top of page
Oyunbat .O

PUBG TOPTEN: LilGhost, seoul

Та бүхэндээ PUBG TOPTEN цувралаараа одоогийн чансааг тэргүүлж буй 10 мэргэжлийн тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү чансааг https://twire.gg/ сайтын чансаагаар хүргэж байгаа билээ.


Lilghost twire rank
17_LilGhost

Дэд байранд Хятад улсын тоглогч LilGhost буюу Luo Shengjun байрлаж байна. Тэрээр 1999.12.25 өдөр төрсөн. 2019 оны 6 сард жил гармын хугацаанд Axi Esports Club багт тоглосны дараагаар 2020 оны 5 сарын сүүлээр Champion Of Competition багт нэгдэв. Уг багтайгаа тэрээр PCS 2: Asia тэмцээнд 6-р байрыг эзэлж байв. Үүний дараагаар 2020 оны 9 сард тэрээр Kaixin Esports багт нэгджээ. 6 сар гармын хугацаанд Kaixin Esports багт харьяалагдсаны эцэст одоогийн баг болох 17Gaming багтаа орж байв. Багтайгаа тэрээр PCS 7: Asia тэмцээнд дэд байр, PGC 2022 тэмцээнд дэд байр, PGS 1 тэмцээнд тэргүүн байр гэсэн амжилтуудыг одоогоор үзүүлээд байна. Тун удахгүй болох PGS 2 тэмцээнд дахин аваргын цом өргөхийг үгүйсгэхгүй юм.


seoul twire rank
DNW_seoul

Тэргүүн байранд Өмнөд Солонгос улсын тоглогч seoul буюу Cho Gi-yeol байна. Тэрээр 2000.08.10 өдөр төрсөн. Анх Lunatic-hai багт 2018 оны 10 сард нэгдэн төд удалгүй сар гармын хугацаанд баг тарж багийн гишүүдтэйгээ Element Mystic багт нэгджээ. 3 сар гармын хугацаанд Element Mystic багт тоглож байгаад дараачаар нь MediaBridge Square багт оров. Үүний дараа нь 10 сар гаруй хугацаа өнгөрөн seoul DPG EVGA багт нэгдэв. Төд удалгүй сарын дараа баг нь бүрэлдэхүүнээ emTek StormX e-sport багт зарснаар emTek StormX e-sport багийн нэрэн доор тоглох болов. 2020 оны 6 сарын сүүлээр Danawa Esports багтаа нэгдэн одоог хүртэл тоглосоор байгаа билээ.


Тэрээр Danawa Esports багтайгаа PCS 5: Asia тэмцээнд 3-р байр, PGC 2021 тэмцээнд 5-р байр эзэлсэн амжилттай байна. Тэрээр сүүлд болсон PGS 1 тэмцээний Үнэ Цэнтэй Тоглогчийн шагналыг хүртсэн билээ. Мөн Өмнөд Солонгос улсын шигшээ багаа хоёрдох удаагаа төлөөлөн оролцох гэж байна.


Нийтлэлийг: Pani

69 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page