2024-ын хэсгийн шатанд оролцох эрхээ авлаа.

  • Тавдугаар байранд орсон Орос улсын "RUKH eSports" нь урьдчилсан шатны шалгаруулалтад оролцох юм.

4Merical Vibes баг
Courtesy of Esports World Cup

Монгол улсаас оролцсон багуудын байр, шагнал
  • 4Merical Vibes баг. 1-р байр $37,600

  • Falcons Force баг. 2-р байр $22,600

  • IHC esports  баг. 4-р байр $14,700

  • Stronger esports. баг 10-р байр $7,000

  • Stalwart Esports баг. 18-р байр $1,900

  • WAOW Esports баг. 19-р байр $1,700

Аваргын төлөөх тэмцээний шилдэг тоглогчоор 4Merical Vibes багийн тоглогч У.Дөлгөөн "DOK" шалгарав.

 Багуудын гурван өдрийн онооны байдал


EWC тэмцээнд шалгарсан Монгол багуудын бүрэлдэхүүн

4Merical Vibes  (2023 оны дэлхийн аваргын 4-р байр)            

  • О.Бат-Эрдэнэ “APEX”            

  • Н.Даваажаргал “B4RON”

  • Д.Ууганбаяр “DOK”                   

  • А.Амгалан “REFUS”                  

  • Б.Баярт “AERO” 

 

Falcons Force (2023 оны дэлхийн аваргын 2-р байрт эзэлж байсан тамирчид энэ багт орсон)

  • Г.Сүхбат “Action”                        

  • Б.Тэнгис “ICY”                                

  • Нүрзэд “NIRZED”                       

  • А.Бүрэнбаяр “TOP” 

  • Ж.Батхүрэл “Senator” дасгалжуулагч

 

IHC esports (2023 оны дэлхийн аварга. Zeus баг байх үедээ 2021 оны дэлхийн аваргын 3-р байр)

  • Х.Хүсэлбаатар “Alex” 

  • Б.Билгүүн   “Godless”

  • Б.Золбоот “Zyol”

  • Б.Батбагана “DEMO”

  • Н.Дулаанжаргал “Abely” 

Comments


Recent Posts

bottom of page