top of page
Writer's pictureMasha Mnn

PUBG MOBILE-ийн ээлжит хамтрал Venom: The Last Dance



Pubg Mobile ээлжит хамтарлаа Sony Pictures-тэй хийх болсноо албан ёсоор зарлалаа. Уг хамтрал нь энэ сарын 24-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй Venom: The Last Dance киног сурталчлах зорилготой юм.

Krafton болон Marvel-н хамтарч буй арга хэмжээ нь энэ сарын 18-наас эхлэх бөгөөд тоглогчид Venom-н Black Symbiote эффектийг ашиглах боломжтой. Үүнд:

Black Symbiote Arm - Тоглогчийн хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх, хөдөлгөөнт байг татах, мөн тоглогчийг дээш хөөргөх зэрэг олон шинжүүдтэй. Эдгээр нь тулалдааны үеийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, тактикийг сайжруулна гэлээ.

Black Symbiote Warhorses - Морьд нь симбиотын нөлөөгөөр хурдан хөдөлгөөн хийх, хүчтэй цохилт өгөх чадвартай. Тоглогчид морь ашиглан өрсөлдөгчдөө ойртох, зугтах, эсвэл стратегийн байрлалаа өөрчлөх боломжтой.Black Symbiote Warhorses нь тоглогчдод хамгаалалт, стратегийн давуу тал олгох юм.

Black Symbiote Clusters - Симбиотын хүчийг агуулж, тоглогчдын чадварыг сайжруулахад хэрэглэгдэнэ. Тоглогчид эдгээр кластеруудаас шинэ зэвсэг, тоног төхөөрөмж, эсвэл бусад хэрэгслийг гаргаж авах боломжтой.


“Venom-Themed Event and Rewards”

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Venom: The Last Dance кино театрт гарахтай холбогдуулан аравдугаар сарын 25-нд Venom сэдэвт тусгай арга хэмжээ эхэлнэ. Тус арга хэмжээ нь PUBG MOBILE тоглогчдод онцгой урамшуулал авах боломжийг олгох юм. Үүнд:

  • Venom: The Last Dance Avatar

  • Venom: The Last Dance Avatar Frame

  • Venom: The Last Dance Parachute

  • Venom: The Last Dance Home Statue 

Venom-Themed Event and Rewards арга хэмжээ нь ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн PUBG MOBILE болон Sony Pictures нь “Spider-Man: No Way Home”, “Godzilla-King of Monsters”, “Godzilla vs Kong” зэрэг алдартай бүтээлүүдээр хамтран ажиллаж байсан арвин туршлагатай билээ. PUBG MOBILE IP-ийн хамтын ажиллагааны жагсаалт улам бүр өргөжсөөр байна.


17 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page