top of page
Oyunbat .O

PUBG TOPTEN: xwudd, xmpl

Та бүхэндээ PUBG TOPTEN цувралаараа одоогийн чансааг тэргүүлж буй 10 мэргэжлийн тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү чансааг https://twire.gg/ сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.


17_xwudd

8-р байранд Хятад улсын тоглогч xwudd буюу Wu-Bo байрлаж байна. Тэрээр 2001.02.08 өдөр төрсөн. Анхны баг болох Oh My God багтайгаа тэрээр 2020 онд нэгдэж байжээ. Түүний дараагаар NewHappy багт 2021 онд элсэн оржээ. NewHappy багтайгаа 6 сарын турш хамт тоглосон бөгөөд үүний дараагаар Team Weibo багт нэгджээ. Үүний дараагаар 2022 онд WuDu багт нэгдэн 6 сар гаруй хамт байсны эцэст 2022.06.07 өдрөөс эхлэн 17 Gaming багт харьяалагдах болжээ.


17 Gaming багтайгаа PCS 7: Asia тэмцээнд дэд байр мөн PGC 2022 тэмцээнд дэд байр эзэлж байсан. Харин 5 сард болсон PGS 1 тэмцээнд аваргын цомыг өргөсөн билээ.



NAVI_xmpl


7-р байранд NAVI багийн тоглогч xmpl буюу Артем Адаркин байрлаж байна. Тэрээр 1999.04.23 өдөр төрсөн. Түүний анхны баг болох M19 багтаа 2017 онд нэгдэж байжээ. Уг багтайгаа тэрээр Швед улсын нийслэл Стокхолм хотноо болж байсан GLL Season 2 тэмцээнд тухайн үеийн багийн анд Batulins-ийн хамт түрүүлж байв.


Үүний дараагаар 2020 онд TORNADO ENERGY багт нэгджээ. TORNADO ENERGY багтайгаа PCS 1: Europe тэмцээнд дэд байр эзлэв. 2021 онд Raise Your Edge багт TORNADO ENERGY багийн бүрэлдэхүүнээрээ нэгджээ.


Төд удалгүй Acend баг RYE багийн гишүүдийг багтаа нэгтгэв. Мөн л сар гарам уг багт байсны дараагаар багаараа Natus Vincere багт нэгджээ. Natus Vincere багтайгаа PGC 2022 буюу PUBG Global Championship 2022 тэмцээнд түрүүлж байв.


Түүний хувийн амжилтуудаас дурдвал:

- PCS 4: Europe All-Star

- PCS 4: Europe Most Kill

- PCS 5: Europe Most Kill

- PCS 5: Europe All-Star

- PGC 2022 MVP


twire.gg сайт нь уг чансааг гаргахдаа PCS 4-ээс эхлэн Tier S тэмцээнүүдийн дүнгээр гаргаж байгаа болно. Мөн тоглогч бүрийн тоглолт болон багийн эзэлсэн байрын харгалзан чансаагаа гаргадаг.


Нийтлэлийг: Pani

78 views0 comments

Recent Posts

See All

留言


Recent Posts

bottom of page